Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ

Share

Дипломат Байгууллагын Үйлчилгээг Эрхлэх Газар ТӨҮГ -ы?

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” нь 1951 оноос Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат болон Консулын төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор ханган ажиллах үндсэн зорилго бүхий үйлчилгээний байгууллага юм. "SERVICE BUREAU FOR DIPLOMATIC MISSIONS" is a service organization with a prima

Photos from Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ's post 30/04/2026

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас хилийн чанадад томилолтоор ажиллах албан хаагчдын гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад тус газрын захирал Б.Халиун, урилгаар лектор Б.Төмөр-Очир, холбогдох албан тушаалтнууд болон авто баазын албанаас томилолт авсан албан хаагчдын гэр бүлийн гишүүд оролцов.
Сургалтын хүрээнд хилийн чанадад ажиллаж, амьдрах хугацаанд мөрдөх дотоод зохион байгуулалт, дипломат ажиллагаа, соёл, сурталчилгаа, дипломат эмэгтэйчүүдийн клубын үйл ажиллагаа, дипломат протокол, ёс жаяг, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө хүргэлээ.
Мөн урилгаар лектор Б.Төмөр-Очир харилцаа хандлага, хувь хүний төлөвшил, гадаад орчинд дасан зохицох арга зүйн чиглэлээр сургалт зохион байгуулсан бол Зоог, катерингийн албаны визитийн үйлчлэгч П.Эрдэнэчимэг албан ёсны ширээ засалтын үндсэн дүрэм, стандартыг танилцуулж, практик сургалт хийв.
Сургалтын төгсгөлд тус газрын захирал Б.Халиун оролцогчдод цаашид анхаарах асуудал, мөрдөн ажиллах чиглэлийн талаар зөвлөмж өгч, ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Photos from Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ's post 29/04/2026

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газар, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ хамтран хилийн чанадад томилолтоор ажиллах албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын захирал Б.Нямдаваг, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Б.Халиун, тус газрын Захиргааны хэлтсийн дарга Т.Ууганбаатар болон холбогдох албан тушаалтнууд, Авто баазын албаны томилолт авсан албан хаагчид оролцов.

Сургалтын эхэнд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын захирал Б.Нямдаваг хилийн чанадад томилолтоор ажиллах албан хаагчдын чанд мөрдөж ажиллах хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваарь, зорчих зөвшөөрөл, төрийн албан хаагчийн ёс зүй, хилийн чанадад ажиллах үеийн дипломат ёс зүйн хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид мөрдөн хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Б.Халиун “Хилийн чанадад ажиллаж буй аж ахуйн ажилтнуудын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт, авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд нөхцөл байдлын үнэлгээ, удирдлага зохион байгуулалт, үйлчилгээний чанар, ёс зүй, санхүүгийн сахилга бат, ур чадварын асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бодит нөхцөл байдалд тулгуурласан үнэтэй зөвлөгөө мэдээллийг өглөө.

Сургалтын төгсгөлд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын Захиргааны хэлтсийн дарга Т.Ууганбаатар шаардлагатай нэмэлт мэдээллийг өгч, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирал Б.Халиун сургалтад оролцогчдод ажлын амжилт хүссэнээр сургалт өндөрлөлөө.

Photos from Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ's post 27/04/2026

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ЫН
АВТО БААЗЫН АЛБАНД ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас Авто баазын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зорилгоор чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Төгөлдөр, Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Мягмардалай нар оролцож, мэдээллийн технологийн суурь мэдлэг, өргөн хэрэглээний программ хангамжийн хэрэглээний чиглэлээр практикт суурилсан мэдээлэл өгсөн бол Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Уянга англи хэлний анхан шатны мэдлэгийг ажлын хэрэгцээнд нийцүүлэн эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд оролцогчдын мэдлэгийн түвшинг үнэлэх зорилгоор англи хэлний оношлох тест авч, цаашид шат дараатайгаар хөгжүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлов. Мөн оролцогчдыг идэвхжүүлэх зорилгоор богино дасгал, кейс ажилбар ашиглан харилцан туршлага солилцох, асуудалд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн дижитал орчинд ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг сайжруулахад чиглэсэн компьютерийн хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын анхан ойлголтыг танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг тодотголоо.
Сургалт нь оролцогчдын идэвх санаачлагыг дэмжсэн, харилцан оролцоонд тулгуурласан хэлбэрээр явагдаж, үр өгөөжтэй, бодит хэрэгцээнд нийцсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

Photos from Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ's post 27/04/2026

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ЫН
ЗООГ, КАТЕРИНГИЙН АЛБАНД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас Зоог, катерингийн албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах зорилгоор чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад холбогдох чиглэлийн мэргэжилтнүүд онол, практик хосолсон агуулгаар сургалт явуулсан бөгөөд зоог, катерингийн үйлчилгээний чиглэлээр зөөгчийн стандарт, үйлчилгээний үндсэн зарчим, үйлчлүүлэгчид чиглэсэн үйлчилгээний арга барилыг ажлын хэрэгцээнд нийцүүлэн эзэмшүүлэхэд чиглэв.
Сургалтын хөтөлбөр нь дараах үндсэн чиглэлүүдийг хамарсан болно. Үүнд:
• Хууль, эрх зүйн мэдлэгийн хүрээнд: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг холбогдох хууль, тогтоомжийн үндсэн ойлголт, хэрэгжилтийн ач холбогдлыг таниулсан;
• Хувь хүний хөгжлийн хүрээнд: сэтгэл зүйн суурь ойлголт, өөрийн темпераментыг таньж мэдэх, харилцаа хандлагын онцлогийг зөв тодорхойлох, ажлын байранд зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх;
• Мэргэжлийн ур чадварын хүрээнд: зөөгчийн стандарт, хувийн зохион байгуулалт, үйлчилгээний соёл, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх арга зүйг практикт суурилан эзэмшүүлэх.
Мөн сургалтын үеэр оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцүүлэг, кейс ажилбар, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх боломжит шийдлүүдийг хамтран тодорхойлов.
Сургалт нь оролцогчдын идэвх, оролцоонд тулгуурласан, бодит хэрэгцээнд нийцсэн, үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Photos from Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ's post 09/04/2026

ДБҮЭГ-ЫН САНХҮҮЧИД АЛБАН ХААГЧДАДАА ЗОРИУЛАН “САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16:00 цагт “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 1 дүгээр давхрын хурлын танхимд албан хаагчдад зориулсан “Санхүүгийн мэдлэг олгох нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд Голомт банкны төлөөлөл оролцож, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, зээл, хадгаламж, мөн loyalty (хөнгөлөлтийн) хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Арга хэмжээний дараа байгууллагын албан хаагчид Голомт банктай холбоотой нэмэлт мэдээлэл авч, сонирхсон асуултад хариулт авсан бөгөөд Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн нягтлан бодогчдоос цалин болон холбогдох санхүүгийн мэдээлэлтэй холбоотой асуултаа тодруулж, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл авлаа.

Энэхүү өдөрлөг нь албан хаагчдын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ойлгомжтой байдлаар хүргэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Photos from Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ's post 07/04/2026

ДАДЛАГА ХИЙСЭН ОЮУТНУУДАА ДЭМЖИЖ БАЙГУУЛЛАГАДАА АЖИЛЛАХ УРИЛГА ГАРДУУЛЛАА.

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал болон ёслол хүндэтгэлийн хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ мэргэжлийн тогооч, зөөгч бүхий мэргэшсэн баг хамт олон үйлчилгээний стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанартай хоол үйлдвэрлэлийн цогц үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.
Манай хамт олон “Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж”-тай найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2026 оны 1 дүгээр улиралд тус сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ангийн III дамжааны оюутан Б.Мөнхбат, Г.Бат-Ирээдүй нарыг Зоог, катерингийн албандаа амжилттай дадлагажууллаа.
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Б.Халиун мэргэжлийн чиг баримжаа, ажлын байрны ур чадвар олгох сургалтад амжилттай хамрагдсан залууст тэдний ур чадвар, хичээл зүтгэл, идэвх санаачилгыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, оюутан Б.Мөнхбат, Г.Бат-Ирээдүй нарт мэргэжлээрээ өсөж дэвжих бодит боломжийг олгож, хөдөлмөрийн гэрээг албан ёсоор байгуулан Зоог катерингийн албандаа “Туслах тогооч”-ын ажлын байранд ажиллах урилгыг гардуулав.
Тэрбээр “Залуу үеийг хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажиллах боломжоор хангах нь улс орны болон хувь хүний хөгжилд маш их хувь нэмэр оруулах үйл явц юм хэмээн тодотгоод, оюутнуудад мэдлэг чадвараа тогтмол ахиулан, хариуцлагатай, сахилга баттай байж, амьдралын зөв үнэт зүйл, зөв хандлагыг өөртөө төлөвшүүлж, шинэ мянганы залуустаа үлгэр дууриал үзүүлэхийг уриаллаа.
Мөн хувь хүний эзэмшсэн мэргэжлийн онцлог нь тухайн салбарын мэдлэг, ур чадвар, ёс зүйгээр дамжуулан нийгэмд үнэ цэнэ бүтээх, хариуцлагатай үйл ажиллагаа бөгөөд энэ нь мэргэжлийн нарийн дэг жаяг, хүнлэг чанар, байнгын суралцах чадвар, ажил мэргэжилдээ эзэн болох тэвчээр хатуужлаар илрэн бусдад нөлөөлдөг танин мэдэхүйн болон бүтээлч чанарыг хослуулсан өвөрмөц үйл ажиллагаа гэдгийг цохон тэмдэглэв.
Ингээд залуу боловсон хүчнүүдийн бүтээлч сэтгэлгээ, ажил мэргэжлийн ёс зүй, манлайлах ур чадвар нь хамт олонд шинэ эрч хүч, эерэг үнэт зүйлсийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

22/03/2026

Казах түмэн та бүхэндээ, Хаврын урьтай золгон ирдэг үндэсний уламжлалт Наурызын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье! 🌸

Ұлыс оң болсын!
Наурыз құтты болсын! 🎉

17/03/2026

🇲🇳 МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳
Монгол Улсын Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой 🎖️, "Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах ариун үйлсэд зүтгэж буй 🪖, ахмад дайчид болон нийт цэргийн алба хаагчид та бүхэндээ баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

08/03/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 🌷

Эрч хүч, ухаан, энэрэл хайраараа гэр бүл, хамт олон, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт сайхан бүсгүйчүүддээ гүн талархал илэрхийлье.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ✨

Photos from Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ's post 23/02/2026

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилийн сар шинийн нэгдсэн золголтыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Золголтын үеэр хамт олон ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, амар мэндээ эрэн, хадаг барин мэндчилж, билэг ерөөлийн үгс солилцон, хөөрөг зөрүүлэн учран золгов. Монгол түмний уламжлалт төрт ёсны зан заншлыг эрхэмлэн дээдэлсэн уг арга хэмжээ нь хамт олны эв нэгдэл, хүндэтгэл, өв соёлоо эрхэмлэх үзлийг илтгэсэн утга төгөлдөр үйл явдал боллоо.
Шинэлж буй Гал морь жилдээ эрхэм харилцагч, хамтран ажиллагч Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байж, өрх гэр элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай байх өлзий дэмбэрэлт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Olympic Street
Ulaanbaatar
14220