Dudo номын худалдаа

Dudo номын худалдаа

Share

Ном ном ном хобби тэмдэглэл мэдээлэл

Унших дадлыг хэрхэн бий болгох вэ? (№367) 03/03/2026

Өөрийн бодол мэдрэмж болон туршлагаа хуваалцсан ярилцлагыг минь сонсоод үзээрэй💕🥰🤗

Унших дадлыг хэрхэн бий болгох вэ? (№367) Энэ удаагийн дугаартаа бид унших дадал, хүүхдийн номын бизнес болон хүүхдийн хүмүүжил, боловсролын тухай ярилцлаа. Зочин: Хүүхдийн ном эрхлэн гаргагч, орчуул...

04/01/2026
Photos from Dudo номын худалдаа's post 26/12/2025

📖🤱Сайн уу ээжүүдээ💝
Өнөөдөр та бүхэнд хүүхдүүдэд ном тогтмол уншиж өгөхийн давуу талуудыг дурдхаар шийдлээ.

Миний хувьд багаасаа их ном унших дуртай хүүхэд байлаа. Ном уншихаар орчноосоо тасарч шинэ ертөнцөд ороод аяладаг тийм л шимтэгч байсан юм. Тэр бүр ном бүрийг худалдаад аваад байх нь бидний багад боломжгүй байхад сургуулийн номын сангаас номнууд аваад ирхэд ээж минь миний насанд ахадсан агуулга бүхий ном байвал цааш тавиад үлдсэнийг нь уншдаг байв. Хөдөө суманд тухайн үед тог цахилгаангүй байдаг байсан болохоор лаа л их хороосондоо. Чихэр авах мөнгөөрөө дэлгүүрээс лаа авч байснаа санадаг юм. Яагаад гэвэл дуртай номоо уншиж байтал лаа дуусчихвал урамгүй шүү дээ. Та нар "Хүжийн гал" гээд зохиолыг уншиж байсан бол мэдэх байхдаа. Хүжийн гэрэлд нэг нэг үсэг харагддаг. Гэтэл лам хүү ном уншихын тулд хүж ашигладаг тухай гардаг. Хүссэн хүнд арга олдоно гэж үүнийг л хэлэх байх элэх байх. Энэ мэтээр ном унших явцдаа суралцаж харьцуулж өөрийн амьдралаар туулаад мэдэх боломжгүй зүйлийг хүртэл сурах боломжтойг ухаарч байлаа. Тиймдээ ч өөрийн гэр бүлтэй болоод энэ зуршлаа орхиогүй юм. Том охиноо гэдсэнд байхад хэлээ давхар сайжруулна гээд л 2 ширхэг солонгос хэл дээр үлгэрийн ном аваад уншаад л байдаг байлаа. Төрсний дараа ч гэсэн охиноо нялх байхад ч гэсэн үлгэр уншиж өгсөөр л байсан. Ном тогтмол уншиж өгөөд байхаар хүүхдүүд аяндаа л дуртай болдог юм байналээ. Дэлгүүрт орохдоо тоглоом авахыг цөөн тохиолдолд зөвшөөрдөг бол номыг харин татгалзахгүй өөрсдөөр нь сонгуулаад утга агуулга, орчуулга найруулга, хэвлэлт цаас зэргийг харгалзан номоо худалдан авдаг. Номын сангаа хүүхэд өөрөө хүрээд авч болох газар байршуулах нь их чухал байдаг. Ном багаасаа байнга уншуулдаг хүүхдүүд:
♡Хурдан хэлд орно. Үгийн баялаг нэмэгдэнэ.
☆Сэтгэх төсөөлөн бодох чадвар нэмэгдэнэ.
♡Ой тогтоолтонд маш их үүрэгтэй гээд олон сайн талуудтай.
За зөндөө их юм бичмээр байвч хэт нуршчихлаа. Хүсвэл ямар ном сонговол зүгээр болхыг, хүүхдийн бяцхан номын сангаа сонирхуулж болноо.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Хүндэтгэсэн 3 жаахан үрийн ээж Мандаа (Ө.Нармандах)
2019.11.18 Өглөөний 06:03 минут
Ургахнаран, Улаанбаатар

10/03/2025

Хуучин номын худалдаанаас чамин сайхан номнууд олж болдог нь гоё💕

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar