Монгол Улсын Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар

Share

Монгол Улсын Засгийн газрын албан ёсны хуудас

01/06/2026

Шадар сайд Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Улсын үзлэг явуулж байна.

Хүүхдэд аюул осол учруулж болзошгүй бүх барилга, байгууламж, объектод нэгдсэн шалгалт хийж, илэрсэн зөрчил бүрийг арилгана.

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 31/05/2026

ДРОН ИНЖЕНЕРЧЛЭЛ, ХИЙМЭЛ ОЮУН ЗЭРЭГ ШИНЭ УР ЧАДВАРУУД МОНГОЛ ЗАЛУУСТ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ НЭЭЖ БАЙНА

☑️Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Олон улсын тэмцээнийг манай улс анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд долоон орны 52 тамирчин оролцов. Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
☑️Ерөнхий сайд Н.Учрал тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож зохион байгуулагчид, баг тамирчид, салбарынханд баяр хүргэж, үг хэллээ.
☑️Энэ салбар бол ирээдүйн залуучуудын салбар гэдгийг онцлов. Дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд монгол залууст дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж нээж байна гэлээ.

https://mongolia.gov.mn/news/view/27622

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 31/05/2026

✅E-Mongolia "Эрсдэл мэдэгдэх" цэстэй боллоо.

Иргэн Та мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичиж, нөхцөл байдлыг тодорхой харуулсан зураг хавсарган илгээнэ үү.

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 31/05/2026

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн цахим хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.

-Энэ зуныг хүүхдийн аюулгүй байдлын онцгой хяналтын улирал болгох

-Аймгийн Засаг дарга нарыг хэдэн эрсдэл арилгаж, хэчнээн хүүхдийг осол аваараас хамгаалснаар ажлыг нь үнэлж, урамшуулах

-Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх

-Засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах

-“E-Mongolia”-гийн “Эрсдэл мэдэгдэх" цэсээр хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийг мэдээллэж хэвших

-6 дугаар сарын 02-оос Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгох тохижилтын ажил эхлүүлэх

-Эрсдэлт бүх зөрчлийг арилгах улсын үзлэгийг эрчимтэй үргэлжлүүлэх

-Хүүхдийн төлөө гаргасан шийдвэрээ 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнах

-Эрсдэлт бүлгийн хүүхдийг бүртгэлжүүлэх ажлыг “E-kids” цэсээр шийдэх, ахмадуудтай хамтарч ажиллах зэрэг ажлуудад хяналт тавьж, эрчимжүүлэх үүргийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин нарт даалгав.

31/05/2026

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн цахим хуралдааны үеэр тус зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Р.Булгамаа хүүхэд хамгааллын асуудлаар хэд, хэдэн санал гаргалаа.

Тодруулбал,

-Эцэг, эх бүхэн хүүхдэдээ цаг гаргах. Амралтын өдрийг гэр бүлдээ зарцуулж хэвших

-Эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийн цахим систем нэвтрүүлж, тэдгээрийг “Асралт гэр бүл” буюу ахмадуудаар цалинтай хараа хяналт тавиулж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх

-Зуны улиралд хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, осолд өртөх, гэмт хэрэгт холбогдохоос хамгаалах

-Өсвөр үеийнхний хар тамхины хэрэглээнд хяналт тавих. Тэднийг эмчилж, шинжилгээ авдаг эмнэлэг тусгайлан байгуулах

-Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Шинэсаран” төвийг гэмт хэрэгт холбогдсон эсвэл хохирсон хүүхдүүдэд сэтгэл засал болон бусад эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг төв болгон хөгжүүлэх санхүүжилтийг шийдэх саналууд гаргалаа.

31/05/2026

Өвөрхангай аймгийн тухайд хүүхэд зам тээврийн осолд өртөх, усанд живэх эрсдэл, эндэгдэл өндөр байжээ.

Тэгвэл 2 жилийн өмнөөс Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл”-өөс “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликейшныг хөгжүүлснээр бүх сумдаас иргэд эрсдэлтэй, зөрчилтэй асуудлаар гомдол, саналаа илгээж, цаг тухай бүр нь шийдвэрлүүлж хэвшжээ.

Энэхүү сайн жишээг 21 аймагт нэвтрүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал бусад аймгийн Засаг дарга нарт уриаллаа.

31/05/2026

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва:

Хот хүүхдэд аюул учруулдаг эрсдэлт бүс болсон олон харамсалтай хэрэг өмнөх жилүүдэд гарч байсан. Цаашдаа ийм хэрэг гаргахгүйн тулд хичээн ажиллах болно.

Хотын бүх хэсэгт байгаа ил цахилгааны утас, нүх, тогтоол ус гээд эрсдэлт бүхнийг арилгах ажлыг эхлүүлснээс хойш иргэд маань гар утсаараа маш олон мэдээлэл ирүүллээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НЗДТГ хамтраад бүх зөрчлийг арилгана. Ерөнхий сайд Н.Учралын “Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн бол заавал хий” урилгыг хотод өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Иргэн бүхний ирүүлсэн гомдол саналын араас ажиллаж, зөрчлийг арилгаж эргэж мэдээлнэ.

31/05/2026

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:

Аймаг, нийслэл, сум дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлүүдийг бүртгэлжүүлж, зураглал гаргаж, эрэмбэлж, тодорхой хугацаанд арилгах төлөвлөгөө боловсруулна. Энэ ажлыг тайлангаар биш үр дүнгээр хэмжинэ. Хэдэн хуудас тайлангаар биш хэдэн эрсдэл арилгаснаар уралдуулж, ажлыг нь урамшуулна.

Иргэдийн оролцоонд тулгуурласан эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгож байна. “E-mongolia” платформ болон “E-kids” цэсээр дамжуулж хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй асуудлыг мэдээлдэг болно. Үүнийг нь холбогдох байгууллагууд хугацаанд нь шийдвэрлэж, хэдэн эрсдэл арилгаснаар ажлаа үнэлүүлнэ.

31/05/2026

"ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ" Үндэсний хөдөлгөөн эхэллээ.

📌 EMongolia - EKids цэс нэвтэрч хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж буй зүйлсийн талаар мэдээлэл авч эхэллээ.

📌 6-р сарын 02-оос эхлэн Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгох тохижилтын ажил эхэлнэ.

📌 Улсын үзлэг үргэлжилж байна.

📌 Хүүхдийн төлөө гаргасан шийдвэр бодит ажил болж, хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ээлжит бус хуралдаан болж байна.

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 31/05/2026

ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах даалгавар өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” гэв.

Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг нууж хаалгүйгээр илрүүлж, эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулах юм.

Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байна.

https://mongolia.gov.mn/news/view/27621

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


State House, Sukhbaatar Square-1, Sukhbaatar District
Ulaanbaatar
14201