👼 Хүүхэд аливаа зүйлийг олон дахин оролдоод чадахгүй байвал шууд болиулах уу, эсвэл..?
Хүүхэд тухайн зүйлийг амжилттай дуусгасан гэсэн дурсамж, мэдээлэлтэй үлдэх нь түүнд урам зориг өгдөг ба дараа дахиад тэр зүйлээ хийх хүчтэй сэтгэгдэл үлдээдэг.
Тиймээс хэцүү зүйлийг хийх гээд олон удаа чадахгүй, эсвэл боломжгүй болвол жижиг нэг хэсгий нь ч гэсэн сайн хийлгээд дуусгах нь эерэг үр дүнтэй шүү😊
Zuugiis page
Хүүхдийнхээ хөгжлийг нялхаас нь дэмжье!
03/10/2025
👼Ихэнх нь энэ номыг аль хэдийн уншсан, уншиж амжаагүй нь ч бий байх. Уншсанд нь сануулах, үгүйд нь мэдүүлэх гэсэндээ жижиг бичвэр орууллаа.
“Цойлогсод”- олны дотроос онцгойрон тасарсан үндэстний хүүхдээ хүмүүжүүлдэг нууцын тухай…
Хүүхдийнхээ хөгжил, боловсролд анхаардаг хүн бүрийн заавал унших ном☝️
Дэлхий дээр нийт 15,8 сая орчим Еврейчүүд амьдардгаас:
Израильд: ~7.2 сая /нийт хүн ам 10,1 сая/
АНУ-д: ~6.3 сая / нийт хүн ам 336 сая/
Бусад орнуудад (Европ, Латин Америк, Канад, Австрали гэх мэт) ~2.2–2.3 сая
Маш бага тоо-дэлхийн нийт хүн амын ердөө 0.2%😮
Тэгсэн хэрнээ:
- Нобелийн шагналтнуудын-22%😲
- Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын профессоруудын-24% 🫡
- Оскарын шагналт найруулагчдын-30%😮
- Утга зохиол, сэтгүүл зүй, урлагийн Пулитцерийн шагналтнуудын- 45% 🫢
🤔Яагаад, ямар учраас, юунаас болж..?
Гэтэл .., зүгээр л хүнийг бүтээхдээ хүүхэд байхаас нь өөр аргаар хүмүүжүүлснээс шүү дээ🫠
Үргэлжлэл бий…
02/10/2025
Монгол улсад анх 1962 онд УБДС-ийн Цолмон багш уран гулгалтын спортоор хүүхдүүдийг сургаж эхэлсэн ч тухайн үед Монголын хүйтэн өвөл гадаа хүүхдүүдийг сургах боломжгүй байснаас энэ спорт 60 жил тасарч. Харин одоо ОУ-ын стандартад бүрэн нийцсэн “AIC Steppe arenа” (..үнэхээр гадны зарим ринкнээс хавь илүү гоё😮) Чингэлтэй дүүргийн спорт хороон дахь мөсөн ринк баригдсанаар энэ сайхан спорт ( ..үнэндээ спорт, урлаг 2 хосолсон ховорхон …) хөгжих боломж бүрдэж байна даа👏👏👏
…За дагаад дуулаарай гэж дуу заадаг, сонсголтой хэдэн хүүхэд нь л сураад, бусад нь бүр сонирхдоггүй,
Хөгжмийн боловсрол гэж юу болохыг бүр ойлгодог ч үгүй үе улирчээ.
👼Хөгжмийн боловсрол нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл хөдлөл, нийгэм, бие бялдрын хөгжил зэрэг насан туршийн олон ур чадвар суухад маш чухал нөлөөтэйг охин дээрээ мэдэрч яваа ээжийн хувьд энэ төрлийн хэрэгтэй ном хайгаад л явдгийн.
Тэгээд минийхээр л энэ чиглэлээрх хамгийн төгс гэмээр ном гарсныг аваад бөөн баяр байна аа бид 2.
Эхнээс нь дуунуудаа сурсаан🎙️🎶 💃
Ямар ч хөгжмийн сонсголгүй хүүхэд аяндаа сурахаар дууных нь агуулгыг үлгэр, шүлэг хэлбэрээр, хэмнэлий нь зураг, бичлэгээр, үгий нь дүрслэл, будах хэлбэрээр, цээжлэхэд амархан болгохын тулд дуулах, тоглох, хөдлөх, бүжиглэхий нь бичлэг хэлбэрээр оруулсан нь үнэхээр гайхалтай юм аа…😮🤗☺️
… Жижигхэн хүний 2 насны вакцины нь хийлгэх үед тэнд ирсэн бүх хүүхдүүд уйлж байсан бол манай хүн харин огт уйлаагүйн дээр тариа хийсэн эмчийгээ баяртай гэсээр гарсан юм😊
Яагаад вэ..?
Тэр үед бараг бүх ээж аавууд хүүхдэдээ
… Ерөөсөө өвдөхгүй, битгий уйлаарай за гэж байсан бол бид охиндоо …Жаахан л өвдөнө, гэхдээ хурдан зүгээр болчихно оо, миний охин уйлмаар байвал уйлаарай за гэж хэлж байсан юм. ☺️
Хүүхдүүдийн уйлсан шалтгаан нь:
1. Мэдээж өвдсөн учраас😩
2. Өвдөхий нь мэдсээр байж худлаа ярьж хуурсан болохоор гомдсондоо😤
3. Уйлах нь хүүхдийн сэтгэл хөдлөл, хэрэгцээгээ илэрхийлэх төрөлхийн арга нь атал түүнийг нь хорьсон учир дотор нь бухимдал, түгшүүр төрснөөс😳
☝️Бид хүүхдээ уйлахы нь хорих тусам хүүхдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь багасан дарагдаж, нөгөө л өөртөө итгэлгүй, ноомой, аймхай хүн болохын үндэс тавигдина. Тийм болохоор сэтгэл зовнилын үндсэн шалтгааныг нь арилгаж, тайвшруулж, дэмжлэг үзүүлэх нь маш чухал юм шүү👼
☝️ Хүүхдэдээ худлаа яриад байвал:
- Ээж аавдаа итгэх итгэл нь буурч, цаашдын харилцаанд хүндрэл учирна.
- Аль нь үнэн, худал гэдгийг ялгахад хэцүү болгож, төөрөгдөл, тодорхойгүй байдлыг үүсгэнэ.
- Ёс суртахууны хөгжил, зан төлөвт нь сөргөөр нөлөөлж, шударга бус байдлыг хүлээн зөвшөөрч болно гэсэн мессежийг өгнө.
Тиймээс хүүхэдтэйгээ харилцахдаа насных нь онцлогт тохирсон арга замаар шударга үнэнч , ил тод байж, тэдэнд ойлгож чадахуйц тайлбар өгч байх нь эрүүл харилцааг бий болгож, тэдний сэтгэл хөдлөл, ёс суртахууны хөгжлийг дэмжихэд чухал нөлөөлөл болдог юм шүү👼
Анагаах ухааны доктор Т.Навчаа: Чихэрлэг хүнс хүүхдийн танин мэдэхүй, сэтгэн бодох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг шинжлэх ухаан нотолсон.
Гэвч шинжлэх ухаан нотлохоос өмнө бидний өвөг дээдэс үүнийг бидэнд захидаг байсан...
Хүүхдэд цээрлэх зургаан зүйл:
1. Гашуунаар бүү тэтгэ
2. Амттанаар бүү цатга
3. Өнгөнд бүү шунуул
4. Тансагт бүү умбуул
5. Улайг бүү үзүүл
6. Нойронд бүү автуул гэж ... !
ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН БОЛ... ЯЗГУУРАА ӨВЛҮҮЛЬЕ!
Copy
Жижигхэн хүний 2 настайдаа үсгээ сурч байсан үеийн бичлэгээс…
Жижигхэн хүнийг 2 настай байхад нь ингэж картаар ажилладаг байжээ🥰
Англи, монгол цагаан толгой, өнгө, тоо, амьтны гоё картууд номын дэлгүүрт зөндөө бий шүү, суудаг болсон үеэс нь /6 сартайгаас нь / зүгээр л карт харуулаад хэлээд байхаар хүүхэд зөнгөөрөө л бүгдийг тогтоочихно. Дараа нь юу ч сурсан маш сайн суурьтай болсон байна😮
03/09/2023
Хүүхдүүдээ дагуулж очих ямар гоё газар нээгдээ вэ😮
03/09/2023
НҮБ-ын Хүүхдийн сан/UNICEF/-аас гаргасан энэхүү богино бичлэгийг үзээрэй😍
Хүүхдийнхээ төлөө🫰
Тоглоомоор дамжуулан хүүхдийн тархийг хөгжүүлэх нь | UNICEF Mongolia. Хүүхэд өсгөнө гэдэг шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг юм. Хүүхдийн тархины хөгжлийг ээж, аавууд хэрхэн дэмжих талаар Харвардын Их Сургуулийн доктор Джек Шонк...
9 сар дөхөж аав ээжүүд хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх цаг ойртож байна даа. 🤔
Мэдээж цэцэрлэгийн эхний хэдэн өдөр бүх хүүхэд аав ээжээсээ салах гэж бөөн уйлаан болж, аав ээжүүд сэтгэл нь зовж, хоргодсоор хүүхдүүдээ үлдээдэг. 🙁
Арай гэж чаргууцалдсаар багшид нь өгөөд буруу харж байхад нь эсвэл жаахан сатаарангуут нь бултаад гараад явчихдаг байснаа бодохоор одоо үнэхээр хүүхдүүдээ өрөвдөж, ямар муухай харгис байгаа вэ гэж боддогийн…🥲
Аав ээж нь гэнэт л баахан танихгүй хүмүүс, танихгүй орчинд зүгээр л хэл сураггүй хаяад алга болчихоор хүүхдүүд айж, цочирдож, сэтгэл зүйн хувьд хямарч, ингээд л аав ээжгүй ганцаараа болж байгаа юм байхдаа гэсэн бодолтой өдөржин өнжинө…😔
Жижигхэн хүн дээрээ энэ алдаагаа засч, хичнээн уйлж байсан ч “… Ээж нь орой буцаж ирж охиноо авнаа, түр баяртай, чамдаа хайртай шүү “ гэж хэлж орхидог байсан. Хүүхэд хэсэг уйлж байгаад ээж орой ирнэ гэснийг санаад амархан тайвширч, өдрийн турш тайван байж, бас шинэ орчин, багш, найзууддаа амархан дасна. 🤗
Хүүхдээ юм ойлгох нас нь болоогүй нялх гэж битгий бодоорой, бидний хэлсэн болгоныг ойлгож байгаа, тийм болохоор зүгээр л том хүнтэй ярьж байгаа мэт ярьж тайлбарлаж, хэлдэг байх нь ирээдүйн хэл ярианы хөгжил, үгийн баялаг, юм ойлгож хүлээж авах чадвар гээд бүх л зүйлд нь маш сайн суурь болж өгдгийг хэдийн баталсан байдаг шүү.😊
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976
