Нямандэлэгийн Мандуул

Нямандэлэгийн Мандуул

Share

Чингэлтэй дүүргийн Засаг дарга | District Governer of Chingeltei

06/06/2026

ЧД гэр хорооллын бүсийн цахилгааны ил утас, кабелийн унжсан утаснуудыг бэхэлж цэгцэллээ.

Дүүргийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай комисс хамтарсан баг ажиллаж байна.

#ЧингэлтэйДүүрэг

Photos from Нямандэлэгийн Мандуул's post 05/06/2026

Хог цуглуулсан нь

Усаа хэмнэе, тогоо унтраая гэдэг кампанит ажил явуулахыг анзаараа л байлгүй. Тэр гэхдээ голын ус, цахилгаан станцын нүүрсийг хэмнүүлэх гээд байгаадаа биш, тэр ус, цахилгааныг авчирч байгаа хүн хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн зардлыг хэмнэх тухай яриад байгаа юм (мэдээж хүнд хүргэхийн тулд байгалиа хайрлая гм мсж өгнө л дөө). Хог бас их төстэй – гэрээсээ гаргаад хаячихаар бүх юм дуусчихаж байгаа юм биш, түүнийг зөөх, цуглуулах, ачиж буулгах, устгах булах зардлууд маш их. Энэ өнцгөөс нь хараад эхэлбэл хоггүй байх гэдэг нь “сэтгэлээсээ” ажиллаж байгаа хэдэн баатруудын ажил зөвхөн биш (ТҮК ажилчид бусад салбарынхан шиг л хэр чадлаараа л ажлаа хийж байгаа), харин процесс бүрийнх нь efficiency-г өсгөх ложистикийн тун сонирхолтой бодлого болж хувирна.

Бүгдийнх нь асуудал болоод байгаа үүнийг шийдэхээр хийж байгаа процессоо та бүхэнд сонирхолтой байж магадгүй гээд бичиж байна.

Ноднин дүүргийнхээ хамтын харилцаатай Японы Яизү гээд хот руу очсон юм. Нэг очсоных тэд хогоо яаж шийдээд байна гэдгийг мэдье гээд бүтэн нэг өдрийн хөтөлбөр гаргуулаад, хог шатаах үйлдвэр, ангилан ялгадаг төв зэргээр нь явлаа. Хогоо 24 төрлөөр ангилж хаяж байна. Яагаад ийм олон ангилаад байгаа гэдэг учрыг нь асуугаад нөгөө хүмүүс нь мэддэггүй. Судалж байгаад, тэр ангилал бүрийн цаана тэр хогийг авч, боловсруулдаг бизнесүүд, үйлдвэрүүд байна гэдгийг тунгаалаа.

Ерөнхийдөө хогоо шийдэх 2 систем байх шиг байгаа юм: нэг нь Хятадын систем, бөөнөөр нь цуглуулж аваад шатаачихна. Нийслэл ийм үйлдвэр оруулж ирэх гээд саяхан нэг хэрүүл сошл-р яваад байсан, одоо яасан юм байгаа. Нөгөө систем нь Япон, Европод анхан шатнаас нь ангилж, ялгаад, дахин боловсруулна. Гэхдээ, хамгийн чухал нь тэр дахин боловсруулахыг нь хувийн, ашгийн төлөө бизнесүүд хийх ёстой.

За ийм юм ойлгож аваад, хотод байгаа хогны үйлдвэрүүд судаллаа, уулзлаа. Манай метрополитан хот жилд 2 сая тонн хог үйлдвэрлэж байна. Тал нь боловсруулах боломжтой боловч дөнгөж 10%-ийг л хийдэг. Бусдыг нь газарт булна. Манайд байдаг цөөхөн хэдэн үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй, алдаг оног. Яагаад гэсэн, үйлдвэр байгуулаад ажиллуулаад алдаг баатрууд болсон чинь нөгөө хогоо цуглуулах гэдэг толгойны өвчинд унаад, үйлдвэрийн босс биш хогны машинуудын захирал болж хувирчээ.

Дүүрэг угаасаа хог цуглуулдаг ажил хийдэг учраас ТҮК-ээрээ хамтраад тэр асуудлыг нь шийдээд өгчихвөл нөгөө үйлдвэрүүд түүхий эдэд санаа зовохгүй, хүчин чадлаараа ажиллаад, цаашаа өргөжин тэлэх ч боломжтой. Бизнес ч өргөжнө, дүүрэг ч хоггүй болно.

За ингээд ийм систем рүү орохын тулд бэлтгэл ажил руугаа орлоо. Манай ТҮК цуглуулсан пластикаа нэг газар авчрах хэрэгтэй болно – ЗАА, Европын холбооны дэмжлэгээр тийм олон улсын стандартын цэг байгууллаа, хогны түр буудаллах цэг гэх юм уу даа. Удахгүй ашиглалтад орно (уул нь барилга нь өнгөрсөн жил дууссан, комисс хүлээгээд удаж байна, манай төрийн бас нэг фейл процессын жишээ). Энд тэндээс ангилан ялгах газар доор байрлуулсан цэгүүд бий болголоо – айлуудыг ангилан ялгах руу яваандаа шилжүүлэх юм. Дунд сургуулиудыг түшиглэж эхлүүлэх учраас, хэд хэдэн арга хэмжээ сургуулиуд дунд зохион байгуулж байна. Pilot болгож эхлэх ААН-ээр УИД-ийг сонгосон – тэднийд хогны тусдаа төхөөрөмж суурилууллаа.

Туршилтаа ингээд 4-5 цэгээс эхлүүлээд явахаар цаашдаа түүхий эдээ хэдээр үйлдвэр рүү зарах уу, цуглуулах зардал хэд гарах уу, массаараа хэр эффекттэй байна зэрэг асуултууд тодорхой болох болов уу. Миний нэг барьж байгаа философи бол дүүрэг дээрээ багахан хэмжээнд туршилтууд зоригтой хийгээд, үр дүнгээс нь нийслэл даяар хэрэгжих боломжтой модель гаргах юм. Энэ хогны асуудлыг шийдэж чадвал бидний амьдралын чанарт ахиц гарах гээд байгаа юмаа.

Ангилан ялгасанд нь урамшуулал өгдөг, хогоо буцаагаад зардаг иргэдийг бий болгоё гэж фантаазлаж байна. AI-ээр verification энэ тэрийг нь шийдээд явчихвал бүр гоё.

Үр дүнд нь хогоо ялгаад тавьсан ч хогийн машин бүгдийг нь холиод ачаад явчихдаггүй, Япон шиг цэвэрхэн, цэмцгэр хот болоход дөхөм болохуйц хамгийн гол нь ажилладаг модел бий болно оо, тун удахгүй.

Photos from Нямандэлэгийн Мандуул's post 05/06/2026

ЧД Гэр хорооллын бүсийн өгсүүр уруу шороон замын нөхцлийг сайжруулж зам хусах, түрж тэгшлэх ажил 18-р хорооны нутаг дэвсгэрт үргэлжилж байна.

Photos from Нямандэлэгийн Мандуул's post 04/06/2026

ЧД Гэр хорооллын бүсийн гудамж, зам талбайн асахгүй болсон гэрэлтүүлгийг засварлаж байна.

Иргэд та бүхэн асахгүй байгаа гэрэлтүүлгийн мэдээллээ хэсгийн ахлагчдаа өгөөрэй.

Photos from Нямандэлэгийн Мандуул's post 04/06/2026

ЧД 5-р хороо, Гантийн 6-р байрны урд талын блокон хашааг буулгаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөллөө.

Photos from Нямандэлэгийн Мандуул's post 03/06/2026

ЧД хэмжээнд таглаагүй траншейны нүх, дутуу булсан шугам, ил гарсан цахилгааны утас зэрэг хүүхэд, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байршлуудыг илрүүлж шуурхай засвар хийж ажиллаж байна.

03/06/2026

ЧД 10-р хороо, Шинэчлэл хороолол, 39 дүгээр сургууль орчмын автозамд эвдрэл үүсгэсэн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хариуцлагатай хамтран ажилласан байгууллагад талархал илэрхийлье.

Орчин тойрноо тордож, нийтийн эзэмшлийн талбайд эзний ёсоор ханддаг соёлыг түгээцгээе!

#ЧингэлтэйДүүрэг

02/06/2026

ЧД 21-р хорооны явахад хүндрэлтэй халтиргаа гулгаа үүсч, шавар, шалбааг тогтдог нарийн гудмуудын замыг засаж сайжрууллаа.

Өнгөрсөн зун мөн иймэрхүү асуудалтай хэд хэдэн байршилд хотын төвийн явган замаас гарсан хавтанг ашиглан засварласан. Энэ жил боломжоор нь үе шаттай сайжруулаад явна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar