Төгсийн Энхбаяр

Төгсийн Энхбаяр

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Төгсийн Энхбаяр, Ulaanbaatar.

10/03/2025

ХУУЛЬЧИЙН 2025 ОНЫ БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ БОЛНО

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2025 оны 03 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Хуульчийн үргэлжилсэн дөрвөн кредит багц цагийн сургалтыг цахимаар/zoom/ зохион байгуулах гэж байна.

Сургалт Монголын Хуульчдын Холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш, хууль зүйн ухааны доктор Б.Өлзийсайхан, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр О.Чулуунцэцэг, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр Ц.Насанбат нарын Монголын Хуульчдын Холбооны сургалтын хороогоор магадлан итгэмжлэгдсэн сэдвүүдийн хүрээнд явагдана.

Сургалтад хамрагдах өмгөөлөгчид 70126861/4/ Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнпагма /91200890/ дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Сургалтын төлбөр: 260.000 төгрөг
Данс: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 460048161 /Монголын Өмгөөлөгчдийн Холбоо/

Жич: Бүртгэл төлбөр төлснөөр баталгаажихыг анхаарна уу!
Эрхэм хуульч, өмгөөлөгчид та бүхэн идэвхтэй хамрагдаж, 2025 оны багц цагаа хангана уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

28/02/2025

Хотол түмнээрээ сайхан битүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй 🤗

Элдэв эрдэнэ хэмээх модон могой жилдээ эрүүл энх байж ажил үйлс тань өөдрөг амжилтаар дүүрэн, зам мөр тань саадгүй байж сайн сайхны учрал бүхэн ундарч буяны цагаан мөр аривжан дэлгэрч байхийн ерөөл өргөе 🙏🙏🙏

31/12/2024

Улиран одож буй 2024 он эх дэлхийнхээ нөгөө талд, эх орныхоо дөрвөн зүг 8 зовхист хүрсэн, олон олон хүнтэй шинээр танилцсан, сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн, олон олон сорилтыг туулсан, урагш тэмүүлсэн, алхсан, хариуцлага мэдрүүлсэн, ухаарсан, асар их ачаалалтай урамтай сайхан жил байлаа.

Амьдралын минь энэ сайхан цаг хугацаа, хормыг хамтдаа бүтээсэн, дэмжсэн, тусласан, боломж олгосон, хамтарсан, хайрласан бүх хүмүүстээ шинэ оны босгон дээр чин сэтгэлийн талархлаа илэрхийлж “БАЯРЛАЛАА” гэж хэлье.

Ирж буй 2025 он Та бидний хувьд ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь дэвжин дэлгэрсэн, улс орон минь хөгжин цэцэглэсэн он байх болтугай.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ🤗💚❄️🍾🥂🎉🎊

16/11/2024

Монголчууд минь Дэлхийн мисс-т оролцож буй Номинзул охиноо дэмжээрэй 🤗🇲🇳🇲🇳🇲🇳

05/11/2024

ТЭЦ3–ын урд замд 461-р хорих ангиас гараад яармагаас нийлдэг шинэ замын уулзвар хүртэл 2 км замд 3 цаг 30 минут… 😡😡😡

Ингэж төлөвлөлт хийж шинэ зам бариад яахав дээ. Өмнөхөөсөө дордож энэ хавь

03/11/2024

Амьдрал гэж юу вэ?

Достоевский: Энэ бол там.
Сократ: Энэ бол туршилт.
Аристотель: Энэ бол оюун ухаан.
Ницше: Энэ бол хүч.
Фрейд: Энэ бол үхэл.
Маркс: Энэ бол санаа.
Пикассо: Энэ бол урлаг.
Ганди: Энэ бол хайр.
Стив Жобс: Энэ бол итгэл.
Эйнштейн: Энэ бол мэдлэг.
Стивен Хокинг: Энэ бол найдвар.
Кафка: Энэ бол эхлэлүүд.
Лао Цзы: Энэ бол байгалийн урсгал.
Будда: Энэ бол гэгээрэлд хүрэх зам.
Жан-Пол Сартр: Энэ бол эрх чөлөө.
Ц. Эрдэнэбаатар: Энэ бол мэдрэмж.
Конфуций: Энэ бол үүрэг хариуцлага.
Эпикур: Энэ бол таашаал.
Виктор Гюго: Энэ бол дурсамж.
Лев Толстой: Энэ бол ёс суртахуун.
Чарльз Дарвин: Энэ бол дасан зохицохуй.
Карл Юнг: Энэ бол өөрийгөө танихуй.
Генри Дэвид Торо: Энэ бол энгийн байдал.
Махатма Ганди: Энэ бол өөрчлөлт.
Хелен Келлер: Энэ бол сорилт.
Жорж Бернард Шоу: Энэ бол боломж.
Рене Декарт: Энэ бол эргэлзээ.
Мартин Лютер Кинг: Энэ бол эрх тэгш байдал.
Томас Хоббс: Энэ бол зөрчил.
Фрэнсис Бэкон: Энэ бол мэдлэг ололт.
Жон Локк: Энэ бол туршлагаас суралцахуй.
Альбер Камю: Энэ бол абсурд буюу утгагүй зүйлсийн дунд амьдрах гэжээ

Таныхаар аль нь вэ?


24/10/2024

Бороотой ч болзоонд оо…

Өглөөний мэнд!

10.25-нд бороо орохыг үзэв.

Цалин бууна, зээл төлнө, хичээл заана, шүүх хуралд орно, зааланд тоголно, баасан гараг гэх мэтийг зөндөө үзсэн л дээ… 😜🤭

16/10/2024

Хотхоных нь урагшаа гардаг зам нь хаалттай, арагшаа гардаг нь хаалттай. Хаашаа гар гэж бодсон юм бэ?

Ямар ч төлөвлөлтгүй хот.

Сонгууль дуусчээ‼️‼️‼️

15/10/2024

Арваннэгдүгээр сарын 1-ээс цахилгааны үнэ 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх тооцоо гарчээ…

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar