👫 Эх орны ирээдүй
Айл гэрийн Аз жаргал
Монгол Улсын эрхэм эзэд та бүхэндээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүльe!
Монголын үрс маш олон болтугай.
Нэгдсэн төслийн удирдлагын газар
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нэгдсэн төслийн удирдлагын газар, Government Organization, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Наадамчдын зам, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга, Б блок, 6 давхар, Ulaanbaatar.
29/05/2026
📌Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, иргэдэд эрүүл, аюулгүй, явган хүний зам болон ногоон байгууламж бүхий таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн талбайд барилга угсралт, дэд бүтцийн ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд өнөөдрөөс зарим блокууд 9 дүгээр давхрын цутгалтаа авч эхэллээ.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/selbe/articles/6a194c6636fab8c81f35f5a9
🚠 “Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын гишүүн инженерүүд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.
Өглөөний мэнд 🌞
🚇 ИРЛАНДЫН “METROLINK” АШИГЛАЛТАД ОРСНООР НЭГ ЧИГЛЭЛД ЦАГТ 20 МЯНГА ХҮРТЭЛХ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛНО
Ирландын нийслэл Дублинд баригдаж буй “MetroLink” төсөл Европын томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж байна. 18.8 км урт, бүрэн автомат метроны шугам нь Суордс, Дублины нисэх онгоцны буудлыг хотын төвийн Чарлемонт өртөөтэй холбох бөгөөд нийт 16 өртөөтэй байхаар төлөвлөгджээ.
Одоогоор төслийн бэлтгэл болон эхний шатны ажлууд ид өрнөж байна. Археологийн хайгуул, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, газрын бэлтгэл зэрэг ажил Дублин хотын хэд хэдэн хэсэгт эхэлсэн бөгөөд гол барилгын ажлыг удахгүй бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ирландын Тээврийн Дэд Бүтцийн Газар (TII) метроны ашиглалт, галт тэрэг нийлүүлэлт, өртөөний дотоод байгууламжийг хамарсан 32 жилийн хугацаатай төр хувийн хэвшлийн түншлэлийн тендерийг зарлаад байгаа юм.
🔗 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/undefined/articles/6a18cc0436fab8c81f35cc2a
🚇 Улаанбаатар метро төслийн инженер, мэргэжилтэнг бэлтгэх “2+2” хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-д суралцаж буй оюутнууд “Метро систем” хичээлийн нэг семестрийн үр дүнгээ танилцууллаа. Шилдэг оюутнуудад БНСУ-ын Халла их сургуулийн сургалтын орчин, мэргэжлийн лаборатори болон салбарын бодит үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байгаа аж.
28/05/2026
🚠 “Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2026.05.28/ зочилж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/cablecar/articles/6a17eaa736fab8c81f35a97d
27/05/2026
Өглөөний мэнд 🌞
📍SONGDO INTERNATIONAL BUSINESS DISTRICT — ИРЭЭДҮЙН УХААЛАГ ХОТЫН БОДИТ ЖИШЭЭ
Songdo International Business District бол Өмнөд Солонгосын Incheon хотын ойролцоо, далайг нөхөн байгуулсан бүсэд сүндэрлэсэн “ухаалаг хот”-ын нэг юм. Анхнаасаа AI удирдлагатай замын хөдөлгөөн, IoT сүлжээ, ногоон байгууламж, олон улсын бизнесийн төв байхаар төлөвлөгджээ.
Хотын онцлох шийдэл нь хог тээврийн машин бараг ашигладаггүй вакуум хоолойн систем бөгөөд барилгуудын хогийг газар доорх автомат сүлжээгээр төв станц руу шууд дамжуулдаг. Мөн realtime хөдөлгөөний хяналт, автомат дохиоллын систем нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг байна.
Songdo-ийн стратегийн хамгийн том давуу тал нь Incheon International Airport-оос ердөө 20 минутын зайд, далайн боомттой ойр байрладагт оршино. Хотын төв дэх Songdo Central Park нь Нью-Йоркийн Central Park-аас санаа авч бүтээгдсэн бөгөөд усан суваг, дугуйн зам, ногоон орчноороо алдартай.
Төслийн бүтээн байгуулалт 2003 онд эхэлж, 2009–2015 оны хооронд гол хэсгүүд нь ашиглалтад орсон. Songdo нь ирээдүйн ухаалаг хотын жишээ боловч “хэт хиймэл хот” болохгүйгээр амьд community соёлыг хадгалах нь хамгийн чухал сорилт гэж үздэг.
27/05/2026
📌Улаанбаатар метро төслийн инженер, мэргэжилтэнг бэлтгэх хүрээнд “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд “Метро систем” хичээлийн нэг семестрийн сургалтын үр дүнг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, оюутнууд багийн хэлбэрээр судалгаа, тооцоолол, системийн шийдэлд тулгуурласан төслүүдээ танилцууллаа. Шилдэг оюутнуудад БНСУ-ын Халла их сургуулийн сургалтын орчин, мэргэжлийн лаборатори болон салбарын бодит үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байгаа аж. Профессорын зүгээс оюутнуудаа дэмжиж, нислэгийн зардлыг хувиасаа санхүүжүүлэн дэмжиж буйгаа илэрхийлсэн.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/metro/articles/6a16980f36fab8c81f35669b
Өглөөний мэнд 🌞
📌DANJIANG BRIDGE: ЗАХА ХАДИДЫН ЗУРАГ ТӨСӨЛ БҮХИЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ НЭГ ЦАМХАГТ ДҮҮЖИН ГҮҮР
Тайванийн Тамсүй голын (Tamsui River) цутгалан дээр баригдаж буй Данжян гүүр (Danjiang Bridge) нь орчин үеийн архитектур, инженерийн шилдэг шийдлийг хослуулсан дэлхийн хэмжээний мега төсөл юм. Домогт архитектор Заха Хадид-ын (Zaha Hadid Architects) зохион бүтээсэн хамгийн сүүлчийн томоохон бүтээлүүдийн нэг гэдгээрээ алдартай уг гүүр нь 920 метр урт бөгөөд ашиглалтад орохдоо дэлхийн хамгийн урт, ганц цамхагт, кабелиар зангуулагдсан дүүжин гүүр (World's longest single-tower, asymmetric cable-stayed bridge) болох юм.
Энэхүү төсөл нь зөвхөн тээврийн зангилаа биш, байгаль орчинтойгоо уусан нэгдсэн урлагийн бүтээл бөгөөд Тайванийн хойд эргийн тээврийн түгжрэлийг эрс багасгах стратегийн ач холбогдолтой. Уг дүүжин гүүр нь байгаль орчныг хамгаалсан инженерчлэл гэдгээрээ онцлогтой.
Уг дүүжин гүүр нь автомашины зам, явган хүний зам, унадаг дугуйн замуудыг багтаажээ. Данжян гүүр нь олон талт тээврийн маш сайн жишээ юм. Гүүрэн дээр зөвхөн автомашин зорчихгүй, хотын шинэ хөнгөн цахилгаан галт тэрэг шууд нэвтрэх бөгөөд явган хүн болон унадаг дугуйтай иргэдэд зориулсан тусгай ландшафт бүхий тавцанг засаж өгсөн байна. Ингэснээр аялал жуулчлалыг дэмжиж, иргэд Тамсүй голын үзэсгэлэнт төрхийг дээрээс нь тольдон алхах боломжтой болж байгаа юм.
26/05/2026
📌Дүүжин замын тээвэр төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг энэ тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбох ажил хийгдэж байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх аж.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/undefined/articles/6a1542ed36fab8c81f3438a9
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Наадамчдын зам, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга, Б блок, 6 давхар
Ulaanbaatar
11000
Opening Hours
| Monday | 07:00 - 17:00 |
| Tuesday | 07:00 - 17:00 |
| Wednesday | 07:00 - 17:00 |
| Thursday | 07:00 - 17:00 |
| Friday | 07:00 - 17:00 |
