23/02/2026
https://www.facebook.com/share/p/18A5SHu1yk/
Дөнгөж 30, 40 гарчихаад хэл сурахад оройтсон гэх хүмүүст:
Эмнэлэгт 14 хоногт хэвтэхдээ уйдаж, уйдсаны учир "Дайн ба энх"-ийг уншиж, уншсаны учир биширч, биширсний учир эх хэлээр нь уншихыг хүсэж, хүсэлдээ хөтлөгдсөн учир...
Мэри Хобсон 56 наснаасаа орос хэл сурч эхлээд, 62 насандаа Лондонгийн их сургуулийн Слав, Зүүн Европ судлалын тэнхимд оюутнаар элсээд, 3-р курс буюу 65 насандаа Москвагийн их сургуульд нэг жил оюутны байранд амьдарч орос хэлнийхээ мэдлэгийг гүнзгийрүүлээд, эдүгээ 90 насандаа Пушкины бүх зохиолыг англи хэл рүү орчуулах зорилго тавиад шургуу хөдөлмөрлөж буй хатагтай.
Уран зохиолын орчуулга нь Англи, Оросын орчуулгын олон шагнал авсан гэнэ. Хүн шинийг сурч, цаанаас заяасан авъясаа нээхэд нас сүүдэр бол саад биш, зүгээр сурах хүсэлгүй хүмүүсийн шалтаг ажээ.
27/11/2025
“Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн өдөрлөг нь уламжлал болон өргөжин зохион байгуулагдаж байгаад номын санч Ч.Чимгээ эгчдээ талархал илэрхийлье. Ажилдаа сэтгэлтэй, хариуцлага санаачлагтай зан чанараас нь үлгэрлэл авдаг шүү. Улам их амжилт хүсье. 🤗
31/10/2025
Шинэ номын мэдээ
Багш, оюутан та бүхэн энэхүү номыг номын сангаас авч хэрэглэх боломжтой.
11/09/2025
“Адмон” группийн ерөнхий захирал Р.ЭНХБАТ: Ер нь насанд хүрэх асуудал маш чухал болчихож. Насанд хүрэх гэдгийг би зөвхөн биологийн утгаар нь хэлээгүй. Эдийн засаг, оюун ухааны хувьд насанд хүрэх гэсэн том өнцөг бий. Гэтэл оюун санаа, нийгэмшлийн хувьд тавь хүрчихсэн хэрнээ хүүхдээрээ яваа улс олон байна. Нэг гашуун үг байдаг даа, жар хүрч ухаан ороод 61-тэйдээ орчлонгоос буцна гэж.
Өөрийн бодолгүйгээр амьдралыг туулж, тэгж оршсоныхоо зовлон, гашууныг амсч, насан эцэслэтлээ горыг нь мэдэрч явсаар сүүлд нэг ухаарч, ухаараад цааш амьдрах гэтэл урагшлах насгүй болохоос илүү том эмгэнэл ертөнцөд байхгүй. Тэгэхээр нийгмээрээ насанд хүрэх гэдэг асуудлыг хөндөж ярихаас аргагүй. Орчлон дээр хэн ч ганцаараа амьдардаггүй. Биенээсээ хамааралтай, салгах аргагүй холбоо харилцаан дунд аж төрдөг.
Энэ бүхнийг ухаарч ойлгохоос эхлээд олон асуудал байгаа. Насанд хүрэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Хамгийн түрүүнд ярих учиртай зүйл бол ном. Бидний хувьд насанд хүрэхэд нь тус дэм, шат гишгүүр болох номнууд орчуулж хэвлэхийн төлөө ажилладаг.
Багаасаа ном уншиж тэжээл аваагүй, зөвхөн дүн авахын төлөө цээжилж, номын сайхныг өөртөө шингээж энерги хүч болгож сураагүй хүүхдүүд том болоод номонд шимтэхгүй байхаас аргагүй. Би хүмүүсээс уншсан номынх нь тухай асуудаг юм. Тэгэхээр ямар хариу хэлдэг гээ. Хөөрхөн ном байна гэдэг. Юу нь хөөрхөн байна гэхээр амьдралтай юм аа гэдэг.
Харин ном уншаад сурчихсан хүмүүс жинхэнэ шимийг нь авдаг. Тийм учраас тэд насан туршдаа уншдаг. Уран зохиолын ном барьж авлаа гэхэд тэнд амьдарч буй хүний оршихуйгаас өөрт хэрэгтэйгээ олоод харчихдаг. Гэтэл манайхан үйл явдал хөөгөөд байдаг. Ном уншиж сурсан хүмүүс үйл явдал хөөдөггүй.
Боловсролын систем нь хөгжсөн улс орны сургуулиуд сурагчдынхаа уншсан номыг шалгахдаа биднээс өөрөөр шалгадаг. Чи энэ зохиолын гол дүр Доржийн оронд байсан бол яах вэ гэсэн сэдэвтэй зохион бичлэг хийлгэдэг. Ингэхээр хүүхэд тэр зохиолыг зажилдаг, амтыг нь араандаа уусгаж мэдэрдэг.
Ингэснээр эх хэлнийх нь мэдрэмж сайжирдаг. Ийм боловсрол олгогдохгүй байгаа нөхцөлд бид хичнээн гоё ном гаргаад “Хөөрхөн ном байна лээ” гэсэн хариу л сонсоно. Ингээд бодохоор жаахан гомдолтой, гунигтай санагддаг. Номны тухай бодож байгаагаа ярих, маргах юм нийгэмд алга. Өөрийгөө л гайхуулцгаагаад байна. Нэг л их өрсөлдсөн хүмүүс. Та нэг сургууль руу ороод хараарай. Шилэн шүүгээ дүүрэн цом залчихсан байгаа. Өнөөдөр өрсөлдөөнөөс илүү хамтрах нь амин чухал асуудал болоод байна.
19/05/2025
Шинэ номын мэдээ 📚
Манай сургуулийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, зөвлөх багш, ОУЭЗСудалгааны төвийн захирал, Эдийн засгийн ухааны доктор, профессор судлаач Д.Пүрэв багш маань "ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ" судалгааны номоо гаргасан байна.