Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Government Organization, Монгол Улс, Улаанбаатар хот, Жанжин Д. Сүхбаатарын талбай/7, Ulaanbaatar.

01/06/2026

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт нийслэлчүүд, энхрий бяцхан иргэд, та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэндийг дэвшүүлье.

Энэ өдөр бол дэлхийн улс орнууд дайн, мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдэд туслах хандивын аян өрнүүлж, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг соён гэгээрлийн баяр юм.

Баярын өдөр хэдий ч бид хүүхэд хамгааллын өмнө тулгарч буй бодит асуудал, эрсдэл, сорилтыг эргэцүүлэн харах ёстой. Статистик мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 2200 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Өдөр бүр 6 хүүхэд ам нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог бөгөөд үүний 70 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас хүүхэд цахим орчны гэмт хэрэг, зам тээврийн осол, сургуулийн орчны дарамт, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, хорт зуршилд автах эрсдэл улам нэмэгдсээр байгааг анхааруулж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль хяналтын байгууллагын ажил биш. Хүүхэд бүрт томчууд бидний бодит дэмжлэг, хайр хамгаалалт хэрэгтэй байна.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2026 онд холбогдох байгууллагуудтай хамтран цуврал арга хэмжээнүүд хэрэгжүүлдэг. Тухайлбал, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр: “Ногоон гэрэл, цагаан шугам”, “Хичээл эхэллээ” зэрэг арга хэмжээ, “Шар дарцаг” аяныг эрчимжүүлэв.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: “365 өдөр бүр анхаарч хайрлая” нөлөөллийн ажил, хүүхдийг үл хайхрах, эрсдэлт байдалд орохоос сэргийлэх цогц арга хэмжээг шат дараатай зохион байгуулж байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд маань эдгээр ажилд манлайлан оролцож байна.

НИТХ болон ГХУСАЗСЗ-өөс хүүхэд бүр аюулгүй, амар тайван орчин сурч боловсорч, хөгжиж торних нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Хүүхэд бүрийн царайд үргэлж инээмсэглэл гэрэлтэж, тэдний гэгээн мөрөөдлөөр нийслэл маань цэцэглэн хөгжихийн ерөөлийг дэвшүүлье.

Photos from Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл's post 26/05/2026

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, шинжлэх ухаанд тулгуурлан шинэ шатанд гаргах зорилготой “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.05.26) болж байна. Тус хурлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Орчин үеийн нийгмийн харилцаа, технологийн эрчимтэй хөгжлийн нөлөөгөөр гэмт хэрэг, зөрчлийн шинж чанар улам нарийсаж, системийн болон нийлмэл хэлбэрт шилжиж буй энэ үед уламжлалт арга барилаас илүү урьдчилан таамаглах, эрсдэлийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах шинэ бодлогын хэрэгцээ нэмэгдэж байгааг хурлын үеэр онцоллоо.

Эрдэм шинжилгээний хуралд шүүх эрх мэдлийн байгууллага, хууль сахиулах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож, ирүүлсэн 60 гаруй илтгэлээс 10-ыг хэлэлцэж байна. Мөн БНСУ-ын криминологийн салбарын эрдэмтэн, судлаачид туршлага, судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа нь онол, практикийг холбосон бодит шийдэл боловсруулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Хурлыг нээж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Дотоод хэргийн их сургуулийн захирал Т.Сүхболд нар үг хэлэхдээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль сахиулах байгууллагын чиг үүрэг бус төр, иргэн, боловсролын байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаанд тулгуурлах ёстойг онцлон тэмдэглэлээ.

Хурлын хүрээнд хууль эрх зүйн шинэчлэл, технологийн инновац, аюулгүй хот төлөвлөлт, сургуулийн орчин дахь хамгаалал, шинжлэх ухаанд суурилсан удирдлагын тогтолцоотой холбоотой хэд хэдэн онцлох санал, зөвлөмжийг дэвшүүлсэн байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан болон “Deepfake” технологид суурилсан залилангийн гэмт хэргийг хуульчлах, метаверс орчны аюулгүй байдлыг эрх зүйн хүрээнд зохицуулах, цахим гэмт хэргийг бодит цаг хугацаанд илрүүлэх дэвшилтэт платформ нэвтрүүлэх зэрэг саналд анхаарал хандуулж байна.

Мөн “Улаанбаатар – Аюулгүй хот 2030” стратегийн хүрээнд хотын аюулгүй байдлын шинэчлэлийг эрчимжүүлэх, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтэй тэмцэх олон улсын туршлагыг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Тус хурлын үр дүнд Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хууль сахиулах байгууллагуудын стратеги төлөвлөлтийг сайжруулах онол, практикийн ач холбогдолтой санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна.

04/05/2026

Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл.

28/04/2026

📌ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дотоод Хэргийн Их сургууль хамтран "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: онол, практик" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулна.
Иймд өмгөөлөгч, эрдэмтэн судлаач Та бүхнийг илтгэлээ ирүүлж, тус хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

Илтгэлийг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.

28/04/2026

Бусдад инээмсэглэл бэлэглэдэг хүн байгаарай 😇

27/04/2026

✅Хууль зүй, дотоод хэргийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болж байна

📌Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг төв талбайд зохион байгуулж байна.

⚖️Энэхүү өдөрлөгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нийслэл, 9 дүүрэг, орон нутгийн салбар зөвлөлүүд, Нийслэлийн Прокурорын газар зэрэг бүрэлдэхүүн байгууллагуудын хамт оролцож, тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ, нөлөөллийн ажлуудаа танилцуулж байна.

Photos from Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл's post 27/04/2026

✅Хууль зүй, дотоод хэргийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болж байна

📌Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг төв талбайд зохион байгуулж байна.

⚖️Энэхүү өдөрлөгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нийслэл, 9 дүүрэг, орон нутгийн салбар зөвлөлүүд, Нийслэлийн Прокурорын газар зэрэг бүрэлдэхүүн байгууллагуудын хамт оролцож, тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ, нөлөөллийн ажлуудаа танилцуулж байна.

🔹Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хууль зүй, дотоод хэргийн салбар нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, эрх зүйн туслалцаа, улсын хил хамгаалал, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж буй томоохон салбар гэдгийг онцлоод бидний ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна гэлээ.

🙌Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана.

🤝Иргэд та бүхэн төв талбайгаар зочлохдаа манай асраар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

27/04/2026

Хүүхдийг зөв өсгөх хамгийн эхний багш нь гэр бүл.

27/04/2026

Нийтлэхээсээ өмнө бод.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Монгол Улс, Улаанбаатар хот, Жанжин Д. Сүхбаатарын талбай/7
Ulaanbaatar
15160