31/05/2026
Хүн бүр мөнгөний талаар зөв хандлагатай байх, санхүүгийн сахилга баттай байх нь эрүүл нийгэм бүрдэхэд нэн чухал юм.
Мөнгөний талаарх яриа хэзээ төгс төгөлдөр болох вэ гэвэл түүнийг зөв аргаар олох өөрөөр хэлбэл бусдын тусын тулд чин сэтгэлээсээ хийсэн хөдөлмөрийн үр дүнд олддог зүйл гэж хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг.
САНХҮҮГИЙН ЦАГААН ТОЛГОЙ хүүхдэд зориулсан цуврал ном боловч хүүхэддээ уншиж өгөнгөө, өөрөө ч хувийн санхүүгээ хэрхэн удирдах талаар тодорхой зааварчилгаатай болно гэсэн үг.
Хүн бүр өдөр бүр санхүүгийн шийдвэр гаргаж байдаг, энэ нь түүний амьдралын чанарт шууд нөлөөлдөг.
Жич: Номыг бүтээсэн баг ирээдүйн эрүүл нийгэмд хувь нэмэр оруулахыг гол зорилгоо болгосон тул
аль болох олон хүн санхүүгийн цагаан толгойг уншиж санхүүгийн бичиг үсэгт тайлагдаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч, хямд үнийг санал болгож байгаа болно.Математикийн багш нар
26/05/2026
СЭДЭВ:
10.13. Өгөгдлийн шинжилгээ
БАГШ: Б.САРАНЧИМЭГ
ХУГАЦАА:
2026.05.27-ны Лхагва гараг/16.00-17.00
ОРОЛЦОГЧИД:
Математикийн багш нар
СУРГАЛТЫН ЛИНК:
Join meeting on Teams
26/05/2026
ЗАРЛАЛ/Байгалийн ухааны жишиг лабораторийн нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр (Математик, Хими, Биологи, Физик, Газарзүй, Мэдээллийн технологи)
Зорилго: Байгалийн ухааны жишиг лабораторийн үндсэн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинжлэх ухааныг сонирхолтой хэлбэрээр хүргэх туршилт, танилцуулгууд дээр суурилан
· СТЕАМ (STEАM) боловсролыг дэмжих: Онолын мэдлэгийг практик туршилт, технологийн шийдэлтэй уялдуулан олгох;
· Хичээлийн судалгаа: Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд багшийн хөгжлийг тасралтгүй хөгжүүлэх орчин бүрдүүлэх;
· Дижитал шилжилт хийх: Мэдээллийн технологийг байгалийн ухааны хичээлүүдтэй интеграцчилж, виртуал болон бодит туршилтуудыг хослуулах
Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 – 17:00 цагт
Байршил: Багшийн хөгжлийн ордны 1 давхар 102 тоот
Хэсэг 1: Албан ёсны нээлт (102 тоот / Үүдний танхим)
Энэхүү үйл ажиллагааны нээлтэд оролцох сонирхолтой багш нар байвал холбогдоно уу?
22/05/2026
Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Боловсролын Ерөнхий Газар, Дрими сургууль , Дрими багшийн академи хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй 3P Edu Festival 2026–д оролцохыг урьж байна.
Энэхүү фестиваль нь төсөлд суурилсан, сурагч төвтэй сургалтын арга барилыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын сайн туршлагыг хуваалцах, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа болон илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой боловсролын хамтын ажиллагааны арга хэмжээ юм.
Таныг 2026 оны 05 сарын 25-26-нд Монголын хүүхдийн ордонд болох “3P Edu Festival”–2026-д хүрэлцэн ирж Монгол, Солонгос сурагчдын бүтээлтэй танилцаж, туршлага солилцон, хамтран ажиллахыг урьж байна.
Мөн Доорх холбоосыг өөрийн харьяалагдах сургуулийн удирдлага, багш нарын групп болон эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн бүлэг рүү хуваалцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.
https://www.facebook.com/profile.php?id=61586346891949
Dreamy Teacher's Academy
"Dreamy" багшийн академийн
цахим хуудсанд тавтай морил
19/05/2026
СЭДЭВ:
"Хавтгайн геометрийн бодлогуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдэх боломж, ээлжит хичээлийг үр дүнтэй чиглүүлэх арга аргачлал"
БАГШ: Н.БУЛГАНТАМИР
ХУГАЦАА:
2026.05.20-ны Лхагва гараг/16.00-17.00
БЭЛДЭХ ЗҮЙЛ:
Геометрийн шийдэж чадахгүй байгаа 1-2 бодлого
ОРОЛЦОГЧИД:
Математикийн багш нар
СУРГАЛТЫН ЛИНК:
Join meeting on Teams
12/05/2026
Альберт Эйнштейн нэгэн удаа самбар дээр ингэж бичжээ.
9 x 1 = 9
9 x 2 = 18
9 x 3 = 27
9 x 4 = 36
9 x 5 = 45
9 x 6 = 54
9 x 7 = 63
9 x 8 = 72
9 x 9 = 81
9 x 10 = 91
Гэнэт Эйнштейн алдаа гаргасныг харсан оюутнууд шуугилдаж эхэлжээ. Мэдээжийн хэрэг 9 × 10-ийн зөв хариулт нь 91 биш юм. Тэгээд бүх шавь нар нь түүнийг шоолжээ.
Эйнштейн бүгд чимээгүй байхыг хүлээгээд:
Би есөн асуудалд зөв хариулсан ч хэн ч надад баяр хүргэсэнгүй. Гэтэл намайг нэг алдаа гаргахад бүгд инээж эхлэв.
👉Хүмүүс чиний амжилтанд биш алдааг илүү олж хардаг. Тиймээс өөрийгөө хайрла, хүлээлтээ багасга, тайван бай, өөрийнхөөрөө орш.
11/05/2026
Зарлал: Энэ 7 хоногт гүйцэтгэлийн үнэлгээний шалгалттай тул МУЗБ нарын зүгээс зохион байгуулж байгаа 05 дугаар сарын 13-ны цахим сургалт хойшилсон болно. 20-ны өдрөөс эхлээд хуваарийн дагуу хэвийн явагдана.
Send a message to learn more
11/05/2026
ХАРИЛЦААНДАА АНЗААРЧ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ гэнэ ээ
1. Мөнхийн шүүмжлэгч Чи яаж ч хичээгээд түүний нүдэнд үргэлж "Дутуу" байх болно, яаж ийж байгаад "Буруутан" болгох гэдэг хүмүүс.
Яах ёстой вэ: Тэдэнд таалагдах гэж, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээхээ болих хэрэгтэй. Угаасаа, тултал үйлчилсэн ч хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй.
2. Хогийн сав мэт харьцдаг Тэд үргэлж л ямар нэг юм нь болохоо байсан мэт аашилж, яаралтай тусламж хүснэ. Гэвч хэзээ ч чамайг юу хийж байгааг, чиний яамаар байгааг сонирхдоггүй хүмүүс
Яах ёстой вэ: Бусдад тус бололгүй л яахав. Гэхдээ өөрийнхөөрөө байхгүй, туслагч баатрын дүрд тоглоод байх нь сүүлдээ өөрөө стресстэхэд хүрнэ.
3. Өрсөлдөгч Чиний сайн сайханд таатай бус, бүтэлгүйтвэл "Ашгүй" гэсэн шиг хандлагатай хүмүүс
Яах ёстой вэ: Тэдэнд өөрийн ажил, амьдралаа бүү хуваалц. Юу ч битгий дуулга. Мэндийн зөрүүнээс өөр харилцаа огт шаардлагагүй.
4. Хохирогч Тэд бүх л зүйлд гомдоно, юмыг сайн сайхан талаас нь харах чадвар сул хүмүүс
Яах ёстой вэ: Хүний нуруундаа үүрээд явж байгаа чулууг авч хаях үүрэг хэнд ч байхгүй, бас боломжгүйг сана.
5. Сэтгэлийн дарамтанд оруулагч “Чамаас боллоо” гэх хандлагаар бусдыг буруутгаж, гэмшүүлж, сэтгэлийн дарамтанд оруулах гэдэг хүмүүс
Яах ёстой вэ: Үнэн байдлыг нь хэлж, засч залахыг хичээлгүй яахвэ,гэхдээ удаа дараа давтагдсаар байвал одоо тэгээд яалтай билээ, зай барихаас замгүй.
6. Хуурамч дэмжигч Ам нь чухам л ойлгоод, дэмжээд, хэлэхгүй яасын гээд л, гэвч бодит дэмжлэг үзүүлэхгүй.
Яах ёстой вэ: Чиний араар ямар үг хэлж, ямар үйлдэл гаргаж байгааг нь сайн анзаарч үнэн нүүр царайг нь таних, хайхрахгүй орхих.
Send a message to learn more
05/05/2026
"МУЗБ нар зөвлөж байна" классроом ангид moes хаягаасаа доорх кодоор ороорой. Амжилт хүсье.