Арвайн тал хээлэн байдаг
Найман нуур хүүшлэн байдаг
Сангийн далай халгин байдаг
Өвөрхангай бидний нутаг аа хө♥️🙏🏻♥️
Арвайхээр Хот
Арвайхээр хот
❤️🩵❤️
28/01/2026
📌Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний түр ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
26/01/2026
Монгол гэр дулаалгын "Чип" багц, гэр дулаалгын багцад хамрагдах иргэдийн хүсэлтийг нээлттэй авч байна
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор уламжлалт гэрийн галлагаат зуухыг халж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн систем, ус салхины хамгаалттай нэмэлт бүрээсээр монгол гэрийн дулаалгыг шийдвэрлэсэн "Чип" багцыг айл өрхөд хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Гэр дулаалгын "Чип" багц
Үндсэн үнэ - 2.900.000 төгрөг
Өрхөд хөнгөлөлттэй олгох үнэ-870.000 төгрөг
Гэр дулаалгын багц
Үндсэн үнэ - 1.622.000 төгрөг
Өрхөд хөнгөлөлттэй олгох үнэ - 486.000 төгрөг
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 70 хувийг санхүүжүүлж, иргэн 30 хувийг төлөх юм.
Холбоо барих утас:8825-9326
📑E-Mongolia системээр 2026 оны цэргийн бүртгэлд бүртгүүлэх заавар✅
ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ🥂
Сайхан нутгийн минь хүн зон элэг бүтэн, энх тунх байх болтугай🙏
🎄🎄🎄Арвайхээр хотын нийт иргэдийн шинэ жилийн үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 31-нд төв талбайд 19:00 цагт зохион байгуулагдана.
13/12/2025
Төв талбайн "Сүлд модны гэрэл асаах ёслол" 2025 оны 12 сарын 14-ны 19:00 цагт болно🎄🎄
Төв талбайн "Сүлд модны гэрэл асаах ёслол" 2025 оны 12 сарын 14-ны 19:00 цагт болно.
07/11/2025
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ОРЧНЫ 50 МЕТРИЙН ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЖ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА УУ!!!
Арвайхээр хотын тохижилт үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж хөдөлгөөн их буюу төв зам, бусад нийтийн эзэмшлийн зам талбайн уулзваруудад давс цацаж, цасыг цэвэрлэж байна.
Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагууд ойр орчны 50 метр газрынхаа цасыг цэвэрлэж иргэдэд аюулгүй орчин бүрдүүлж бидэнтэй хамтран ажиллана уу.
Хариуцсан 50м доторх цас мөсөө цэвэрлээгүйгээс "ИРГЭД ГЭМТЭЖ БЭРТСЭН ТОХИОЛДОЛД ТУХАЙН АЖ, АХУЙН НЭГЖЭЭС НЭХЭМЖЛЭЛ ХҮСЭХ ЭРХТЭЙ" бөгөөд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж, ахуйн нэгж хариуцна.
❗️❗️❗️СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️❗️❗️
2025 оны 11 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн нийт нутгаар ахиу хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа, мөстөлт үүсэж говь тал хээрийн сумдаар хүчтэй салхитай байхыг ОНЦГОЙЛОН сэрэмжлүүлж байна.
16/10/2025
Хүйтэн байна шүү❄️
Дулаан яваарай☃️
Халтиргаа гулгаанаас болгоомжлоорой❣️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
