27/05/2026
🏥"Эрүүл мэндийн лабораторийн тоног төхөөрөмжийн нэгж дамжуулалт" сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна.
🏥Эрүүл мэндийн лабораторийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, нэгж дамжуулалтын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, MNS ISO/IEC 17025:2018 болон MNS ISO/IEC 15189:2024 стандартын хэрэгжилтийг хангах, сорилт шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг сайжруулах бодлогын шийдэл, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэгт Эрүүл мэнд, шалгалт тохируулгын лабораториудыг урьж байна
⏰Хугацаа: 2026.05.29-ний өдрийн 13:00 цагт
🔴Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо Гялс төв А байр 901 тоот
☎️Холбоо барих утас: 98299827, 51-263907
27/05/2026
💧УСАН ДАХЬ ТУЙЛТ БОЛОН ТУЙЛГҮЙ ПЕСТИЦИД ТОДОРХОЙЛОХ ОЛОН УЛСЫН
УР ЧАДВАРЫН СОРИЛТОД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
✅Ази, Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-аас усан дахь туйлт болон туйлт бус пестицидийн үлдэгдэл тодорхойлох ур чадварын сорилтын хөтөлбөрийг ISO/IEC 17043-н дагуу зохион байгуулагдана.
✅Хөтөлбөрийн сэдэв:
•Усан дахь Lindane (туйлт бус пестицид)
•Усан дахь Glyphosate (туйлт пестицид)
✅Зохион байгуулагч:
•БНХАУ-ын Үндэсний Хэмжил зүйн хүрээлэн (NIM)
•Сингапурын Эрүүл мэндийн шинжлэх ухааны байгууллага (HSA)
Хэн оролцох боломжтой вэ?
✅APAC-ийн гишүүн байгууллагуудаас нэр дэвшүүлсэн, ус болон ижил төрлийн матрицын шинжилгээ хийдэг эсвэл хийхээр төлөвлөж буй лабораториуд оролцох боломжтой.
✅Чухал хугацаанууд:
•2026.06.30 — Оролцох хүсэлт илгээх эцсийн хугацаа
•2026.08.15 хүртэл — Дээж тараах
•2026.10.31 — Үр дүн илгээх эцсийн хугацаа
•2027 оны 01 сар— Урьдчилсан тайлан гаргах
•2027 оны 12 сар — Эцсийн тайлан гаргах
•2028 оны 01 сар — Хэлэлцүүлгийн цахим уулзалт зохион байгуулах
✅Хэлбэр:
Олон улсын ур чадварын сорилт, тайлан болон форум хэлбэрээр зохион байгуулагдана.
Хавсралт файлыг линк рүү орж, татаж авна уу.
https://www.mnas.gov.mn/publicpage/contentdetail?contentId=96&menuId=23
Холбоо барих
•[email protected]
•[email protected]
•[email protected]
22/05/2026
📣ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ 8 БАЙГУУЛЛАГАД
ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
✅MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартаар Итгэмжлэлийн шаардлага, шалгуураа хангасан
🔰Дотоод хэргийн их сургууль, Шинжлэн магадлах ухааны сургуулийн лаборатори
🔰“Түмэн айл инвест” ХХК-ийн Довцог худаг нүүрсний уурхайн лаборатори
🔰“Говь” ХК-ийн Дотоод хяналтын лаборатори
🔰“Хээр адуу” ХК-ийн Дотоод хяналтын лаборатори
🔰“Номин тав трейд” ХХК-ийн “Эко стандарт” лаборатори
✅MNS ISO/IEC 17065:2013 “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” стандартаар Итгэмжлэлийн шаардлага, шалгуураа хангасан
🔰Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар
🔰“Сертф аженси” ХХК-ийн
✅Баталгаажуулалтын байгуулага
MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори, Чанар, чадавхад тавих шаардлага” стандартаар
🔰"Мөнхийн тун" ХХК-ийн тун фарм эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн Дотоод хяналтын лаборатори тус тус итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.
✅Тус лабораториуд нь итгэмжлэгдснээр бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг сайжруулж, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулж, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалан, дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих, иргэдийн амьдрах орчныг хамгаалан, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн чухал ач холбогдолтой.
✅Үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж, стандартын шаардлага, шалгуураа ханган ажиллахыг хүсэн ерөөж, амжилт хүсье.
20/05/2026
🌍Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Хэмжил зүй: Бодлого тодорхойлоход итгэлцлийг бий болгох нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
⚖️Эрхэм хүндэт хамтран зүтгэгч, хэмжил зүйн салбарынхандаа “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийн мэндийг хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
16/05/2026
🌳🌿“Итгэмжлэлийн төгөл” байгуулах мод тарих өдөрлөгийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
🌳2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний итгэмжлэлийн төвөөс Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Лабораториудын зөвлөлтэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжих хүрээнд “Итгэмжлэлийн төгөл” байгуулах мод тарих өдөрлөгийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
🌳Тус арга хэмжээ нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
🌳“Мод тарих өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах сайн үйлсэд нэгдсэн Тохирлын үнэлгээний байгууллагууддаа Үндэсний итгэмжлэлийн төвөөс талархал илэрхийлье.
🔰"Барс баг ложистик" ХХК-ийн Барс хүнсний нэгдсэн лаборатори
🔰Эй би эс сертификэйшн ХХК-ийн Баталгаажуулалтын байгууллага
🔰"Номин тав трейд" ХХК-ийн Эко стандарт лаборатори
🔰УБТЗамын Төв засварын үйлдвэрийн Металл судлалын лаборатори
🔰"Монголын ноос ноолуурын холбоо" ТББ
🔰"Монсертф" ХХК
🔰Дархан-Уул аймаг дахь ЭЗХЯамны харьяа Хөрс, агрохимийн лаборатори
🔰"Айвико" ХХК-ийн Эмийн үйлдвэр
🔰"АПУ" ХК
🔰"Экотех проект" ХХК-ийн зам барилгын лаборатори
🔰"Инно хими лаб" ХХК
🔰"Тэсо фүүдс" ХХК
🔰"Цэс хайрхан" ХХК
🔰Шүүх шинжилгээний ерөнхий газар
🔰"Армос" ХХК
🔰Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори
🔰"Ар си инспекшн" ХХК
🔰"Баяндэмбэрэл" ХХК
🔰"Говь" ХК
🔰"Сүү" ХХК
🔰"Монжүүс" ХХК
🔰"Бат сертф" ХХК
🔰"Эко-Устөрөгч" ХХК
🔰"Монос хүнс" ХХК
🔰Талын нүүдэлчдийн өв ТББ
🔰Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн
🌳 Ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
🌳 Бидний өнөөдрийн ирээдүйн ой
🌳 Нэг мод, нэг амьдрал
🌳 Байгалиа хамгаалан хойч үеэ хайрлая
🌳 Мод тарья миний ирээдүй