Totgo.mn

Totgo.mn

Share

�Нийгэмд өрнөж буй үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл www.totgo.mn сайтын #page-д

02/06/2026

ИРГЭН: Яах аргагүй л гомдлоо 🥹
Наадам центрийн Буллд захиалга өгөхөөр өглөө залгалаа. Захиалга ихтэй тул өнөөдөр утсаар бус ирсэн дарааллаар нь хэсэг хүлээлгээд шууд үйлчилгээ үзүүлнээ л гэлээ. Дундын гурав, оюутан, жижиг хоёр, би гээд гаднаас нь харвал хүүхдүүд голдуу харагдахаар гонжролдсон хэдээ гоё дээр нь тавьж аваал түгжирч мүгжирч явсаар 12.40 гэхэд наадам центр дээр ирээд тэгээд захиалгаа өгсөн цаг гаран хүлээвэл ширээ суларна гэлээ. Ок.
Тээр хол нисэхээс зүтгээд ирсийн цаг бол гүрийчихнээ гээд суудал олон хүлээлээ. Хүмүүс ирэх юмаа, том улсууд, ганц хүүхэдтэй гээд багц багцууд бараг хүлээхгүй ороод хоолоо идээд гарах юмаа.
Оюутнаараа тэр хооронд хоёр асуулгахаар олон хүний ширээ сулраагүй ээ л гэлээ. За жижгүүдийн тэвчээр алдарч, шээе, утсаа өг гэх мэт дайралтыг аргалан цаг боллоо. Байдаггүй ээ. Үүдний угтагч охин иштэй чихэр, шаар гэх мэт бүх аргаа хэрэглээд 1.30 минут тогтоон барив. Дундын гурван хүүхэд маань суудал дээрээ нуран унаж, өлсөөд, цангаад, уйдаад, тэсгэл алдаж эхлэв ээ. За дахиад асуутал тун удахгүй ширээ суларнаа л гэлээ.
Цаг хагасыг авсан хүүхэд голдуу бид хэд гүрийхээр шийдэж, за л гэлээ. Урлагын гавьяат нэгэн сайхан жүжигчин бүсгүй гэр бүлийн 1 том хүүхэд 4 хүн орж ирээд 15 минут орчим хүлээгээд ороод явчлаа. Би хар авлаа. Өөрөө очоод арай шаардлага тавиад ширээ асуутал 10 гаруй минутын дараа суларна гэлээ. Нөгөө хэддээ за одоохон гээл гонжролдон, сунжралдан даруй дахиад 20 мин орчим суусны эцэст ширээ суларлаа гээд бөөгнөрөөл хөөрөөд очтол жижиг тавцантай 4 сандалтай ширээ. Том 3, дунд 3, жижиг 2 гээд 8 хүн давхарладаж суух яахаа эс ойлгоод менежерт хэлтэл сандлууд нэмээд өгий гэлээ. Гэнэт хажуу 8 ширэмт том ширээнд биднээс 1,40 минутын сүүлд ирсэн эрхэм жүжигчин заларчээ. Сул 3 сандал. Бид сандалгүй 4 үйлчлүүлэгч.
Гэнэт гомдов. Хүүхдүүдийн бага уйлж, ороож эхлэв. За гарая болий гээд нөгөө хэдийгээ чирэн үүд зүглэх агшинд бүр жигтэйхэн гомдоод хоолой зангиран, нулимс цийлэгнэн хэдэн хүүхдээ хараад, уур ч хүрэв. 2 цаг хүлээсэн ч урдуур зөндөө сүүлд ирсэн жүжигчин хүртэл оруулсан байна шүү гэлээ. Жүжигчинд дөхөж очин эелдгээр -Уучлаарай, таныг рүндэлж байгаа ч өнөөдөр би 5 хүүхэдтэй 2 цаг хүлээгээд хоол ч гүй, ширээ сандал хүрэхгүй байгаагаа хэлтэл урдаас- Эднийх утсаар захиалгаа авдаг. Тэр дарааллаараа үйлчлүүлдэг л гэж байна.
Би мэдэхгүйдээ тэгж эргүү харагдсан болтой. Өнөөдөр Булл утсаар биш ирсэн дарааллаар үйлчилж буйг санууллаа. Гэмшсэн шинжгүй, сул сандлуудаа ч адаглаад ав гэсэнгүй, бүр нэг үл тоосон, бараг дээрэнгүй, шоолонгуй.
Би гэнэт Би нэгт одонтой ээж, хоёрт хөгжлийн бэрхшээлтэй ээж гэж зангирсан хоолойгоор хэлээд эргэсэн. Шууд менежерт уурлалаа. 5 мин дотор ширээнд суулган хүүхдүүдэд зайрмаг өглөө. Ядарсан, өлссөн 2 бага шууд сандал дээрээ тас.
Дунд гурав унтанги. Том 3 санаа алдан, хэн д ч юм гомдсоор дахиж энэ яваа насандаа зүглэхгүй, яагаад хүүхдүүдийг үйлчлүүлэгч гэж тоож хүндлэхгүй байгааш гайхширсаар, юун баяр, юун зураг, ер нь юун идэх. 360.000 тооцоо хийж бөөн гуниг, гомдол тээгээд ихэнх хоолоо идэх ч дур хүрэлгүй ширээгээ орхин, унтсангуудаа тэврээд гарлаа.
Эх үрсийн баярын мэнд Булл 🙏🙏🙏🥹🥹🥹

01/06/2026

ИРГЭН: УБ -Бээжин чиглэл рүү ер нь ойр ойрхон их явдаг‼️

Дунджаар 2 цаг орчим билет эрт авах эсвэл дөхүүлж авахаас шалтгаалж 880.000 -1500.000 төгрөг орчим байдаг ..
Голдуу МИАТ , Air China р үйлчлүүлдэг..
Өнөөдөр Хүннү айр - р анх удаа үйлчлүүллээ.
Энэ 3-н яг адил зайд өгдөг хоол нэг иймэрхүү
"Hunnu air" бас арай л уу 😇🫢🥺
"Hunnu air" ядаж тавьсан 2 бүтээгдэхүүнээ хоёуланг нь Монгол бүтээгдэхүүн тавьсан бол дуугай л явах байлаа 😇

24/05/2026

ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр: Бургер, чикен, кока кола зэрэг нь хорт хавдар үүсгэгч гол шалтгаан болж байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон‼️

Олон дахин боловсруулсан хоолыг хэлж байгаа юм. Тэгэхээр химийн орц найрлагуудыг маш их нэмсэн гэсэн үг. Тэгэхээр зөвхөн монголд төдийгүй олон улсад хүүхдүүдийн дунд ходоод, улаан хоолойн хавдар нэмэгдээд байгаа шалтгаан нь саяын хэлсэн ultra processed хоолтой холбоотой байгаа юм. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ гэхээр зар сурталчилгааг бүрэн зогсоосон. Гэтэл манайд зар сурталчилгаа чөлөөтэй яваад байна шүү дээ‼️

22/05/2026

Жүжигчин Л.Сөрөлт: Л.Гүндалай гуайг дагахаа болилоо‼️

Уг нь нутгийн ах, талийгч аавын минь нэг ангийн хүүхэд. Даан ч сүүлийн үед тасралтгүй алкохол рекламдах юм.
"Пиво гоё, ёстой гоё пиво, би бүр пивонд орчихлоо" ... хэрэглэдэг байж болох ч, бизнес байж болох ч аав шиг маань хүнд зохимжгүй санагдаад тэсэхээ болиод дагахаа болив. Ер нь уудаг хэрэглэдэг байсан ч архи пивоны реклам хийх нь дэмий гэж боддог. Надад зөндөө л санал ирдэг. Ёс зүйгээ бодоод зөвшөөрдөггүй. Бодолтой байна биз дэ имфлүүнүүд маань🫡

22/05/2026

Г.Отгонтуяа: Миний охины амь регистрийн дугаараас тийм хямдхан байсан гэж үү‼️

16-хан настай охины минь амийг хөнөөж байх үед Алуурчин нийт 14 минутын видео бичлэг хийж байсан.

Тэр бичлэг дээр хамжигчид нь өөрсдийн овог нэр, регистрийн дугаараа хэлж байна.Алуурчин тэдэнд:
“Надад туслахгүй бол би та хоёрыг регистрийн дугаараар чинь олно” гэж хэлдэг.

Тэгээд тэд өөрсдийн регистрийн дугаарыг, өөрсдийн овог нэр, эрх ашгийг хамгаалахын тулд хүний нялх, ганц үрийн амь насыг ёс бусаар хөнөөж охины минь амийг аврахын оронд харин ч эсрэгээрээ алуурчинд охиныг минь алахад, нэг нь хоолойг нь бооход уяаны нөгөө үзүүрээс татаж өгч тусалж, нөгөө нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахад нь зориулж чемодан авчирч өгч улмаар чемоданд чихэж хийж өгч тусалж аллага хамтран үйлдэж байгааг бичлэгээс ганцхан би биш ⚖️Давж заалдах шатны шүүх танхимд сууж байсан, хуралдаанд оролцсон бүх хүмүүс харлаа.
Хэдийгээр орчлон хорвоо дээр 16 жил амьдарсан ч миний бяцхан охинд зүрх сэтгэлдээ багтахааргүй, АСАР ИХ ИХ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ЧАДВАР, ТӨРӨЛ БҮРИЙН АВЬЯАС, НАСАНДАА БАЙХААРГҮЙ УХААН БАЙЛАА.Гэсэн хэдий ч миний охин хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүйгээр нарт хорвоог ёс бусаар, цаг хугацаанаас өмнө харамсалтайгаар явлаа.

Харин охины минь амийг бүрэлгэсэн хүмүүс ч өөрсдийн гэсэн “мөрөөдөлтэй” байсан бололтой. Тэдний нэг нь Э. Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг.Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.Энэ хүний хүсэл мөрөөдөл биелсэн.
Харин энэ хүн нэгэн эхээс унасан хэн нэгний охин, эгч, дүү, насанд хүрсэн эмэгтэй хүн.Ирээдүйд хэн нэгний эхнэр, охин хүүхэд төрүүлэх эх болох эмэгтэй.Энэ хоёр охидыг харьцуулбал нэг талд нь ирээдүйд эх орондоо ихийг бүтээх хүсэл мөрөөдөлтэй 16 настай бяцхан охин.🕊️❣️Нөгөө талд нь хүний амийг бусниулах, хүн алах хүсэл мөрөөдөлтэй, мөрөөдлөө бодитоор биелүүлсэн нас биенд хүрсэн эмэгтэй. Аймшигтай!!!!!!
Энэ бол өнөөдрийн хамгийн аймшигтай үнэн.Энэ бидний амьдарч байгаа нийгмийн үнэн нүүр царай.
Эрдэнэт хүний амь хэдхэн тоо үсэг бүхий регистрийн дугаараас хямд болсон мэт.

Хэрэв нийгэм ийм хэмжээнд очсон бол бид зөвхөн ганц охины амийг алдаагүй.
Бид хүн чанараа алдаж байна.16-хан настай охины амьдрал, ирээдүй, ээж аавынх нь хорвоо бүхэлдээ хэдхэн тоо, хэдхэн үсгээс ч үнэгүй болсон гэж үү? Хүн чанар ингэтлээ үхэж болдог юм уу
Айдас, хувийн эрх ашиг нь хүний аминаас үнэтэй болж болдог юм байна гэдгийг би харж байна.Би ганц охиноо алдаж харин Монголчууд бид шударга ёс, хүний мөс, хүн чанараа аль хэдийнээ алджээ.

21/05/2026

Ардчилсан намын ЕНБДарга С.Баярцогт:
Ардчилсан нам Засгийн газарт хамтрахгүй‼️

16/05/2026

Зодуулсан цэргийн аав: Хүүг минь зодчихоод ар гэрт нь хэлэхгүй хагалгаанд оруулах гэж байсныг мэдлээ. Генералын хүү гэж өөрийгөө хэлдэг цэргүүдийг " Хаана цохиулахаа өөрөө сонго" гэж дарамталж байгаад зоддог гэдгийг сонсоод шоконд ороод байна

Дорнод аймагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын 132 дугаар ангийн салааны захирагч Т нь долоон цэргийг зодож, хоёр цэргийн биеийн байдал хүндэрч, хагалгаанд орохоор болжээ.

Энэ талаар зодуулсан гэх цэргийн аав С.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Миний хүү их сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байсан. Энэ жил өөрийн хүсэлтээр цэрэгт явахаар болсон. Манай хүүтэй хамт СХД-ээс цэрэгт татагдсан долоон хүүхдийг бүгдийг нь зодсон. Нэг хүүхдийн эрүү хугарч, өнөөдөр хагалгаанд орж байна.

Эрүүл саруул гэж оношлоод авч явсан хүүхдүүдийг өөрийгөө генералын хүү хэмээн томордог, ‘Хаана цохиулахаа өөрөө сонго’ хэмээн дарамталдаг тус ангийн салааны захирагч Тэмүүжин гэх залууд маш их гомдолтой байна. Миний хүүгээс хэдхэн ах залуу байна лээ.

Зодуулсан хүүхдүүдийн эцэг эх камерын бичлэг үзэх гэсэн боловч “Камер ажиллахгүй, бичлэг байхгүй” гэж хэлсэн.

Мөн цэрэгт тэнцэж, тангараг өргөхөөр очсон долоон хүүхдийн хоёрыг нь сэтгэцийн өвчтэй хэмээн цэргээс халж байна. Нэг нь бүр Америкаас цэрэгт явахаар ирсэн хүүхэд байгаа. Миний хүүг зодчихоод Дорнод аймагт гэрийнхэнд нь хэлэлгүй хагалгаанд оруулах гэж байсныг хүү маань өөрөө эсэргүүцэж байж, өчигдөр Улаанбаатар хотод ирэхэд нь би мэдсэн.

Эмч нар бөөр нь тус газраа өшиглүүлснээс үрийн суваг нь хаагдсан, хагалгаанд орж нээх шаардлагатай гэсэн. Нарийн мэргэжлийн хэллэгийг нь сайн мэдэхгүй байна. Эрүүл саруул хүү минь эх орноо хамгаална гэж яваад үргүй болох хэмжээнд хүрээд ирнэ гэж даанч санасангүй” хэмээлээ

Photos from Totgo.mn's post 14/05/2026

‼️: Өчигдөр орой нөхөртэйгөө хоолоо шингээгээд алхахаар гарсан юм. Кино үйлдвэрийн явган хүний гарцан дээр бүх машин улаан гэрлээрээ зогсчихсон, хүмүүс ногоон гэрлээрээ гарч байсан. Бид 2 ч бас гарцаар гарах гээд алхтал ардаас маш хурдтай, ямар ч чимээгүй явдаг мотоцикл/скүүтер шиг юм шууд дайраад зугтаагаад алга болсон…

Өшөө жаахан урагш алхсан бол амь насанд ч аюултай байж мэдэхээр хүчтэй мөргөсөн. Одоо хөлний шилбэний нарийн яс, өвдөгний арын үе орчим хугаралттай, мах зөөлөн эд маш их гэмтсэн байна. Цагдаа дуудсан, камер шүүлгэж байгаа.

Энийг өрөвдүүлэх гэж биш, АНХААРУУЛГА болгож бичиж байна.

Сүүлийн үед ийм чимээгүй, хурдтай скүүтер мотоцикл унаад явган хүний зам, гарц дээр хүртэл хурдаа хасахгүй давхидаг хүмүүс маш их болсон байна. Явган хүн ногоон гэрлээрээ, гарцаараа гарч байсан ч аюулгүй гэсэн үг биш болжээ.

🚨 Та бүхэн:
• Явган хүний гарцан дээр ч 2 талаа сайн хараарай
• Чимээгүй тээврийн хэрэгслээс маш болгоомжил
• Хурдтай явж байгаа хүмүүс хүний амь нас, эрүүл мэндээр тоглож байгаагаа ойлгоосой

Нэг хүний хайхрамжгүй үйлдэл нөгөө хүний амьдралыг орвонгоор нь өөрчилдөг юм байна… 🙏

04/05/2026

ИРГЭН: Нямбаатар нэг айлын байшинг нурааж буулгахад 300 сая төгрөг болдог гэнээ. 10 айл бол 3 тэрбум.
Энэ одоо юу вэ⁉️ Ямар гээчийн дээрэм бэ⁉️
Гадуур бизнес болгон дампуурч, үүд хаалгаа хааж байхад төрд ажиллагсад нь ингээд баяжаад, халааслаад сууж байдаг.
Ардын намынхнаас нэг зүйл асууя. Та нар одоо больчихож болдоггүй юмуу эх орноо ингэж элгээр нь хэвтүүлэхээ. Нам доторх энэ аймаар хулгайчуудтайгаа тэмцэхгүй юмуу? Эсвэл хамтдаа хулгай хийгээд бүгд төмсөгдүүлчихдэг юмуу?
Эсвэл дараагийн хулгайч нь болох гээд цагаа хүлээгээд хулгай зэлгийг нүдээ аниад өнгөрөөдөг юмуу?
Ардын намынхан байна уу?
Монгол Улсаа бодъё тэгэх үү?
Нэг айлыг нураахад үхсэн 10 сая төгрөг байсан ч нураагаад өгөх хүмүүс захаар нэг байгаа. Юун 300 сая вэ? Алхам тутамд нь хулгай нүүрлэчихсэн.
Ардын намынхаан хүүе. Наад дарга сэтэртэй хулгайчуудаа зайлуулаачээ. Яасан хүний хүн шиг гарууд вэ та нар чинь. Эсвэл монгол хүн наад намд чинь байдаггүй юмуу?

Photos from Totgo.mn's post 04/05/2026

АТГ-ын Судалгаа шинжилгээний албанаас зохион байгуулж буй "Эрүүл мэнд болон Боловсролын салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулж, үнэлгээ хийх" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна‼️

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar