Улсын Салбарын Дотоод Аудит

Улсын Салбарын Дотоод Аудит

Share

Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн албан ёсны хуудас

21/04/2026

Дотоод Аудитын Дэлхийн Стандарт, нэгдүгээр бүлэг

Photos from Улсын Салбарын Дотоод Аудит's post 30/03/2026

"Дотоод аудитуудыг чадавхжуулах, шинэчлэгдсэн стандарт ба арга зүйгээр хангах сургалт"

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана" гэж заасны дагуу Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран "Дотоод аудиторуудыг чадавхжуулах, шинэчлэгдсэн стандарт ба арга зүйгээр хангах сургалт”-ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад бүх яамд, аймаг, дүүрэг болон холбогдох агентлагуудын нийт 155 дотоод аудитор оролцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан юм.
Сургалтын үйл ажиллагааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай нээж үг хэлсэн бөгөөд Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон Азийн хөгжлийн банкны санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Б.Дөлгөөн нар мэндчилгээ дэвшүүлж, олон улсын шилдэг туршлага, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд шинээр орчуулагдан хэвлэгдсэн "Дотоод аудитын дэлхийн стандарт" номын нээлт болж, стандартын таван бүлэг тус бүрийг нарийвчлан тайлбарлаж, арга зүйн шинэчлэлийг дэлгэрэнгүй танилцууллаа. Сургалтын явцад оролцогчдын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, улсын салбарын дотоод аудиторуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, салбарт гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн болон хувийн хэвшлийн аудитын үйл ажиллагааны онцлог, ялгаатай байдлын талаар санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Цаашид энэхүү сургалтаар танилцуулсан олон улсын шинэ стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх нь төрийн байгууллагуудын дотоод аудиторуудад стандартыг нэг мөр мөрдүүлэх, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Уг арга хэмжээ нь дотоод аудиторуудын мэргэжлийн ур чадварыг дэлхийн жишигт нийцүүлэн ахиулаад зогсохгүй, салбарын хэмжээнд нэгдсэн арга зүйгээр хангагдах, харилцан туршлага солилцох тогтолцоог бэхжүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

28/01/2026

Мэдвэл зохих 10 нэр томьёо

Photos from Улсын Салбарын Дотоод Аудит's post 24/11/2025

Төсвийн тухай хуулийн 69.2-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана" гэж заасны дагуу, Монгол Улсын Сангийн яам, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай хамтран "Улсын салбарын дотоод аудиторуудыг чадавхжуулах, олон улсын туршлага солилцох зөвлөгөөн"-ийг 2025 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад 17 яам, 21 аймаг, нийслэл болон 9 дүүргийн 108 дотоод аудитор танхимаар, цахимаар 153, нийт 261 дотоод аудиторууд хамрагдлаа.
Тус сургалтаар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбооны (МҮДАХ) Дэд дарга Т.Цэрэндаш 2025 оноос мөрдөгдөж эхэлсэн “Дотоод аудитын дэлхийн стандарт”-ын талаар, МҮДАХ-ыг хамтран үүсгэн байгуулагч П.Гантуул стандартуудыг ашиглах практик зөвлөмжүүдийг тус тус танилцуулсан. Түүнчлэн, Сангийн яамнаас Дотоод аудит, Санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга Ж.Цогтбаяр болон бусад албан хаагчид оролцож, дотоод аудитын салбарын тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Олон улсын туршлага солилцох боломжийг олгох үүднээс Гүрж улсын Сангийн яамны мэргэжилтэн Жиулай Чкуасли өөрийн улсын дотоод аудитын салбарын тогтолцоо, шилдэг туршлагаас хуваалцсан бол AХБ-ны Санхүүгийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Кашиф Жамал Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдэд дотоод аудитын ач холбогдлыг онцлон танилцуулсан болно.
Түүнчлэн, тус арга хэмжээнд АХБ-ны Санхүүгийн Удирдлагын Хэлтсийн захирал Рут Фаррант хүрэлцэн ирж, улсын салбарын дотоод аудиторуудын санал, хүсэлттэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцсон болно.

04/11/2025

Хариуцлага ба дотоод аудит

30/09/2025

Дотоод аудитын чиг хандлага

28/08/2025

Дотоод аудитад AI-г ашиглахын ач холбогдол

07/07/2025

Хяналтын тогтолцооны дутагдал нь байгууллагын тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх бэ

Photos from Улсын Салбарын Дотоод Аудит's post 02/06/2025

Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас санаачлан Сангийн яамтай хамтран 13 яам, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн Дотоод аудитын нэгж, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын 250 орчим албан хаагчид үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Энэхүү үзүүлэх сургалтад Сангийн яамны Санхүүгийн хяналт эрдсэлийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлог гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Отгонбаяр, Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Наранчимэг, Үндэсний аудитын газрын Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Дотоод аудитын хорооны хөндлөнгийн гишүүн Д.Нацагдорж, IIA Mongolia Chapter, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол банкны Дотоод аудитын газрын захирал А.Шижирмаа болон бусад албаны хүмүүс оролцож, сургалтад оролцсон хүмүүст мэдээлэл хүргэлээ.

02/06/2025

BOWTIE шинжилгээ гэж юу вэ ?

29/04/2025

Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ буюу (IPPT)-ээс 2024 онд шинэчлэн гаргасан бүтэц, стандартуудын мэдээллийг хүргэж байна.

13/02/2025

ЗАЙНААС ДОТООД АУДИТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ ?

Зайнаас дотоод аудит хийх нь биет оролцоогүйгээр үйл явц, хяналт, нийцлийг үнэлэхийн тулд дижитал хэрэгсэл, технологийг ашиглан аудитыг виртуалаар хийх явдал бөгөөд энэ үйл явц нь төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт гэх зарчмаар явдаг байна.

Төлөвлөлтийн явцад тухайн нэгжид тавих шаардлагыг оновчтой тодорхойлсноор нь гүйцэтгэл болон тайлагналтын явцад ямар нэгэн асуудал үүсэхгүй байх боломжоор хангаж өгөх юм. Аудиторууд тухайн нэгжийн хамрах хүрээг тодорхойлж, виртуал уулзалтуудыг төлөвлөж (Zoom эсвэл Microsoft Teams) гэх мэт платформуудыг ашиглаж аудитад шаардлагатай бичиг баримтуудыг аюулгүй үүлэн платформуудаар (SharePoint эсвэл Google Drive) зэргээр хуваалцах ба тухайн нэгжийн онцлог, ажиллах цагийн хуваарь, үйл ажиллагааны дэс дараалал зэргийг онлайн уулзалтын үер тодорхойлж бэлэн байгаа бичиг баримтын товьёг хэлэлцэж цаг хугацааг хэмнэх юм.Мөн талууд ажиллах хуваарь, шаардлагуудыг тодорхой тусгаснаар дараа нь үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж болно.

Гүйцэтгэлийн явцад нь аудиторууд баримт бичиг, системийн бүртгэл, гүйлгээний бүртгэл гэх мэт цахим нотлох баримтыг цуглуулж (Power BI эсвэл ACL)-ыг ашиглан асуудалд дүн шинжилгээ хийж шаардлагатай тохиолдолд тухайн нэгжтэй онлайнаар холбогдож үйл ажиллагааг газар дээр нь хянаж болно.Мөн хандах эрхээр хаана, хэн программ дээр ямар үйлдэл хийж байгааг хянаж эрсдэлийг тухай бүрд нь үнэлж нэг талаараа эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэрэгжүүлэх юм.Аудиторууд тухайн нэгжийн мэдээлэлтэй цахим хэлбэрээр танилцаж байгаа учир нэгжийн мэдээллийн аюулгүй байдлын алба аль эсвэл систем, сүлжээ хариуцсан хэлтэс, албатай нягт холбоотой байх нь зүйтэй юм.

Тайлагналтын явцад тайланг виртуал хэлбэрээр баримтжуулж, тайлан, дүгнэлтийн аюулгүй байдлыг хангаж тухайн нэгж болон аудит хийж байгаа байгууллагын тайлан танилцуулах онлайн хурлаар хэлэлцэж батлах ёстой. Тайлагналтын үед тухайн нэгж цаг алдалгүй зөрчлийн тайлбараа өгч зөвлөмж дүгнэлттэй танилцаж болох юм.

Эх сурвалж:https://assets.kpmg.com/content/dam/kpmg/ng/pdf/audit/remote-auditing-for-internal-auditors-iii.pdf

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 05:30
Tuesday 08:30 - 05:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30