ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС

ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС, Government Building, Чингэлтэй дүүрэг, Ж. Самбуугийн гудамж 11, Засгийн газрын XI байр 10 давхар, Ulaanbaatar.

31/05/2026

Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын чин сэтгэлийн мэндийг дэвшүүлж байна. 🎉

30/05/2026
Photos from ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС's post 29/05/2026

Цагааннуур чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

✅Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад тус бүсэд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

✅Уулзалтын үеэр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцож, харилцан мэдээлэл өгч ажиллалаа. Түүнчлэн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчин, дэд бүтцийн асуудал, гааль, татвар, хил орчмын үйл ажиллагааны уялдаа холбоо, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдээс гаргасан санал, хүсэлтийг сонсож, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцов.

✅Цагааннуур чөлөөт бүсийн Захирагч уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх нь чөлөөт бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэв. Мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

29/05/2026

Н.Номтойбаяр: Астана хотноо төлөвлөсөн албан ёсны бүх уулзалтуудаа цуцалж, яаралтай эх орон руугаа буцаж байна.

28/05/2026

Төв аймгийн Заамар суманд бага насны хүүхэд гүний цооногт унасан маш харамсалтай осол гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна.Шадар сайд Н.Номтойбаяр

Төв аймгийн Заамар суманд бага насны хүүхэд гүний цооногт унасан маш харамсалтай осол гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Ийм үед олон үг илүүц. Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна.
Энэ бол нэг осол төдий гэж өнгөрөх асуудал биш. Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина. Гэхдээ тэр нь аврах ажиллагааны дараах асуудал. Өнөөдөр бол хүүхдийн амь насыг аврах цаг.

Хүний амь нас, иргэдийн аюулгүй байдлын асуудалд хариуцлагагүй хандах орон зай байх ёсгүй. Ийм явдал дахин давтагдахгүй байхад дор бүрнээ анхаарах ёстой. Аюултай орчин, хамгаалалтгүй үлдсэн газар, ухсан талбай зэрэг хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл бүрийг холбогдох байгууллагууд нэн даруй нягталж, бодит арга хэмжээ авна.

Түүнчлэн, өчигдөр гарсан гал түймэр, ослын мэдээнүүд бидэнд нэг зүйлийг тод сануулж байна. Онцгой байдлын албанд хийх ажил бага биш байна. Техник хэрэгтэй. Бэлтгэл хэрэгтэй. Алба хаагчдаа хамгаалах хэрэгтэй. Иргэдийн шүүмжлэлд бухимдах биш, сонсох ёстой. ОБЕГ-т олон улсын дэмжлэгтэй төсөл, техник туслалцааны ажлууд хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ төсөл гэдэг цаасан дээрээ биш, галын өмнө, ослын газар, хүний амь аврах тэр мөчид үр дүнгээ харуулах ёстой. Тиймээс эхэлсэн ажлуудыг бодит хэрэгцээтэй нь тулгаж, шаардлагатай арга хэмжээг хурдасгана.

27/05/2026

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 50 хоногийн хугацаанд бүсчилсэн хөгжил, онцгой байдал, чөлөөт бүс, стандартчилал зэрэг салбаруудад баримталж байгаа зарчим, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрлэлтийн талаар тоймлон хүргэе.

Photos from Шадар сайд Н.Номтойбаяр's post 26/05/2026

🇲🇳🇬🇧 Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Photos from Шадар сайд Н.Номтойбаяр's post 21/05/2026

✔️Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш тайлант хугацаанд эрхэлсэн асуудлын хүрээнд хууль, эрх зүйн шинэчлэлийн ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

19/05/2026

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

👉УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан "ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ийн хэлэлцүүлэгт чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа эрхэлдэг экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, бизнес эрхлэгч Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх линк:
http://membership.mn:8080/front/public/event/
🗓️2026.05.22
🕐12.00-14.00
📌МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхим
📧 [email protected]
📲77277070/3/, 91919396

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Чингэлтэй дүүрэг, Ж. Самбуугийн гудамж 11, Засгийн газрын XI байр 10 давхар
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 08:30 - 05:30
Tuesday 08:30 - 05:30
Wednesday 08:30 - 05:30
Thursday 08:30 - 05:30
Friday 08:30 - 05:30