Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө

Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө

Share

Энэхүү цахим хуудаснаас та бүхэн 10 их наядын цогц төлө?

29/10/2021
20/10/2021

2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: 2022 онд хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 65 хувийг хангана. Мөн улаан буудайн урамшуулалд 25 тэрбум төгрөг, сүүний урамшуулалд 6 тэрбум төгрөг олгоно.

20/10/2021

2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 2022 онд барилгын салбарт 246 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ихэнх хөрөнгө оруулалт инженерийн байгууламж, дэд бүтцийг нэмэгдүүлэхэд зориулагдана.

2021 оны 10 сарын байдлаар ипотекийн зээлд 832 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Цаашдаа инженерийн байгууламж, дэд бүтцийг нь нэмэгдүүлснээр барилга байгууламж, зээл олголт нэмэгдэх, ажлын байрыг хадгалах зэрэг олон талын ач холбогдолтой.

20/10/2021

2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Б.Энх-Амгалан: Цаашдаа Боловсролын чанар, үр дүн, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцооруу шилжинэ. 2022 онд эрэлт нийлүүлэлтэд тулгуурласан хөрөнгө оруулалтын бодлого баримтална.

30/09/2021

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд тусгасан гол өөрчлөлтүүд...

15/09/2021

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд:

Төсвийн тухай хуулийн хүрээнд ирэх оны төсвийн анхны төслийг боловсруулан танилцууллаа. Мөн шинэ сэргэлтийн бодлого буюу цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг танилцууллаа.

01/09/2021

Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье!
иргэний төлөө хамтдаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан

31/08/2021

АЖЛЫН БАЙР ДЭМЖИХ ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 18,000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид 1,823.6 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгосон байна. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна.

https://mof.gov.mn/article/entry/zg

24/08/2021

Я.ЭНХЭЭ : ЭНЭ ЗЭЭЛ БИДНИЙ ХУВЬД ТӨРӨӨС ҮЗҮҮЛСЭН ТОМ ДЭМЖЛЭГ
Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгож эхэлсэн. Энэ зээл бидний хувьд төрөөс үзүүлсэн том дэмжлэг байлаа. Хөнгөлөлттэй зээл байгаагүй бол манайх шиг олон компани дампуурах нь тодорхой. Энэ үед Засгийн газар цагаа олж маш зөв хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж бодож байна. Манайх 400 сая төгрөгийн зээлд хамрагдсан. Зээлийн нөхцөлийг бүрэн хангасан. Зээлийн батлан даалтын сангаас манай зээлийн 60 хувийг батлан дааж, барьцаа хөрөнгө болгож өөрийн орон сууцаа тавьсан. Манайх олон жил нэг банктай харьцаж ирсэн нь бидний давуу тал болсон. Банкнаас манай компанийн судалгааг хийж Зээлийн батлан даалтын санд оруулсан. Нэг том шалгуур нь ЖДҮЭ-ийн тодорхойлолт. Бид шаардлагатай бичиг баримтаа л гаргаж өгсөн. Нэг их чирэгдэл болоогүй. Ажлын 14 хоногт багтаад гарсан даа.
http://www.zms.mn/a/86474?fbclid=IwAR0ajoze1KwnGnW-ErQ5IbffI7XP1EnakgPRDAyx8VJDBUdLwfAbXkk2wXI

18/08/2021

90 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛЖ ЧАДСАН БАЙНА

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж 5 сарын хугацаанд 22 мянган зээлдэгчид хөнгөлөлттэй зээл олгосон. Тодруулбал 5121 аж ахуйн нэгж 17 мянган иргэнд ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож 90 гаруй мянган ажлын байр хадгалж чадсан байна.

18/08/2021

ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН ТӨРИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

✔️Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчлэн, ЭКСИМ банк болгож хөгжүүлэх, өөрчлөн зохион байгуулах тухай,

✔️Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгохоор болсон тухай танилцууллаа.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar
11011