Эмээлт эко аж үйлдвэрийн парк-Emeelt eco-industrial park

Эмээлт эко аж үйлдвэрийн парк-Emeelt eco-industrial park

Share

Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк /Албан ёсны хуудас/ - Emeelt Eco-Industrial Park

05/06/2026

Монгол улсын Засгийн газрын үүрэг чиглэл, НЗД-ийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад дутагдаж буй төсөв, Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхэд шаардлагатай зээлийн эх үүсвэр, Паркийн газар эзэмших нэгжийн гэрээ байгуулахтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах зэрэг олон асуудлаар хэлэлцлээ

Photos from Эмээлт эко аж үйлдвэрийн парк-Emeelt eco-industrial park's post 05/06/2026

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хуралдааны 12.12-т заагдсан Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажлыг эрчимжүүлэх тухай тэмдэглэлийн дагуу Нийслэлийн Засаг Даргын А/741 Захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа

➡Дэлгэрэнгүй мэдээллийг: https://emeeltpark.mn/16/single/249 линкээр аваарай.

Төлөвлөлт, хөгжүүлэлтийн газар
2026.06.04

04/06/2026

Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн EPC гэрээний буюу Дулааны цахилгаан станц болон Цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчтэй уулзаж зураг төсвийн шатанд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж нэгдсэн ойлголтод хүрлээ

Photos from Эмээлт эко аж үйлдвэрийн парк-Emeelt eco-industrial park's post 04/06/2026

📌Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/697 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Дулааны цахилгаан станц, Бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх (ЕРС+F) гэрээ”-ний хэрэгжилт, ажлын явцын талаар гүйцэтгэгч компанитай уулзаж санал солилцлоо

➡️Дэлгэрэнгүй мэдээллийг: https://emeeltpark.mn/16/single/248 линкээр аваарай.

Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн газар
2026.06.04

02/06/2026

Өглөөний мэнд нийслэлчүүд ээ☀️

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +11 хэм, шөнөдөө 0 хэм дулаан, цэлмэг өдөр тохионо.🌞

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.☺️

01/06/2026

🌸 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🌸

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр,
Эх үрсийн баярыг тохиолдуулан нийт эхчүүд, ээжүүд, хүүхэд багачууд Та бүхэндээ “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн зүгээс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье💐💐💐

Хүүхэд бүр аз жаргалтай өсөж, эх бүр элэг бүтэн, амар тайван байж, гэр бүл бүр хайр, халамжаар дүүрэн байх болтугай.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе🫰🏻

🔸ХҮНДЭТГЭСЭН:
НИТХ-ын төлөөлөгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”ХК-ийн Гүйцэтгэх захирал Бямбасүрэнгийн Мягмар

27/05/2026

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг батламжлах НИТХ-ын хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Photos from Эмээлт эко аж үйлдвэрийн парк-Emeelt eco-industrial park's post 26/05/2026

🇲🇳🇲🇳🇲🇳"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-нь арьс шир боловсруулах "Буурал гол" ХХК-тай "Паркийн нэгжийн гэрээ" байгууллаа

📍Эмээлт эко АҮП-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар паркт байршин үйл ажиллагаа эрхлэхээр Техник, эдийн засгийн үндэслэлээ ирүүлсэн аж ахуй нэгж болох Арьс ширний салбарт 33 жил үе дамжин тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй "Буурал гол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргилбаяр нар "Паркийн нэгжийн гэрээ" болон "Паркт газар ашиглуулах гэрээ"-нд цаашид хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.

Төлөвлөлт, хөгжүүлэлтийн газар
2026он

26/05/2026

📌Б.Мягмар: Эмээлт эко паркруу нүүн шилжих ААН үйлдвэрүүдтэй газар эзэмших болон паркийн нэгжийн гэрээг байгуулан ажилласаар байна. Энэ удаад Арьс ширний салбарт 33 жил үе дамжин тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Буурал гол компанитай гэрээ байгууллаа

25/05/2026

📌Б.Мягмар: Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчдын 100 хувийн саналаар Эмээлт эко паркийн 24 мВт-ын ДЦС барих тусгай зөвшөөрлийг 5 жилээр олгож шийдвэрлэлээ

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк ХК
Ulaanbaatar
15160-0035