19/11/2025
Улаан цэг = Нүхэн жорлон
Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллоос Баянгол дүүргийн Гандан Тэгчинлэн хийд хүртэл, хойшоогоо 2.5 км бүсэд байрлах модон жорлонгуудын тооллогын зураг.
Lawyer, former ambassador, IWRM
19/11/2025
Улаан цэг = Нүхэн жорлон
Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллоос Баянгол дүүргийн Гандан Тэгчинлэн хийд хүртэл, хойшоогоо 2.5 км бүсэд байрлах модон жорлонгуудын тооллогын зураг.
18/11/2025
Нүхэн жорлон Сэлбэ голын бохирдлын эх үүсвэр болоод байна.
"Ард урдаасаа сийгсэн нүхэн жорлонтой байж AI ярьж, 500 саяын машин унаж, таван саяын утас барихаас ичээсэй" Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр Монголын жорлонгийн холбоо, Усны газраас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
13/11/2025
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Коринне Переира-ны урилгаар ЭСЯ-нд уулзан ярилцаж, өдрийн зоог барилаа.
Ярианы сэдэв мэдээж Ус...
Элчин сайд хатагтайтай #333нуур хөтөлбөрийн тухай, цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17-р бага хурлын тухай, Францын газрын доорх усны мэргэжилтнүүд, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах тухай чөлөөтэй илэн далангүй сайхан ярилцлаа.
Франц улсын ерөнхийлөгч Иммануал Макрон-ы "Усны хэрэглээний тансаг үе дууслаа..." хэмээн мэдэгдэж байсны дагуу өдөрт ашиглах усны дээд хэмжээг тогтоох, цэвэр усаар машин угаах зэрэг нь усны тансаг хэрэглээ юм гэдгээр жишээ татан ярилцаж хамтын ажиллагааны чиглэл зарчмаа тохиролцлоо.
Цаашид БНФУ-тай газрын доорх усны судалгаа, нөөц тогтоох асуудлаар хамтран ажиллах болно.
17/09/2025
Баярлалаа...
Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн голын боомт ашиглалтанд орж ус дүүргэлт эхэлжээ. Хамгийн сайхан мэдээ...
Ийнхүү 5,1 сая м³ ус бүхий нэг сайхан усан сантай боллоо Монгол улс маань. Ивэн голын боомтын далангийн урт 740м, өндөр 14.2м, усан сангийн эзлэхүүн 5.1сая м3, усан мандлын талбай уртаашаа 1.5км, өргөнөөрөө 0.5км бөгөөд ёроолын ус гаргах болон үерийн ус өнгөрүүлэх барилгатай.
Улсын төсвөөс санхүүжүүлсэн энэ сайхан ажлыг санаачилсан, хийж гүйцэтгэсэн бүх хүмүүст тэр дундаа усны инженерүүд, зураг төсөл, тооцоо төсвийг хийсэн бүх инженер техникийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье.
Баярлалаа Чинбатын Ундрам, Davaajamts Sh
1958 онд ашиглалтанд орж 1962 онд үерийн улмаас сэтэрсэн байсан усны барилга байгууламж ийнхүү 65 жилийн дараа дахин усаа хуримтлуулж эхэлсэн нь бахархахгүй байхын аргагүй.
Усны нөөц ба Тусгай хамгаалалттай газар нутаг, харилцан шүтэлцээ холбоо бүхий байгалийн амьдралын систем...
11/09/2025
ОХУ, Монгол улсын ЗГ хоорондын хилийн усыг ашиглах хамгаалах хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн 18-р хуралдаан амжилттай боллоо
ОХУ-ын Екатеринбург хотод ОХУ, Монгол улсын ЗГ хоорондын хилийн усыг ашиглах хамгаалах хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн 18-р хуралдаан амжилттай үргэлжилж, ярилцсан, тохиролцсон зүйлсээ протокол хэлбэрт оруулан хоёр талаас гарын үсэг зурж, харилцан үүрэг хүлээснээр өндөрлөлөө.
Ажлын хэсгийн хуралдаанаар 2 талын хил дамнасан голуудын чанарын байдал, урсац усны түвшний талаар мэдээлэл солилцлоо. Голуудын хувьд Сэлэнгэ мөрөн Онон голууд бохирдол багатай, Улз гол бага зэргийн бохирдолтой (органик буюу малын гаралтай бохирдол) байна. Халдвар эрүүл ахуйн үүднээс авч үзвэл устай холбоотой ямар нэгэн халдвар гараагүй, гэнэтийн аюул учраагүй, хил дамнасан голуудын урсац усны түвшний хувьд үерийн аюултай түвшин давсан цөөвтөр тохиолдлуудтай, ус багавтар байдалтай жил байсныг хоёр талын мэдээллүүд нотлон харууллаа.
Мэдээлэл солилцооны ажлын үр дүнд голуудаа хамтран хамгаалах, мониторинг хийх, бохирдол, урсац усны түвшний байнгын хяналт тавих ажил амжилттай үргэлжилж байна. ОХУ-ын ЗГ "Оросын ус" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол Монгол улсад #333нуур хөтөлбөр хэрэгжиж, усны нөөцийн хуримтлал бий болгох, ус усан орчинг хамгаалах ажил үргэлжилж байна.
Жил бүр зохион байгуулагдах учиртай энэхүү уламжлалт ажлын хэсгийн хуралдааныг ирэх жил Монгол улсад зохион байгуулахаар тохиролцлоо. Дэлхийд буй хөрш улс орнуудын харилцааны хамгийн чухал талбар болох хилийн усны хэлэлцээр бараг бүх улсуудад ихээхэн хүнд байдаг бол сүүлийн жилүүдэд хөрш хоёр улстайгаа харилцах хилийн усны харилцаа амжилттай үргэлжилж, дэлхийн олон улсад жишиг болж эхэлж байна.
(2025 онд БНХАУ болон ОХУ-тын Усны нөөцийн яам, Усны нөөцийн агентлагийн холбогдох байгууллагуудтай хоёр талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, харилцаа ашигтай, хамтын ажиллагаа үргэлжилсээр...
Хамтын ажиллагаа амжилттай үргэлжлүүлж буй хөрш улсуудын хүндэт усны мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлье.)
09/09/2025
Байгаль нуур...
Дэлхийн цэнгэг усны нөөцийн 20%-ыг агуулагч, бөмбөрцгийн хамгийн гүн, хамгийн их настай, нүүдэлчин Монголчуудын Байгаль ээж хэмээн дээдлэн хүндэлдэг Их Далай...
1996 онд Байгал нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэж, 1999 оноос Орос улсад жилийн бүрийн 9-р сарын эхний бүтэн сайн өдрийг Байгаль нуурын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жил яг Байгаль нуурын өдрөөр (2025.09.08) Орос-Монголын хилийн усны хэлэлцээрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаанд оролцохоор Байгаль нуурынхаа дээгүүр нисэн өнгөрч, (Эрхүү Улаан Үүд хотуудад буусан) Байгаль нуурын үзэсгэлэн төгөлдөр байдал, 20 сая жилийн турш нүүдэлчин аймгуудыг, хүн төрөлхтөнийг тэжээж ирсэн түүхийн тухай эргэцүүлэн бодож суулаа.
Хилийн усны хэлэлцээрийн ажлын хэсгийн хурлаар ч Байгаль нуур хамгийн түрүүнд яригдах нь аргагүй. Байгаль нуурт жилд ордог усны 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамжин ордог учраас Байгал нуурыг хамгаалья гэвэл Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь зүй ёсны, Сэлэнгэ мөрнийг хамгаалья гэвэл бүхий л цутгал голуудыг нь хамгаалах нь зайлшгүй юм. Монгол улсын гадаргын усны 70 шахам хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуурыг тэжээн тэтгэдэг учраас өвөг дээдэс маань үеийн үед Байгаль ээж хэмээн хүндэтгэн иржээ.
Байгаль нуурын тухай ярихад дүү нуур болох Хөвсгөл нуурын тухай ярихгүй байх аргагүй, хүйн холбоотой эгч дүү нуурын систем нь (Эг, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон мөрөн, Туул, Идэр голыг оролцуулан төв Азийн гадаргын усны сүлжээний амин сүнс төдийгүй, байгалийн тэнцвэрт байдлын гол суурь юм.)
Байгаль нуурыг хамгаалах үйл ажилд бүхий л хүн төрөлхтөн, улс бүр, олон улсын байгууллага бүр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй (үүрэгтэй) бөгөөд энэхүү нийт хөрөнгө оруулалтын тодорхой хувийг Сэлэнгэ мөрнөөр дамжуулан Сэлэнгийн цутгал голуудад (Монголд) зарцуулах нь усны нөөцийн нэгдсэн менежментийн чухал зорилт юм.
(Өнөөдөр хуралдаан эхлэж, өнгөрсөн жил шахам хугацааны голуудын урсацын мэдээ, усны чанарын байдал, эрүүл ахуйн асуудлууд гээд үндсэн 4 асуудлаар мэдээлэл солилцож, ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө тохирно)
01/09/2025
🇭🇺 Mongol válogatott támadónk, Ganbold Ganbayar, 1️⃣0️⃣0️⃣. tétmeccsét játszotta klubunk színeiben 🤩💜
Gratulálunk, Ganba! 👏
Hajrá KFC!💜🤍
🇸🇰 Náš mongolský reprezentačný útočník odohral svoj 1️⃣0️⃣0️⃣. súťažný zápas za náš klub 🤩💜
Gratulujeme, Ganba! 👏
Do toho KFC!💜🤍