29/05/2026
УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТАЛЛАА
✅ Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.29/ хуралдаанаар Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 76.9 хувийн саналаар эцэслэн баталлаа.
✅ Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор 2001 онд “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц”-ыг батлан гаргасан. Энэхүү конвенц нь 35 зүйл, дүрмээс бүрддэг. Конвенцын 1 дүгээр зүйлд “...доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” гэж тодорхойлон, түүнд “....археологи болон байгалийн орчинтой хамт байгаа дурсгалт газар, байгууламж, барилга, олдвор болон хүний биеийн үлдэгдэл”, “...археологи болон байгалийн орчинтой байгаа хөлөг онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл эсхүл тэдгээрийн аливаа хэсэг, ачаа эсхүл бусад эд зүйлс”, “...эртний түүхэнд хамаарах эд зүйлс”-ийг хамруулахаар заасан байдаг. Тус конвенц нь 2009 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны байдлаар нийт 80 улс гишүүнээр нэгдэн ороод байна.
✅ Монгол Улсын хувьд далай, тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэр дээр орших том жижиг нуур, гол усыг эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйлийн дотор ембүү, алт, мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь конвенцын 1 дүгээр зүйлд заасан “усан доорх эд зүйлс”-д хамаардаг. Мөн Хөвсгөл зэрэг нууранд хуучны усан завь зэрэг зүйлс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын өвийн шинжийг олж, үнэ цэнтэй болдог тул конвенцын тодорхойлолтод заасан дотоодын усан доорх соёлын өвд хамаарна. Манай улс усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй улмаас эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйтгэх явдал гарсаар байна.
✅ Тухайлбал, 2018 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуурын ёроолоос иргэд 366 мөнгөн аяга хулгайлсныг хууль сахиулах байгууллага илрүүлсэн шалгасан. Харамсалтай нь усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин байхгүйн улмаас шүүх эдгээр эд зүйлсийг орон нутгийн Засаг захиргааны байгууллагад шилжүүлж, мөнгийг нь ялган зах зээлийн үнээр худалдаж, зарцуулсан байдаг. Ийм тохиолдол бүр үндэсний соёлын өвийн сан хөмрөгийн үнэ цэнэт байдлыг дордуулж, өвийн оршин тогтнох чадвар устаж үгүй болох үр дагавартай юм.
✅ Тэгвэл тус конвенцод нэгдэн орсноор дотоодын усан доор байх соёлын өвийг бүртгэх, хадгалж хамгаалах, өмчилж эзэмших, зохистойгоор ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулахаас гадна олон улсад гадаад далай дахь Монголын түүхэнд хамаарах соёлын өвийг хамтран хамгаалах, судлах боломж бүрдэж байна.
📌 Монгол Улс ЮНЕСКО-оос соёлын өвийг хамгаалах чиглэлээр баталсан 6 конвенцод бүгдэд нь гишүүн улсаар нэгдэн орсноор нүүдэлчин Монголчуудын соёлын өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүх орон зайд бүрэн бүрдэж байна.
🔗 https://mocsty.gov.mn/news/052904
#УсанДоорхСоёлынӨв #ЮНЕСКО #УИХ #ССАЖЗЯ
#СоёлынӨв #МонголУлс #ТүүхСоёл
29/05/2026
✅ Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ойн хүрээнд суралцагчдын дунд зохион байгуулсан “Миний Монгол” гар зургийн уралдааны шилдгүүд тодорч, шагналыг гардууллаа.
✅ Тус уралдаанд нийслэлийн 8 дүүрэг, 12 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 650 суралцагч авьяас билгээ сорин оролцлоо. Шалгарсан шилдэг бүтээлүүдийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үзэсгэлэнгийн их танхимд олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүлж байна.
🔗Дэлгэрэнгүйг: https://mocsty.gov.mn/news/052902
Хүүхдийн Урлан Бүтээх Төв
#РЧойном90Жил #МинийМонгол #ГарЗургийнУралдаан #ССАЖЗЯ #МонголынХүүхдийнУрланБүтээхТөв #СоёлУрлаг
29/05/2026
“УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2026” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
🔹 Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 12 дахь жилдээ дэмжин, хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Травэл Экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн Сүхбаатарын талбайн "Цагаан асар"-т өнөөдөр буюу 05 дугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Тус арга хэмжээ нь энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй үргэлжлэх юм.
🔹 Энэ удаагийн үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн судалгаатай, төлөвлөгөөтэй аялах соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесээ тэлэх талбар болох зорилготой юм. Үзэсгэлэнд 21 аймгийн Аялал жуулчлалын газар, дотоод болон гадаадын тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, амралтын газрууд оролцож байна.
🔹 Мөн аяллын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нислэгийн тийз, даатгал, тоног хэрэгсэл нийлүүлэгчдээс гадна олон улсын төлөөлөл болох БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац, БНХАУ-ын Саня хотын Залуучуудын аяллын агентлаг зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж байна.
📌 Үзэсгэлэнгийн үеэр:
✔️ Мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан аяллаа төлөвлөх, урьдчилан захиалах болон шууд худалдан авалт хийх;
✔️ Салбарын мэргэжилтнүүдийн илтгэлүүдийг сонсож, аяллын хөтөлбөр, чиглэлийн талаарх цогц зөвлөмж, зөвлөгөө авах
📆 Иргэд, олон нийт 3 хоногийн турш үргэлжлэх тус үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой бөгөөд дотоодын болон олон улсын аяллын хөтөлбөрүүдтэй нэг дороос танилцахыг урьж байна.
🔗 https://mocsty.gov.mn/news
Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо / Ulaanbaatar Tourism Association
#МонголдЗочлохЖил #АялалЖуулчлал #УлаанбаатарҮзэсгэлэн
28/05/2026
✅ Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна.
✅ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан театрын уран бүтээлчидтэй уулзаж, барилгын их засвар, тайзны техник, гэрэл, дуу, акустикийн системийн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
📌 Их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлж, театрын хэвийн үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүй байхад онцгойлон анхаарахаар төлөвлөж байна.
✔️ Түүнчлэн шинэчлэлийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхээс гадна инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлэх юм.
🔗 Дэлгэрэнгүйг: https://mocsty.gov.mn/news/052803
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
#ТеатрынШинэчлэл #СоёлУрлаг #ИнженерТехник
#ССАЖЗЯ #УДБЭТ
28/05/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР
“KIDS EXPO 2026” НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР
“KIDS EXPO 2026” НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
🔸 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “KIDS EXPO 2026” нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
🔸 Тус арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоонд тулгуурлан хүүхэд залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
🗓️ Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд
📍 Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбай, Шагайн асарт
🔸 Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол, танин мэдэхүй, соёл урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлэн дараах чиглэлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:
✔️ Боловсрол ба соёл: Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтууд, танин мэдэхүйн тэмцээн, уламжлалт тоглоом наадгай;
✔️ Энтертайнмент: Төв тайзны урлагийн тоглолт, авьяаслаг хүүхэд багачуудын онцгой үзүүлбэрүүд;
✔️ Үзэсгэлэн, худалдаа: Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 100 байгууллагын нэгдсэн танилцуулга.
✔️ Гэр бүлийн амралт: “Family Chill Zone” буюу гэр бүлээрээ тухлан саатах амралтын бүс, спорт болон хөдөлгөөнт тоглоомын талбай.
📌 Эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг гэр бүл, үр хүүхдийнхээ хамтаар хүрэлцэн ирж, хүүхдийн баярын өдрүүдийг танин мэдэхүйн ач холбогдолтой, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
#ХүүхдийнБаяр2026 #ОлонУлсынХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#СоёлСпортАялалЖуулчлалЗалуучуудынЯам
28/05/2026
ӨСВӨРИЙН КИНО БҮТЭЭГЧИД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ САНААЧИЛГАД НЭГДЛЭЭ
✅ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Кино урлагийн зөвлөл хамтран “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.
✅ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй уг уралдаан нь өсвөр үеийнхэнд кино урлагийн салбар, үйлдвэрлэлийн мэргэжлийг таниулах, урлагаар дамжуулан байгаль орчныг хамгаалах мэдлэг, үзэл санааг түгээх зорилготой.
📌 Уралдаанд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 9–11 дүгээр ангийн 100 гаруй сурагч шалгаран оролцож байна. Оролцогчид кино урлагийн суурь ойлголт, бүтээл туурвих зүй, дүрслэлийн хэл найруулга, уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтад хамрагдаж, кино бүтээх үе шаттай танилцан практик дадлага хийх юм. Мөн 5–10 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдаж, “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвийн дор орон нутагт тулгамдаж буй байгаль орчны доройтлыг тусгасан богино хэмжээний кино бүтээж өрсөлдөнө.
✅ Сурагчдын бүтээлийг мэргэжлийн комисс агуулгын нийцэл, бүтээлч байдал, үзэл бодлын илэрхийлэл, хэл найруулгын шалгуураар үнэлж, шилдэг киног тодруулан Цөлжилтийн эсрэг НҮБ-ын бага хурал (COP17)-ын үеэр олон нийтийн хүртээл болгох ажээ.
🔗 https://mocsty.gov.mn/news
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Mongolian National Film Council
#ӨсвөрийнКиноБүтээгч #ЦөлжилтийнЭсрэг #КиноУрлаг #БайгальОрчин #СоёлУрлагийнГазар #КиноУрлагийнЗөвлөл
27/05/2026
✅ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан “Алс Дорнодод бүтээгдсэн: Контентоос капитал руу” олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн форумд Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.
✅ Форумын үеэр дэлхийн 10 гаруй улс, бүс нутгийн төлөөлөгчид бүтээлч санаа, соёлын үнэт зүйлс болон орон нутгийн төслүүдийг тогтвортой бизнесийн загвар болгон хөгжүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэрийг бий болгох нийтлэг байр суурийн дор нэгдсэн юм.
✔️ Түүнчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал солилцож, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
🔗 Дэлгэрэнгүйг: https://mocsty.gov.mn/news/052703
#ССАЖЗЯ #БүтээлчҮйлдвэрлэл #МонголСоёл #ОлонУлсынФорум #КонтентоосКапиталРуу #СоёлУрлагийнГазар
26/05/2026
✅ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуанийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
✅ Уулзалтаар талууд салбарын хоёр талт хамтын ажиллагаа болон хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцыг хэлэлцэн улмаар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн “Президент” спорт цогцолбор болон Үндэсний урлагийн их театрын барилгын төслийн явцын талаар санал солилцлоо.
✔️ Мөн “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын яам хоорондын 2026-2029 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө”-нд ойрын хугацаанд гарын үсэг зурж, ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
📌 Сайд Ж.Алдаржавхлан төслүүдийн гүйцэтгэлд анхаарах, хил орчмын аялал жуулчлалыг өргөжүүлэх болон хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллахаа илэрхийллээ.
🔗 https://mocsty.gov.mn/news
#ДипломатХарилцаа #ХамтынАжиллагаа #СоёлынСолилцоо #ҮндэснийУрлагийнИхТеатр #ПрезидентСпортЦогцолбор
#ХилОрчмынАялалЖуулчлал #БүтээнБайгуулалт
26/05/2026
САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД АЖИЛЛАЛАА
✅Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон салбарын холбогдох удирдлагууд 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Богд хааны ордон музейд ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, дижитал шилжилтийн явц болон түүхэн барилгуудын хадгалалт, хамгаалалтад тулгамдаж буй асуудлаар санал солилцон ажиллалаа.
✅ Тус музей 8600 гаруй дурсгалт зүйлийг хадгалдаг бөгөөд үзмэрийн тайлбаруудаа AR, QR технологид бүрэн шилжүүлж, олон нийт, хүүхэд залууст зориулсан сэдэвчилсэн үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж байна.
Сайд музейд ажиллах үеэрээ удирдлагуудтай уулзаж, түүхэн барилгуудыг стандартын дагуу сэргээн засварлан байнгын ашиглалтад оруулах болон шинэ цогцолбор барих ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ. Түүнчлэн түүхэн дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг сайжруулах зэрэг соёлын өвийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллахаар шийдвэрлэв.
📌 Эдгээр бүтээн байгуулалт болон шинэчлэлийн ажлууд нь үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхээс гадна дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг салбарын сайд цохон тэмдэглэлээ.
🔗 https://mocsty.gov.mn/news
Богд Хааны Ордон Музей /Bogd Khaan Palace Museum
#СоёлынӨв #ДижиталШилжилт #БогдХааныОрдонМузей
25/05/2026
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
🔹 Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 24 дүгээр тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү түүхэн ойн хүрээнд зохион байгуулсан уралдаанд хэл шинжлэл, утга зохиолын хөтөлбөрт суралцагч 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлснээс шалгарсан шилдэг 10 бүтээлийг тайзнаа толилууллаа.
🔹 Уран зохиол бол нийгмийн оюун санааны тусгал, үндэсний дархлааны хүчирхэг хөдөлгүүр юм. Үүнгүйгээр оюун санаа, уран сайхны үнэт баялгийг бүтээн туурвих боломжгүй бөгөөд уран зохиолын хөгжлийг дэмжин дэлгэрүүлэх нь нэн чухал ач холбогдолтойг тус наадмын үеэр онцлон тэмдэглэв.
📌 Монголын уран зохиолын ирээдүй, залгамж халааг бэлтгэхийн тулд энэ чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудыг тууштай дэмжих, олон улсын түвшинд утга зохиол судлал, шүүмж, уран зохиолын мэргэжлийн орчуулагчдыг бэлтгэх чиглэлд төрөөс анхаарал хандуулан ажиллаж байна.
🔗 Дэлгэрэнгүйг: https://mocsty.gov.mn/news/052502
#Давлагаа #ДНацагдорж120 #УранЗохиол #МУИС #СУИС #ОюутныНаадам