19/05/2025
🏞️ Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагааг E-Mongolia системээс цахимаар авах боломжтой!
🖱️ ОНЛАЙНААР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ 👉 www.e-mongolia.mn
📞 Лавлах утас: 1111-2
☎️ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар лавлах утас: 1800-0101
#Газрын #төрийнцахимүйлчилгээ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
07/06/2024
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА
ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2024 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Өлзийт сумын Засаг Даргын 2024 оны 06 дугаар сарын 04 өдрийн А/55 дугаар Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай захирамжийг үндэслэн:
⮚ Худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 3 га газрын дуудлага худалдааг зарлаж байна.
ДУУДЛАГА ХУДАЛДАА 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагаас 17:00 цагийн хооронд цахимаар явагдана.
Дуудлага худалдааг ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ЖУРАМ /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт/-ын дагуу явуулна.
Оролцогчид 2024 оны 07 дугаар сарын 01-ны 09:00 цагаас 07 дугаар сарын 07-ний өдрийн 15:00 цаг хүртэл газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтад бүртгүүлнэ үү.
- Оролцогчид дуудаж буй газрын анхны үнийн 10% болох 2,400,000 мянган төгрөгийг 100100855405 /Өлзийт сум санхүүжилтийн данс/ тоот дансанд,
- Оролцогчийн Улсийн тэмдэгтийн хураамжийг / itax.mta.mn хаягийн Төлбөрийн даалгавар цэс / -ээр үүсгэж Өлзийт сумын ЗДТГ-ын 100100800941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаасан байх.
- Жич: Гүйлгээний утган дээр: Цахим системээс дуудлага худалдааны кодтой зааварын дагуу бичих
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.
Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил , хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг "Газрын цахим бирж"-www.mle.mn " вэб сайт болон 99947485 утсаар лавлана уу.
ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР