Эко Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо

Эко Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо

Share

Хан-Уул дүүрэг 19-р хорооны албан ёсны цахим хуудас

05/06/2026

📌Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажлыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах дугаар: 18001072, 70120460

03/06/2026

📌 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

✅Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарлаа.
✅Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
✅ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.
🔹 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг
🔹 Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг
🔹 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.
✅“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд анхаарч ажиллана.
✅Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм.

01/06/2026

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ🎈🎈🎈

Photos from Эко Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо's post 28/05/2026

🎊 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ 29 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДАН АВЛАА 🎊

Үр хүүхдээ зөв хүн болгон өсгөж, гэр бүл, нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж яваа 29 ээждээ халуун баяр хүргэе. 👏💐

Photos from Хан-Уул Эко Дүүрэг's post 28/05/2026

🎊ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 934 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДАН АВЛАА🎊
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, Хан-Уул дүүргийн 934 эхэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардууллаа.
Үр хүүхдүүдээ энэрэн хайрлаж, эх орныхоо ирээдүй болсон үрсийг өсгөн хүмүүжүүлж буй нийт ээжүүддээ болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

28/05/2026

🎈Хүүхдийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ 2026.05.29-ний Баасан гарагт зохион байгуулагдана.

📣Эко дүүргийн иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

21/05/2026

✅ Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун багштай хамтран жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч, старт-апуудад өөрийн бизнестээ дүн шинжилгээ хийх, цаашид юун дээр анхаарах, стратеги болон алсын хараагаа зөв тодорхойлох, тооцоолол хийж сурах аргыг хэвшүүлэх нийт 10 цагийн вакумжсан сургалтыг зохион байгуулж байна.

2026 оны 05 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд 09:00 цагаас зохион байгуулагдах энэхүү бизнес эрхлэгч, старт-апуудад чиглэсэн сургалтад хамрагдах хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгч доор линкээр бүртгүүлнэ үү.

Утас: 70007012, 99286606
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeLkd2oKTECrhY4Dez_IKIWnHdOkGezdDvGiNYKd2pu-DrA4w/viewform?usp=header

21/05/2026

Улаанбаатар марафон 2026 гарааны цагийн хуваарийг танилцуулж байна. Оролцогчид та бүхэн өөрийн бүртгүүлсэн зайн гарааны цаг, байршилтай урьдчилан танилцаж, гарааны бүсэд цагтаа ирэхийг анхааруулж байна.

🔴 42.195 км - 07:00
🔵 21.095 км - 08:30
🟢 10 км - 08:30
🟡 5 км - 13:00
🟣 1.5 км Гэр бүлийн гүйлт - 15:00
🟠 1.5 км ХБИ тэргэнцэртэй / хараагүй - 15:30
🟦 Тусгай олимп 800 м - 16:00
⬜️ Тусгай олимп 500 м - 16:10

📍 42 км, 21 км, 10 км гараа: Соёлын төв өргөө
📍 5 км, 1.5 км гараа: МУИС-ийн урд тал
📍 Тусгай олимп 800 м: Спортын төв ордны харалдаа зам
📍 Тусгай олимп 500 м: Улаанбаатар зочид буудлын харалдаа зам

2026.05.23-нд уулзацгаая.

21/05/2026

Нөөцийн махыг “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 13 салбараар 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн худалдаалж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Хан-Уул дүүрэг 19-р хороо
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00