Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо

Share

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэнэ

Photos from Н.Алтаншагай's post 03/03/2025
03/03/2025

Хурай, хурай, хурай

Улс Монгол өрсөөд хийчихлээ, хурай хурай.

Нэрийг нь ч мэдэхгүй, хэлбэр суудлыг нь ч танихгүй хэдэн зуун бурхан алтдаад, мөнгөлөөд хоймортоо тавина, учрыг нь ч олохгүй, ухааныг нь ч ойлгохгүй хэдэн мянган зоос зуусан мэлхийгээр фэнгшүй гээд гэрээ дүүргэнэ. Тэгснээ дэлхийн дайдад илд өргөж, дээлтэй Монголыг гүрэн болгон тунхаглаж, гишгэж яваа газар, хөл тавьсан хөрстийг бидэнд үлдээж, агуу их сүр сүлдээрээ арван зуундаа дааж байгаа Их хаанаа алтаар бүтээлээ гээд арай л амиа хорлохоос наагуур хэмхэлдэж байна ааа? Дэлхийн эдийн засаг, улс төр, геополитикт ур чадвараараа удмын мөр гаргасан Их хаантны үр сад гэхэд арай л арчаагүй юу? Шанаа нь нарийн л гэнэ, корсет зүүчихсэн юм шиг тайлтай л гэнэ, хүүе энэ чинь гэрлийн хугарал, ойлт энэ тэр гэж юм байдаг юм. Нэмж хэлэхэд энэ баримал 107кг алтаар бүтсэн, Монголбанкны эрдэнэсийн сангийн албан ёсны бүртгэлтэй өмч юм байна. Монголбанкны эрдэнэсийн сангаас 0.1грамм ч алт дутах ёсгүй учраас унц унцаар нь жигнэж, инч инчээр нь хэмжин бүртгэж байж жас нийлж, сан дугуйлдаг гэсэн үг. Тэр Эрдэнэсийн санд Богд хааны алтан хатгамалтай гутлаас эхлээд монголчуудын анх жингээр тээсэн боодол цай ч байдаг, алаг дэлхий хөрвөөж аминд тулах үед гаргаад зарахад улсаа нэгэнтээ босгоно. Хэсэгхэн алтаар нь Италийн Флоренцид энэ баримлыг хийлгэжээ, дөрвөн зүг найман зовхисын хаанаас нь ч харсан алтны туяанд араншин, дүр төрх нь улам тодорно. За тэгээд илбэ жатга энэ тэр гээд юм яриад байгаа хүмүүс монголчууд жилдээ нэг бараалхдаг Чингис бурханаа утгаар нь амилуулчихжээ гэж айсандаа аргаа барж байгаа юм аа даа. Арван хангал бурханаа ардаа жагсаасан Чингис бурхан гэж байсныг 800 жил нууж, хааж, мартуулж мангартуулж ирсэн биз дээ? Чухам ёстой тэргүүн дээгүүр залах хаадын хаантай, тэргүүн дэвтэр эхлүүлсэн түүхийн түүчээтэй ард түмэн шүү. Алтаар цутгаад авдартаа данслаад, ард түмэндээ дэлгэлээ, яадаг юм. Чингис хаан архины шошгоноос хэтрэх ёсгүй юм уу, бодож байж л дуугараарай даа. Монголчууд биднийг шүтэн дээдлэх нэгэн шүтээнтэй, шүншиглэн зорих нэгэн зүгтэй байх вий гэхээс байж ядталаа айн гасалж байгаа хүмүүсийн хүрэн бөөрийг таньж авцгаа. Монголбанкны эрдэнэсийн санд гулуузаараа хэвтэж байвал таалагдаад, Чингис бурхан болоод ордон музейд нь залахаар таалагдахаа больчихоод үклээ юү? Одоо тэгээд утаатай, түгжрэлтэй байгаа юм чинь очоод хуваагаад халамжийн дансандаа хийгээд, торго дурдан, талх будаа, оймс бандага авмаар л болоод байна уу? Хэдэн зууны түүхтэй их хааныг хэдхэн сар жилийн настай улстөрчдөд уцаарласныхаа төлөө шүүн дэнслээд байх эрх өнөө бидэнд үгүй. Шүтэж залбирах, сүсэглэн дээдлэх, ухааран таних, уламжлан үлдээх их өв бол Чингис хааных. Олон бүгдээр орилоод ч оройд нь гарч чадаагүй оюун ухаан бол Чингис хааных. Дэлхийн өнцөг булан бүрт хэдэн зуун Чингисийн хөшөө бий. Гэхдээ үр хүүхэд, үндэс түмэн нь долоон метр өндөр баримал анхлан алтаар урлууллаа. Казакстанчууд, хятадууд түрүүлээд алтаар хийгээд хоймортоо тавьчихаагүйд баярлаж байна. Хаа нэгтээ, ямар нэгэн том амбицтай улс орон одоо их хааныг маань өмчлөөд, их нэр төрийг нь хувьчилж аваад, алтаар цутгуулаад, алмаазаар урлаад залъя гэсэн ч оройтсон, Улс Монгол түрүүлээд хийчихлээ, хурай хурай. Эдүгээ энэ баримал алтнаас хэд дахин илүү үнэтэй болсон, тэр бол үзэл санааа!

03/03/2025

😪😪

18/12/2024

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

✅Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

✅Тодруулбал, маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-21-ний өдрийг дуустал уг өргөтгөсөн худалдааг “Хоршоологчдоос - Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулахаар боллоо.

18/12/2024
18/12/2024

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авч байна

https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7

18/12/2024

НИТХ-ААС ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

https://khural.ulaanbaatar.mn/news/HOT/1773

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр захирамж гаргалаа.
Ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан НИТХ-д танилцуулах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр ажиллана.

#НИТХ

16/11/2024

9 дэх удаагийн НИТХ зургаан хурлын хороодтой ажиллахаар батлагдлаа.

https://khural.ulaanbaatar.mn/news/undefined/1751
НИТХ-ын Хороодыг байгуулж, дарга нарыг томиллоо.

24/06/2024

СОНГОГЧДЫН АНХААРАЛД:
УИХ-ЫН ЭЭЛЖИТ 2024 ОНЫ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ БАЙР
1.111 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ
2.107 ДУГААР СУРГУУЛИЙН ЗААЛ
3.ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМД ТУС ТУС БАЙРЛАЖ БАЙНА.
ТА БҮХЭН ОРШИН СУУГАА ХАЯГААРАА САНАЛ АВАХ БАЙРШЛЫГ ХАРААРАЙ.

10/06/2024

Насны хишиг үйлчилгээнд бүртгүүлээрэй.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Толгойтын гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00