22/11/2023
Олон улсын хатуу хог хаягдлын холбооноос жил болгон зохион байгуулдаг 39 дэх Дэлхийн конгресс-2023 Оманы султант улсад Цэвэр-Тэг /Net zero/ уриан дор зохион байгуулагдлаа.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хатуу хог хаягдлын Дэлхийн конгрессд төлөөлөл оролцон олон улсын чиг хандлага, тэргүүн туршлага, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллав.
Тус Дэлхийн конгрессд 80 гаруй улсын 1’000 гаруй улсын төрийн болон хувийн хэвшлийн зочид төлөөлөгч нар оролцлоо. Оманы султант улсын хувьд хог хаягдалдаа маш богино хугацаанд дэвшил гарган 180 гаруй хогийн цэгийг 16 болтол бууруулсан тэргүүн туршлагатай улс бөгөөд төр хувийн хэвшлийг хог хаягдлын салбарт хамгийн ихээр хэрэгжүүлэгч улс юм. Чуулганд Оманы султант улсын хөрөнгө оруулалт, сангийн сайд оролцов.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба Бельги улсын Антверп хотын хог хаягдлын платформыг судлан, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийн талаар хамтран ажиллахаар боллоо. Мөн Малайз улсын хатуу хог хаягдлын холбоотой хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов.
Хог хаягдлын Дэлхийн чиг хандлага нь хиймэл оюун ухааныг хог хаягдлын нэгдсэн системд ашиглах, нийгмийн цахим сүлжээ, сошиал медиаг хог хаягдлыг бууруулах ашиглах, хог хаягдлын эрчим хүчний станцыг олшруулах гэх мэт сэдвүүд дээр илүү анхаарал хандуулж байна.
21/11/2023
“Цэвэр агаар Ази” байгууллага (Clean Air Asia), Азийн хөгжлийн банк (АDB), Уур амьсгал ба цэвэр агаарын эвсэл (UNEP) хамтран АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ 11 дэх бага хурлыг Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 11 дүгээр сарын 13-наас 17-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Ази тивийн агаарын чанарыг сайжруулах хурал нь “Эрүүл мэнд, цаг уурын төлөөх ЦЭВЭР АГААР” сэдвийн хүрээнд улс орнууд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглэх, хот байгуулалтын тогтвортой хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх тухай бодлогын баримтлал, улс орон, хот, иргэний нийгмийн байгууллага, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, эрүүл мэнд, аюулгүй уур амьсгалыг бий болгоход чиглэсэн бодлого, технологи, санхүүжилт, засаглал, түншлэлийг бий болгох зорилт бүхий цэвэр агаарын шийдлүүдийг танилцуулах зорилготой.
Хөгжиж буй орнууд агаар, орчны бохирдлыг бууруулах сайн бодлогыг баримталдаг хэдий ч бодлогын хэрэгжилт дээр улсын төсвийн бааз, суурь хязгаарлагдмал тул техник, дэд бүтэц, төлөвлөлт, санхүүжилтийг цогцоор нь шийдэх чадавхи сул, шилжилтийн үед байна.
Бага хурлаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлуудыг шийдвэрлэх төсөл, төслийн саналууд, арга хэмжээг танилцуулах, санхүүжилтийг дэмжих боломжийг олгосон юм.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба агаар, орчны бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудыг төлөөлөн уг хуралд оролцож, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг танилцуулж, богино хугацаанд үр дүнгээ өгөх төслүүдийн саналыг дэвшүүлэн, агаарын чанарыг хянах төсөл дээр санхүүгийн дэмжлэг авахаар боллоо.
21/11/2023
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зан төлөв хэвшүүлэх ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-н Хэрэглэгчдэд үйлчлэх төв-г дэмжиж ажиллаа.Уг ажлын хүрээнд тараах санамж материал бэлтгэн нийлүүлж олон нийтэд түгээв.
26/10/2023
Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
•Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих
•Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг)
•Ханан пийшингийн болон зуухны битүүмжээ сайтар шалгах
•Удаан хугацаанд галлагаа хийгээгүй зуух, пийшинг галлахдаа болгоомжтой байх
•Ханан пийшин болон яндангаа сайн хөөлөх
Угаарын хийн аюул бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд анхаарал болгоомж, сонор сэрэмжээ дээшлүүлье.
25/10/2023
Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсад хэрэгжүүлсэн туршлагаас суралцах зорилтынхоо хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA)-ын Агаарын чанарын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн болон Тайваний Байгаль орчны яамны агаарын чанар хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Талууд уулзалтаар өөрийн улсдаа хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах бодлогын алхам, түүнтэй уялдсан арга хэмжээг танилцуулж, цаашид хамтарсан сургалт явуулах, аргазүйн зөвлөмж өгөхөөр боллоо.
25/10/2023
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь ''Эрүүл орчин зөв ахуй'' НҮТББ-г дэмжиж ажиллаа. Уг ажлын хүрээнд нийтэд хог хаягдлыг ашигтай ашиглах арга, техник болон гэр, байшингаа дулаалах ахуйн зөвлөмж олгох зорилготойгоор ''АХУЙН БОЛОВСРОЛ АМЬДРАХ СОЁЛ'' нэртэй сэтгүүлийг бэлтгэн олон нийтэд түгээв.
24/10/2023
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Х.ЭНХБАТ болон бусад төлөөлөгч нарыг Турк Улсын Cтанбул хотын Байгаль орчны хамгаалал, хөгжлийн газрын дарга Prof. Dr. Ayşen ERDİNÇLER хүлээн авч агаар, орчны бохирдлыг хэрхэн бууруулж буй туршлагаа хуваалцлаа.
24/10/2023
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Х.ЭНХБАТ болон бусад төлөөлөгч нар Турк улсын Истанбул хотын нүүрс түлшний лаборатори болон агаарын чанарын автомат харуулын станцын үйл ажиллагаатай танилцлаа.
18/10/2023
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо Математикийн цаг сонин - г дэмжиж ажиллаа. Уг ажлын хүрээнд 1-9 р ангийн хүүхдүүдэд зориулж хог хаягдлаа хэрхэн зөв ангилах талаар зөвлөмж, мэдээллийг цувралаар нийтлэв.
18/10/2023
СХД-ийн 5000 айл гэрээ цахилгаанаар халаана
Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаарх мэдээлэлд, “Нийслэлийн гэр хорооллын өрхөд 4 квт хүчин чадалтай, 5012 айл өрхийг ...