Үлгэрч гэр бүл

Үлгэрч гэр бүл

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Үлгэрч гэр бүл, Ulaanbaatar.

Photos from Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар's post 16/04/2021

Зааа “Үлгэрч гэр бүл” цахим уралдаан зарлагджээ.😊😊😊

23/11/2019

ӨНЧИН ЦАГААН БОТГО
#үлгэр #үлгэрчаавээж

Эрт урьд цагт нэг баян хүн тэнгэрийн эзэн хаанд гурван жилд нэгэн удаа зуун цагаан тэмээгээр бэлэг барьдаг байжээ. Нэгэн удаа зуун цагаан тэмээгээр бэлэг барих гэтэл нэг цагаан тэмээ дутаж гэнэ. Тэгэхээр нь зарц хүүхнийхээ яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салгаж өгөөд явуулж гэнэ. Ингээд яриг цагаан ингэ ерэн есөн цагаан тэмээний сүүлд орж, алс холын замд явахдаа өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, сариг цагаан ботгоо бодож, бөөн бөөн нулимс унагасаар буйлан хайлан явж гэнэ. Гэвч алс холын аянд яваа аянчин, жинчин хүмүүсийн аль нь ч гэсэн хөөрхий тэр ингэний зовлонг анхаарч эс үзэж гэнэ. Энэ завсар эхээс өнчрөн салсан сариг цагаан ботго уяаныхаа гадсыг тойрон өлбөрөн хайлан буйлсаар байхад нь өнөө баян хүн ч өнчин муу ботгыг өрөвдөн хайрлах байтугай харин:
-Энэ муу ботгыг тавьж хэрхэвч болохгүй. Хэрэв үүнийг тавих юм бол хий дэмий гүйгээд хээрийн нохойн хоол болж, жалга судаг бузарлах заяагүй муу амьтан гэж өрөвдөх, хайрлах эзэнгүй өнчин муу ботгыг өгүүлж ийн хэлэв гэнэ. Үүнийг баяны тэмээчин сонсоод, уяа ногтоо тасалж магадгүй гээд сариг цагаан ботгыг төмөр гинжээр гинжлээд, төмөр тушаагаар тушиж гэнэ. Түүнээс хойш эзэн нь нэгэн өглөө босож ирээд,
-Энэ муу ботго өглөө үдэшгүй орилоод ер унтуулахгүй юм. Үүнийг чоно идвэл ч идэг. Холын хол аваачиж хурдан түргэн зайлуул! гэж зарц хүүхэндээ зандран тушаан хэлж гэнэ.Хүүхэн уяа хүлээтэй нялх амьтан өвс ногоо идэг гээд сариг цагаан ботгыг суллавал яриг цагаан ингэний явсан зүгт алсын замыг чиглэн бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс асгаруулсаар буйлан хайлан явахад нь тэмээчин өвгөн дайралдаж,
-Тэр муу ботгыг тэгж дураар нь хэн тавь гэсэн юм бэ?- гэж зарц ядуу хүүхнийг загнан зүхэн харааж, төмөр шилбүүр барин давхиж, сариг цагаан ботгоны хоёр муу хонгыг хорсож тасартал ороолгон хөөж, гаднаа ирээд төмөр тушаагаар тушиж,
-Энэ муу ботгыг хэрэв дахин тавих юм бол та хоёрт адилхан төмөр шилбүүрийн амт үзүүлнэ,-гэж зарз хүүхнийг загнажээ. Үүнээс хойш өчүүхэн муу ботго гадсаа тойрон ганганаж, бөөн бөөн нулимс бөмбөрүүлсээр борви шилбэ нь халж, булбарай бие нь зовж гэнэ. Тэгэхээр нь өнөө зарц хүүхэн өглөө эртлэн босож, сариг цагаан ботгонд өдөрт нэг шанага сүү өгдөг байжээ. Тэр хүүхнийг харах бүрдээ яриг цагаан ээжийгээ харсан мэт сариг цагаан ботго санадаг байжээ. Гэтэл тэмээчин өвгөнийг нэгэн удаа эрэлд явахаар нь зарц хүүхэн сариг цагаан ботгыг суллан тавивал эхийнхээ явсан зүгт өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унаган, хайлан буйлан явсаар аян замын уртад аргагүй л ул тавхай нь шалбарч, үнэхээр явахад бэрх болжээ. Тэмээчин өвгөн ирээд,
-Сариг цагаан ботго яасан бэ? гэж зарц хүүхнээс асуухад,
-Мэдэхгүй,-гэжээ. Тэгэхээр нь эзэн ноёндоо ирээд энэ тухай хэлэхэд нь,
-Өдөр шөнөгүй орилсон өөдгүй муу ботго араатан чононд өртөгдөж ашгүй нэг тонилсон бол айдаа тун сайн байна,- гэж пар пар инээд алдан, баруун өвдгөө базлан суув гэнэ.Гэтэл хэд хоногийн дараа тэмээчин өвгөн,
-Сариг цагаан ботгыг энэ муу зарц хүүхэн зориуд тавьж явуулсан байна,- гэж эзэн баяндаа дахин ховловол зарц хүүхнийг хөөн явуулжээ.Сариг цагаан ботго цааш эхийн зүг явахаар оролдсон боловч үнэхээр туйлдсан тул арга буюу нэгэн бутны ёроолд нөмөртөн хэвтээд унтаж гэнэ. Гэтэл өглөө босоход нь өчүүхэн ботгоны хоёр талд өлөн хоёр чоно идэхээр хэвтэж байв гэнэ.Нэг чоно нь:
-Чамайг иднэ,- гэхэд,
-Би яриг цагаан ингэний сариг цагаан ботго гэгч байна. Манай баян эзэн тэнгэрийн хаанд зуун цагаан тэмээгээр бэлэг өгөх гэхэд нь нэгэн цагаан тэмээ дутсан тул миний ээжийг өгсөн юм. Тэгээд би ачит эхтэйгээ уулзаж, ангир шар уургы нь хөхөөр зорьж яваа боловч аргагүй ядарч зүдрээд, бутны нөмөрт хэвтэж байгаа нь энэ, - гэж үнэн учраа хэлж, өршөөл уучлалт гуйсан нөгөө талд байсан өлгөчин чоно:
-Энэ муу дэлүүн чинээ ботгыг идлээ гээд ямар чи бид хоёр цадах юм биш. Ер нь чи бидний муу сайн үрс ч гэсэн аль газар, ямар янзтай яваа билээ. Үүгээр яахав,-гэжээ.Ингээд сариг цагаан ботго өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унагасаар цаашаа явж байтал урьд нь буцалсан улаан далай дайралдаж, замы нь хаажээ. Өгсөж гурав хоног, уруудаж гурав хоног яваад гарч чадсангүй хэвтэж байхад нь нэг мэлхий дайралдсан тул түүнд үнэн учраа хэлбэл, тэр далайн усыг хага зүсэн зам гаргаж өгчээ. Тэгээд цаашаа мөн л явж байтал нэг их элгэн улаан хад замы нь хаагаад гарч болсонгүй гэнэ. Тэгэхээр нь бас л дээшээ гурав хоног, доошоо гурав хоног яваад эс гарч чадсан тул нэг могой дайралдахад нь үнэн учраа хэлбэл, элгэн улаан хадыг гаргаж өгч гэнэ. Тэгээд цаашаа сариг цагаан ботго нилээд явсан боловч дөрвөн тавхай нь хагарч, явах аргагүй болсон тул нэгэн хонхорт хэвтэв гэнэ.Тэнгэрийн ноёны тэмээчинг тэмээгээ хариулж явахад нь нэгэн муу цагаан ингэ үргэлж буцаж зугтаагаад байхаар нь барьж аваад төмөр тушаагаар тушиж гэнэ. Гэтэл тушаатайгаа гүйгээд байхаар нь бас төмөр аргамжаар аргамжжээ. Яриг цагаан ингэ аргагүйн эрхэнд аргамжаандаа гиюүрэн шаналж байтал нэгэн өдөр сариг цагаан ботгоны дуу нь сонсогдох шиг болж гэнэ. Тэгээд уяагаа тойрч бөөн бөөн нулимс унаган буйлан хайлж байтал тэнгэрийн ноёны зарц эмгэн, Энэ муу ингэний дэлэнг жаахан дундруулъя гэж очоод түүний уяаг тавьжээ. Гэтэл яриг цагаан ингэ сариг цагаан ботгоныхоо дуу гарсан зүгт хоёр хоног буйлан хайлан явахад яриг цагаан ботго эхийнхээ дууг сонсоод босох гэсэн боловч чадсангүй гэнэ. Яриг цагаан ингэ гурван өдөр явж сариг цагаан ботгоныхоо байсан хонхорт ирж, ангир шар уургаа хөхүүлж байтал тэнгэрийн ноёны тэмээчин өвгөн төмөр шилбүүрээ барьж ирээд тас няс гуядахад нь яриг цагаан ингэ боссонгүй гэнэ. Тэхээр нь түүнийг дор нь алж, толгой дэлэн хоёроос бусдыг нь аваад явж гэнэ. Сариг цагаан ботго эхийнхээ дэлэнг хөхөж, толгойгий нь дэрэлсээр хэвтэж байжээ.Гэтэл хоёр тас нисэж ирээд нэг нь:
-Юун сайхан зөөлөн хоол вэ? Чи яагаад энэ эзэнгүй газар байдаг билээ? гэж асуухад нь,Манай эзэн тэнгэрийн ноёнд зуун цагаан тэмээгээр бэлэг барих гээд нэг цагаан тэмээ дутсан тул миний ээжий яриг цагаан ингийг өгсөн юм. Тэгээд ээжтэйгээ дөнгөж уулзаад ангир шар уургий нь хөхөж байтал тэнгэрийн ноёны тэмээчин ирж ээжийгий минь алж аваад явчихлаа,-гэжээ.Тэгэхэд нь эм тас нь:-Энэ муу малгайн чинээ ботгыг идээд чи бид хоёр ямар цадах юм биш. Бидний муу сайн үрс ч хаана ямар янзтай яваа билээ. Харин энэ ботгыг уг нутагт нь хүргэж өгье,- гэжээ. Ингээд нэг нь ботгыг, нөгөө нь яриг цагаан ингэний толгой дэлэн хоёрыг аваад үүлэн дээгүүр нисэж, уг нутагт нь авчирч өгчээ. Хааны зарц ядуу хүүхэн тарвага зурманд явах гээд өглөө эрт гартал хойт толгой дээр байгаа торгор бараан юман дээгүүр хоёр тас нисээд явахыг харжээ. Тэгээд очиход нь сариг цагаан ботго нь байв гэнэ. Түүнийг өрөвдөхийн ихээр өрөвдөж, муу овоохойдоо аваачиж хар цай цутгаж, өвсний сайныг өгвөл дороо тэнхэрч, төдөлгүй торниж гэнэ. Нэг жил өнгөрсний дараа нөгөө зарц хүүхэн чинь сариг цагаан ботготойгоо байна гэж баян эзэн нь сонссон боловч, энэ жилдээ яахав, харин ирэх жил л очиж авъя гэжээ. Дараа жил нь сариг цагаан ботго үнэхээр том цагаан буур болж, урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй аюултай амьтан болж гэнэ.
Баян эзэн нь Тэр буурыг бариад ир!гэж зарцаа явуулахад нь:
-Барьж идчих гээд арайхийж амь зугадан ирэв,- гэжээ. Гэтэл Тэмээ тууж очоод, түүнийг хамт туугаад ир! гэж дахин хэлэхэд эзний нь барьж идчих гээд, тууж очсон тэмээгий нь хураагаад авчээ. Тэгэхээр нь нөгөө баян тэмээнийхээ хойноос ирж,
-Тэр тэмээ нааш нь гаргаад аль!-гэж зарц байсан хүүхэнд хэлж гэнэ. Тэр хүүхэн тосон очиж,
-Та миний зарагдсан бүх жилийн минь хөлсийг хайрла,-гэхэд:
-Чи яасан задарсан амьтан бэ? Олон юм ярилгүй тэр тэмээ нааш нь туу! гэж гэнэ.
-Эзэн минь! Таны тэмээг тууж ирээгүй шүү дээ. Харин та ажлынхаа хөлсөнд өгсөн ганц яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салгаж тэнгэрийн ноёнд өгсөн биш үү?- гээд овоохойдоо ирж гэнэ. Гэтэл цагаан буур нөгөө баяныг барихаар дайран очиход сандран зугадаж гэнэ. Ингээд зарц хүүхний өнчин цагаан ботго өчүүхэн үлгэр болсон нь энэ ажээ.

Үлгэр уншсан танд #баярлалаа 🤗

19/11/2019

САЛАН БААВГАЙН ҮЛГЭР
#үлгэр #үлгэрчгэрбүл

Араатан баавгай анд явжээ
Анд яваад аргаль барьжээ
Барьсан аргалиа баруун сунгандаа бат хавчуулжээ
Буцаж яваад буга барьжээ
Буга бариад буруу сугандаа бултрахгүй хавчуулжээ
Орой болоход огтоно барьжээ
Оготоно бариад олзуурхан аваад
Баруун сугандаа бас хавчуулжээ
Бас хавчуулахдаа анх хавчуулсан аргалиа гээжээ
Аргалиа гээгээд ажиггүй явжээ
Үдэш болоход үен барьжээ
Үүц болгоод буруу сугандаа бултрахгүй хавчуулжээ
Бултрахгүй хавчуулахдаа бугаа гээгээд буцалтгүй явжээ
Түрүүчий нь гээж, сүүлчий нь сугавчилсаар
Ичээ нүхэндээ ирээд үзвэл хоёр суга нь хоосон байжээ
Хамгийн сүүлд хар шоргоолж
Хамж хийсэн нь хаягдсан байжээ
Адаг сүүлд нь алаг шоргоолж
Авч хавчуулсан нь алга болсон байжээ
Салан баавгайн үлгэрийг санаж яваарай багачууд аа!

Хүүхдүүд, дүү нартаа цээжлүүлээрэй.

11/11/2019

ОЮУНТӨГС ХҮҮГИЙН ҮЛГЭР
#үлгэр #үлгэрчаавээж

Эрт урьд цагт эрээн авдраар дүүрэн эрдэнэс алттай, хар модон шоголд хадгалагддаг үлгэр туулийн өчүүхэн номтой нэг айл байжээ.

Тэднийх Эрдэнэтөгс, Оюунтөгс гэдэг хоёр хүүтэй юм гэнэ. Нэг өдөр гэрийн эзэн хүүхдүүдээ дэргэдээ суулган:

Та нар хөл чинь дөрөөнд, гар чинь ганзганд хүрлээ. Тийм учраас бие даан амьдрах цаг чинь болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч аж амьдралаа зохио гээд юу авахыг асуухад Эрдэнэтөгс хоёр хүүдийн дүүрэн алт, Оюунтөгс шоголтой номыг авна гэжээ. Эцэг нь ч хэлсэн зүйлсийг нь хүүхдүүддээ өгч гэнэ. Тэгээд хоёр хүү замд гартал ах нь дүүдээ:

Ууя ууж болохгүй, идье идэж болохгүй хэнд ч хэрэг болохгүй хэдэн навсархай хуудас авахаар нэг хүүдий дүүрэн алт авсан бол хоёул элбэг хангалуун явахгүй юу? Нэгэнт тэгээгүйгээс хойш өөртөө оногдсон хөрөнгийг би чамтай хуваалцаж чадахгүй, чи наад номоороо амиа тэжээж хувиа борлуулж яваарай гэжээ. Харин Оюунтөгс юу ч хэлсэнгүй, тэд нэлээд явж байтал замд адуу хариулж яваа хүн дайралджээ. Ах нь түүнээс жороо саарал морь худалдан авч “Чи өвөртөө бэлгүй болохоор гахай явган, нохой нүцгэн байх болж дээ” гээд давхиад явчихжээ. Дүү нь гомдсон ч үгүй. Хар шоголтой номоо уншиж явтал оньсон хөдөлгүүрт морь хийсэн хүний тухай үлгэр дайралджээ. Түүнээс санаа авч ойд очин оньсон хөдөлгүүрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйцэж очвол их л гайхан:

Ийм ид шидтэй морь ямар мөнгөөр худалдаж авав аа гэж асуухад нь:

Үлгэртэй номынхоо ид шидээр бүтээснээ хэлбэл үнэмшихгүй байлаа. Тэгээд тэр хоёр цааш аялж гэнэ. Гэтэл төөрчихжээ.

Хамаг хоол хүнсээ барж өлсөж үхэхийн туйлд хүрч гэнэ. Ахад нь хүүдий[2] дүүрэн алт мөнгө байвч түүнийг идэж болохгүй болохоор яах билээ.

Дүү нь хар шоголтой номоо уншвал элсэн доогуур хавж ургадаг хүнсэнд хэрэглэгддэг ургамлын тухай үлгэр байж гэнэ.

Тэр ургамлыг эрж олоод хоол хийтэл амттай сайхан болсонд хоёул цадталаа идэж алжаалаа тайлжээ. Ах нь:

Дүү минь наадах чинь яасан ид шидтэй сайн ном бэ? Үүнийгээ ахдаа уншуулж байгаач. Би ч бас алт мөнгөнөөсөө өгч байя гэтэл дүү нь:

Эрдэмтэн мэргэдийн цэцэн ухааны дээжис болсон энэ ном эрдэнэс алттай зүйрлэхээргүй үнэтэй зүйл билээ.

Тэгээд ч үлгэрт өгүүлж буй баялаг дуусашгүй болохоор би тантай хуваалцахаас юунд дургүйцэх билээ гэжээ. Ингээд ах дүү хоёр номоосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг дэлбэг амьдран сууж гэнэ.

Үлгэр уншиж өгсөн танд баярлалаа..

11/11/2019

ЯДУУ ЭР, ХААН ХОЁР /ОРОС АРДЫН ҮЛГЭР/
#үлгэр #үлгэрчаавээж
Нэгэн хаан байжээ. Тэр хаан үлгэр сонсох тун дуртай юмсанжээ. Дандаа шинэ, сонин үлгэр сонсох гэдэг байж. Ордны үлгэрчид мэдэх бүх үлгэрээ ярьчихсан тул хааны сэтгэлийг хангаж чадахаа байв гэнэ. Хаан:

-Миний мэдэхгүй үлгэр ярьсан хүнийг охинтойгоо суулгана, хаант улсынхаа хагасыг өгнө! гэж зар тараах зарлиг буулгажээ.

Үлгэр ярихыг хүссэн олон хүн гарч иржээ. Тайж ноёд, генерал, худалдаачин гээд, гэхдээ нэг нь ч амжилт олсонгүй. Нэг үлгэр ярьж эхэлмэгц хаан:

-Мэднэ, мэднэ. Энэ үлгэрийг сонссон! гэж зандарна. Тэгээд л үлгэрчийг хөөчихдөг байжээ.

Тэр улсад нэгэн ядуу эр зовж зүдрэн амьдардаг байж гэнэ. Орох оронгүй, оочих аягагүй ядуу эр гэнэ. Хаана ч хамаагүй хонож, юу ч олдсон идэж уугаад өдөр хоног өнгөрөөдөг юмсанжээ. Өл залгах цаг ч байж, өлсгөлөн суух өдөр ч байж. Нэг удаа ядуу эр аяга дарс ууж дулаацахаар архины мухлагт оржээ. Мухлагийн авгай түүнийг шоолон инээж:

-Яагаад хаанд очиж үлгэр ярихгүй байгаа юм бэ? Гүнж нүдээ бүлтэртэл харуулдаад чамайг тэсэн ядан хүлээж суугаа даа гэж дамшиглажээ.

Ядуу эр дооглон инээхийг нь сонсонгоо «Ер нь очоод азаа үзвэл яасан юм бэ? Хааны хүргэн болохгүй ч хоёр гурван өдөр хоолтой өнжье» гэж боджээ.

Ядуу эр ордонд ирэхэд хаан:

-За, ямар хэргээр ирэв?

-Их эзэнтэн минь, танд үлгэр ярихаар ирлээ. Гагцхүү эхлээд намайг хооллож ундлаач гэжээ.

Хаан түүнийг ширвэн хараад инээвхийлэн «Энэ бас гүнжийн нөхөр болох санаатай, ээ хөөрхий гэж! Далан нөхөөс болсон цамцтай, дан уяагаар тогтоосон дэрсэн шаахайтай байж» гэж боджээ.

Гэхдээ татгалзсангүй.

Ядуу эр хоол идэж цай уужээ. Хаан шадар ноёд, үнэнч зөвлөгч нараа тойруулан сууж:

-За, үлгэрээ ярь! гэж тушаав.

-Насан өөд болсон эцэг минь улсын хамгийн баян хүн байсан юм. Өндөр сайхан байшин бариулжээ. Тэр байшингийн дээвэр дээгүүр тагтаа гүйлдэж тэнгэрийн одыг тоншин байдаг байсан юм. Ийм л өндөр байшин байсан юм даа! Хашаа маань асар том цэлгэр. Тагтаа шувуу зуны өдөр нэг өнцгөөс нь нөгөө өнцөгт нь нисэн хүрч чаддаггүй байсан юм даа.

Хаан дув дуугүй, шадар ноёд ч дуугүй, үлгэрийг нь тасалсангүй. Ядуу эр:

-Үргэлжлэлийг нь маргааш цай ууж боов идсэнийхээ дараа үдээс хойш ярья гэжээ. Тэгээд оройн хоол идэхээр гал зуух руу оржээ. Хойд орой нь ядуу эр үлгэрээ үргэлжлүүлэв.

-Манай хашаанд нэг долоон настай бух зогсож байдаг байв. Нэг эвэр дээр нь нэг малчин, нөгөөх дээр нь өөр нэг малчин суугаад бүрээ үлээж, эвэр бүрээ тоглож, дуу дуулдаг байлаа.

Харин хоёр биеийнхээ царайг хардаггүй, дууг сонсдоггүй байсан юм. Ийм том бух манайд байсан юм даа!

Хаан дув дуугүй л сонсоно, шадар ноёд ч дув дуугүй. Ядуу эр босон:

-За, одоо унтаж амарцгаая, маргааш үлгэрээ дуусгана гэв. Тэгээд хоол идэхээр гал зуух руу оржээ. Энэ хойгуур хаан:

-Шадар ноёд минь, одоо яах вэ? Энэ үлгэрийг би сонсоогүй юм байна. Гэхдээ охиноо энэ муу ноорхой эртэй суулгалтай биш дээ. Хуурах арга бодоцгоогооч гэжээ.

Тайж, шадар ноёд бодож бодож ингэж шийджээ.

-Эзэн хаантан минь, та энэ үлгэрийг мэднэ гэж хэл. Бид ч батлаад өгнө. Бүүр итгүүлэхийн тулд бичээд дор нь бид гарынхаа үсгийг зурцгаая гэцгээж, хаан ч зөвшөөрч тохиролцжээ.

Ядуу эр энэ хуйвалдааныг мэдсэн боловч мэдээгүй юм шиг л байв. Дараа өдөр нь ядуу эр үдээс хойш юу ч мэдээгүй хүний царай гарган орж ирээд үлгэрээ ярьж дуусгажээ.

-Манайд гурван өдрийн дотор дэлхийг тойрдог нэг гүү байсан юм... Тайж, шадар ноёд хаантай нүд ирмэлцэн жуумалзан сууцгаана.

-Алт мөнгө ч гэж амбаар амбаараар дүүрэн байлаа. Тэр үед хаан та нэг авдар алт аваад одоо болтол эргүүлж өгөөгүй билээ... Яг энэ хоромд хаан:

-Мэдэж байна, энэ үлгэрийг мэднэ гэж орилжээ. Тайж ноёд ч дагалдан:

-Мэднэ, мэднэ. Энэ үлгэрийг сонссон юм байна. Бичиг бичиж гарын үсгээ зурахад ч бэлэн! гэжээ.

Тэгээд яаран босоцгоож гарын үсгээ зурцгаажээ. Ядуу эр бичгийг аваад:

-За сонссон, мэдэж байгаа юм бол эзэнтэн минь, өрөө төл дөө! гэхэд хаан:

-Нөхөөс болсон эрд хууртлаа! гэдгээ сая ухаарчээ.

Үзгээр бичсэнийг сүхээр цавчилтай биш дээ, яах ч аргагүй болж, нэг авдар алт ядуу эрд өгчээ. Ядуу эр мөнгөтэй болоод амар сайхан амьдрах болжээ. Тэр ч байтугай одоо болтол эсэн мэнд эрүүл саруул гэнэ лээ. Хааяа хааяахан хааныг шоолж инээдэг гэнэ лээ.

Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргажээ 11/11/2019

Үлгэрч аав, ээжүүдийн өдрийн мэнд.
Зөв зүйл санаачилжээ, талархалтай байна.

Бяцхан үрс, дүү нартаа үлгэр уншиж өгөөрэй

Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргажээ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн залуучуудын чуулган, уулзалт, хэлэлцүүлэг,...

09/11/2019
09/11/2019
09/11/2019

#үлгэр #үлгэрчаавээж

Үлгэр уншсанаар хүмүүст ямар ач холбогдолтой вэ?

🌈Үлгэрийн ач холбогдлын хувьд хүмүүжлийн, түүхийн, хэлний зүйн олон талын мэдлэгийг уншигчдад өгдөг.

🌈Тухайлбал, үлгэрээр дамжуулан байгаль, нийгмийн үзэгдэл, хүмүүсийн хоорондын харилцаа, сүсэг бишрэл, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, зан заншил, амьдралын дадал гээд аливаа зүйлийн учир зүй, ёс дэгтэй танилцаж болно.

🌈Мөн хүүхдийг өөртэй итгэлтэй, өөдрөг үзэл бодолтой болгох, аливааг танин мэдэх, олон талаас харж дүгнэх, төсөөлөн бодох, сайн мууг ялгах, ой тогтоолтыг сайжруулах зэрэгт чухал нөлөөтэй. Үлгэрт тухайн ард түмний ахуй амьдрал, ёс суртахуун, хэл, сэтгэхүйн онцлог туссан байх бөгөөд тухайн цаг үеийн соёлын нөлөөлөл ч ихээхэн шингэсэн байдаг. Энэ нь тухайн угсаатан үндэстний өнгөрсөн түүхийн онцлог, эдийн болон оюуны соёлыг судлах нэгэн гүүр болно.

🌈Харин хүүхдүүд уншсан, сонссон үлгэрээ цааш дамжуулан ярих нь хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх, хэл найруулгын дадалтай болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж сурах эхний алхам юм.

🌈Мөн монгол үлгэрт гарч буй зарим үг хэллэгийг хүүхдийнхээ нас сэтгэхүйд нь тохируулжөөр үгээр ойлгуулахын зэрэгцээ тухайн хуучин үгийг давхар таниулах нь үгийн санг баяжуулах нэг арга болно.

09/11/2019

ЭРДЭМ СУРСАН ХҮҮ
#үлгэр #үлгэрчаавээж

Эрт урьд цагт ганц хүүтэй эхнэр нөхөр хоёр байжээ. Гэтэл хүү нь нэг өдөр гэнэт мэдээ чимээгүй алга болчихож гэнэ. Эцэг эх хоёр ганц хүүгийнхээ хойноос санаагаар унаж үргэлж асууж сурагласаар байсан боловч огт сураг гарсангүй. Гурван жилийн дараа хүү нь гэнэт ороод ирж гэнэ. Эцэг эх хоёр бөөн баяр болжээ.
- Миний хүү гурван жил хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ. Хүү,
- Би гурван жил олон газраар явлаа. Гурван зүйлийг сурлаа. Эхний нэг жилд нь үсэг бичиг сурлаа. Хоёр дахь жилд нь дуу дуулж хөгжим дарж сурлаа. Гурав дахь жилд нь шатар тоглож сурлаа гэж ... хэлжээ. Ингээд гурвуулаа хуучин ёсоороо амьдран суужээ.
Нэгэн өдөр хэсэг аянчин явж байгаад тэр айлын ойр ирээд бууж үдлэв. Нөгөө хүү тэр аянчин дээр очиж үзвэл нэг том ноён явж байна гэнэ. Хүү ноёны амар мэндийг мэдээд,
- Ноён та хаа хүрэхээр морилж явна? гэж асуужээ.
- Би алс холын нэг гүрний эзэн хаантай очиж уулзахаар явж байна гээд,
- Чи энд юу гэж ирэв ээ? гэж хүүгээс асуужээ.
- Би худалдаа хийхээр явж байна гэж хүү хариулжээ.
- Чи юуны худалдаа хийх юм бэ? гэж ноён асуужээ.
- Би өөрийгөө худалдана гэж хүү хариулжээ.
- Тэгвэл чиний бие ямар үнэтэй юм бэ?
- Миний бие нэг тулам алтны үнэтэй гэж хүү хариулжээ.
Ноён "Энэ муу хүү намайг алт мөнгөгүй гэж басамжилж байна. Үүнээс сүүлд хариугаа авна” гээд нэг тулам алт аав ээжид нь өгөөд нөгөө хүүг тулманд хийж нэг бичиг бичиж толгойных нь үсэнд уяад туламныхаа амыг үдээд "Манайд аваачиж тушаа” гээд хоёр зарлагаар явуулжээ. Тэгээд хоёр зарлага хүүг аваад буцаад явжээ. Хүү замдаа тулман дотор хачин сайхан дуу дуулж явж гэнэ. Хоёр зарлагын сэтгэл уярч өрөвдөөд туламнаас нь гаргаад ил авч явах болжээ.
Гурвуул явсаар нэг их зэгстэй голын дэргэд үдлэжээ. Хүү тэр зэгснээс нэгийг авчирч лимбэ хийгээд гайхамшигтай сайхан лимбэдэж гэнэ. Хоёр зарлага чагнасаар байгаад унтчихжээ.
Энэ завсар хүү үсэндээ байгаа бичгийг авч үзвэл "Үүнийг шоронд хийгээд намайг очтол сайн цагдаж байгаарай” гэсэн байжээ. Түүний нь аваад оронд нь "Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэж бичээд үсэндээ уячихжээ.
Тэгээд өнөөх хоёр зарлага сэрээд хүүг дагуулан цааш явсаар ноёны гэрт ойртохын үед хүүг тулманд нь хийж үдээд аваачиж захирагчид нь тушаажээ.
Захирагч нь тулмыг ханзалж үзвэл нэг залуу хүү гарчээ. Түүний үсэнд байгаа бичгийг үзвэл "Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэсэн байжээ. "Тэгээд тулманд хийж явуулдаг нь яаж байгаа юм бол? Хүнд үзүүлэхгүй чухал хүн байсан юм болов уу?” гэж элдвийг бодсоор ноёны хатан өнөөх бичгийг нь аваачиж үзүүлээд хүүг ноёныд суулгажээ.
Хүү ноёны гэрт янз бүрийн сайн хоол хийлгэж идээд дураараа суудаг болжээ. Ажиглавал баруун хамар дээр нь ер хүн гарахгүй бололтой юм гэнэ. Нэг өдөр нэг хүнээс хүү,
- Энэ баруун хамар дээр яагаад хүн гардаггүй юм бэ? гэж асуужээ.
- Энэ баруун хамрын цаад талд нэг их шатарчин айхавтар хааных байдаг юм. Тэр хаан өөртэйгээ шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг юм гэж нөгөө хүн хэлжээ. Үүнийг сонсоод хүү "Би нэг жил шатрын сургууль хийж шатар сурсны хэрэг юу билээ. Энэ хаантай нэг нүүгээд үзье. Ер нь энд удаж байж бүтэхгүй байх” гэж бодоод нэг өдөр баруун хамар дээр гарч гэнэ. Гэтэл тэр хааны манаач нар нь барьж аваачаад хаантай уулзуулжээ.
- Чи юу гэж энэ хамар дээр гарч ирэв? гэж хаан асуужээ.
- Би эндэхийн хүн биш учраас гардаг гардаггүйг мэдсэнгүй, зүгээр хэсэж явтал танайхан барьж авчирлаа гэж хүү хэлжээ.
- За тэгвэл хоёулаа шатар тавина даа. Хожигдвол толгойгүй гэж мэдээрэй гэж хаан хэлжээ.
- За би ч шатар мэддэггүй дээ гэж хүү хэлжээ.
- Мэдэх, мэдэхгүй хамаагүй гэж хаан хэлээд шатраа аваад ирж гэнэ.
- Тоглож байгаа юм болохоор хэн хожигдсон нь адилхан л шийтгэлтэй байна биз дээ? гэж хүү асуужээ. Хаан,
- Чи хожих заяатай төрсөн бол тэр хожсон үед чинь болъё гэж гэнэ.
- Үгүй, тусгүй. Тоглоом болохоор урьдаас сайн болзож тогловол дээр гэж хүү хэлжээ.
- Чи тэгээд яах гээд байгаа юм бэ? гэж хаан уурлаж гэнэ.
- Та намайг хожигдвол толгойгүй гэсэн шүү дээ. Та хожигдвол бас л толгойгүй болох ёстой. Энэ бол тоглоомын мөрий болохоос биш хаан төрийн хууль биш шүү дээ. Хэрэв ингэж тогтвол цаасан дээр биччихээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тоглоё гэж гэнэ.
Хаан "Энэ муу хүү байтугай нэртэй сайн шатарчин намайг хождоггүй юм чинь. Энэ намайг яаж хожих вэ дээ. Нэгэнт хожихгүй юмыг юу ч гэсэн яах вэ” гэж бодоод,
- За яах вэ, чиний хэлснээр болъё гэж хэлээд бичээчээ дуудаж "Бид хоёрын хэн хожсон нь хожигдсоныхоо толгойг авна” гэж бичүүлээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тогложээ. Эхлээд нэг тавьсанд хэн нь ч дийлсэнгүй тэнцжээ. Гэтэл хааны царай хачин болж их л тэвдэж байх шиг болж гэнэ. Дараа нь нэг тоглоод хүү хожоод хэлэлцээр ёсоор хааны толгойг тас цавчжээ. Хааны түшмэлээс эхлээд хавь ойрын нь амьтад тэр хүүд их баярлаж гэнэ.
Тэр хаан өдөр бүр нэг хүнтэй заавал шатар тавьж толгойг нь авдаг байсан учраас ойр хавийн хүн амьтан маш их дургүйцэх болсон юмсанж. Энэ үед нөгөө алс хол явсан ноён нь иржээ. Үнэндээ тэр ноён энэ аюулт хаанаас зугтааж явсан байжээ.
Ийм учраас тэр ноён хүүг шийтгэх байтугай адуу мал, эд хөрөнгө тэргүүлэн их зүйлээр шагнажээ. Хүү гэртээ буцаж ирээд аав ээжтэйгээ уулзан амар сайхан жаргажээ.

09/11/2019

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ
#үлгэр #үлгэрчаавээж

Цуутын цагаагч гүү цолмон цоохор унага, далан хоёр ижил сүрэг, дархан хул азаргатайгаа үзэсгэлэнт ногоон хөндийдөө идээшлэн бэлчдэг байжээ. Гэтэл нэгэн зун үзэсгэлэнт ногоон хөндий, өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй.Тэгэхээр нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг, дархан хул азрагатайгаа хамт нутгаасаа гарч гурван жилийн газар өвсний шимийг хөөн алсын аянд гарчээ.Тэгж явсаар тэд өвс ногоо тэгширсэн үзэсгэлэнт нутагт ирцгээв. Тэд тэнд нутаглаж усны сайнаар умдаалж, өвсний сайныг идэж, хужрын сайныг долоон хөөцөлдөн тоглодог байлаа.

Гэтэл тэрхүү голын хөвөөн дээр галууны долоон өндөг байсныг сүргийхэн мэдэлгүй хага гишгэж орхижээ. Тэр даруй цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг, дархан хул азаргандаа ийм нэгэн сануулга өгчээ. “Одоохон эндээс явцгаая. Бид хүний нутагт дураараа ирж долоон цагаан өндгийг нь гишиглэн хөнөөлөө. Тиймээс энэ нутгийхан биднийг одоо дайснаа гэж үзэх болно. Тун удахгүй өглөөний мандах нарнаар шувуун сүрэг ирээд биднийг довтлон хөнөөх болно” гэв. Гэвч ижил сүрэг нь цуутын цагаагч гүүний үгэнд оролгүй бяцхан шувуудыг басамжлан дооглосоор зугаа цэнгэлээ үргэлжлүүлжээ.

Гэтэл маргааш өглөөний ургахын улаан нарнаар үнэхээр шувуун сүрэг ирж цуутын цагаагч гүүний далан хоёр ижил, дархан хул азаргыг нь тоншиж алаад дуусгажээ. Ганц цуутын цагаагч гүү л цолмон цоохор унагатайгаа амь гаран зугтжээ. Гэвч хорсож бухимдсан шувуун сүрэг эх хүү хоёрыг хөнөөх гээд бүслэн довтлохоо зогссонгүй. Ингэсээр тэдний байлдах сум нь цөөрч зөвхөн нэг талаас нь харван довтлох болов. Хойд талаас нь довтлоход цуутын цагаагч гүү унагаа урд талдаа авч хамгаалав. Өмнө талаас нь довтлоход унагаа хойд талдаа авч хамгаалжээ. Бухимдаж уурласан шувуун сүрэг дахин газрын газрын доод талаар довтлон харвахад гүү унагаа газрын дээд талд гарган хамгаалав. Чанх дээрээс нь дайран довтлоход унагаа доороо оруулан хамгаалжээ. Ингэсээр шувуун сүрэг ч залхаж ядраад, сум зэвсэг нь ч элэгдэж дуусаад, цуутын цагаагч гүүг унагатай нь хамт орхиод буцжээ.
Цолмон цооохор унагаа эсэн мэнд авч үлдсэн цуутын цагаагч гүү гурван жилийин цаана байгаа нутгийн зүг буцахаар сарын газрыг өдрөөр өдрийн газрыг сараар товчлон явав. Гэтэл нэгэн өдөр цолмон цоохор унага ээжээсээ:
- Ээжээ, ээжээ таны биеэр нэг сарайж сэрийсэн энэ их зүйл чинь юу вэ? гэж асууж гэнэ. Цуутын цагаагч гүү хариуд нь:
- Харгана буттай давааг давахад шивээ үзүүртэй өвс л наалдаа биз дээ гэв. Гэтэл унага дахиад л:
- Ээжээ, ээжээ. Таны биеэс оргилж урсаад байгаа улаан улаан юм юу вэ? гэж асуув. Хариуд нь цуутын цагаагч гүү:
- Зостын улаан даваагаар давахад зосонд будагдсан улаан шавар наалдаа биз ээ гэжээ. Хэсэг явж байгаа унага дахиад л:
- Ээжээ, ээжээ товор товор явдалтай тэгшхэн цагаан хөл чинь юунд солбиж гуйваад байгаа юм бэ гэв.
- Хүү минь, газрын хол усны уртад ядраад тэр биз дээ гэв. Ийнхүү явсаар тэд нутгийн захад иржээ. Энэ үеэр цуутын цагаагч гүү шувуун сүргийн довтолгооноос олсон шархаа даахгүй удалгүй нас нөгчих нь гэдгээ ойлгоод сүүлчийн удаа унагандаа захиас үгээ хэлжээ:

- За хүү минь. Ар газраар битгий яваарай шуурга ихтэй учраас чоно эргээд байдаг юм шүү. Өвөр газар унтаж яваарай. Нөмөртэй дулаахан байдаг юм. Айлын үүдээр битгий гараарай. Хүүхэд нохой ээрээд явуулдаггүй юм. Тиймээс араар нь тойрч гараарай. Нүүсэн айлын буурин дээр битгий хоноглоорой, зүү тэвнэ шорлоод цоо хатгачиж мэднэ. Ижил сүрэгтэйгээ явахдаа заавал захад нь идээшилж байгаарай. Харин ус ууж цангаагаа тайлах бол хамгийин түрүүнд oрж байгаарай. Адууны сүүлд орвол эзэн нь зодож цохиод хэцүү байдаг юм. Харин дунд орвол дайрч өшиглөж алчих гээд амаргүй. Хүү минь ээжийнхээ булшин дээр гурван жил болоод ирээрэй. Ингэж захиад цуутын цагаагч гүү нас нөгцөжээ.

Цолмон цоохор унага ганцаар үлдээд ээжийнхээ захиcныг мартчижээ. Ар газар унтахад нь салхи шуурга дааруулж чоно барьж идчих гээд амаргүй байлаа. Цолмон цоохор унага “Ээжийн минь захисан үг юутай үнэн билээ” хэмээн байн байн уйлсаар өвөр газар амгалан тайван унтаж амардаг болов. Дараа нь Цолмон цоохор унага айлын үүдээр гарч яваад хүүхдэд ноолуулж, нохойд хөөгдөн зүдэрчээ. Үүнээс хойш тэр айлын ар талаар сэмхэн тойрч гардаг болов. Ижил сүргийнхээ өмнө гараад ус уувал хамгийн тунгалаг сэрүүн усыг уух ажээ. Олон адууны сүүлд орж яваад нэг удаа эзэнд нь зодуулж нүдүүлэн золтой л бэртэж гэмтсэнгүй. Тэгэхээр нь унага нуун нуун уйлсаар сүргийн голд ороод явтал тал талаас нь өшиглөж тийрч алчих гээд амар заяа үзүүлсэнгүй гэнэ. Ингээд унага ээжийнхээ үгийг эргэж нэг санаад ижил сүргийнхээ захад нь гарч үзвэл эзэн хүнд нь зодуулалгүй ижил сүрэгтээ өшиглүүлэлгүй өвсний шинийг идэж ая тааваараа явах болжээ. Ээжийн минь хэлсэн үг юутай үнэн байж вэ гэж бодсооор унага толгойгоороо тоглож тоосноосоо бусагасаар гурван жилийн нүүр үзэв.

Цолмон цоохор унага ачит эхийнхээ булшин дээр очих цаг болсныг мэдээд газрын холыг тэмцэн зүтгэсээр зорин иржээ. Гэтэл унасан газар нь бал бурам ургасан байлаа. Түүнийг нь идээд нарлан тонгочиж байтал нэгэн мэргэн хөвгүүн тааралджээ. Тэр хүү унаганаас:

- Чи миний хүлэг мөн үү?” хэмээн асуув. Хариуд нь унага:
- Чи миний эзэн мөн үү? хэмээн асуужээ. Хүү:
- Би чиний эзэн мөн билээ гэхэд унага:
- Тэгвэл чи намайг барьж ав. Тэгээд би уулыг тал болтол, талыг там болтол бусгая гэв.

Эрэмгий мэргэн хүү хээрийн салхинаас өөр зүйл нуруун дээрээ гаргаж үзээгүй Цолмон цоохор унагыг барьж аваад мөнгөн тоногоор чимэглэв. Тэгээд уулыг тал болтол талыг там болтол бусгасан унагыг номхотгож авав.

Ингэж эзэн нь морио таньж морь нь эзнээ таньснаар унага айх аюулгүй амар сайхан амьдрах болжээ.

09/11/2019

ТЭМЭЭ БУГА ХОЁР
#үлгэр #үлгэрчаавээж

Эрт урьд цагт тэмээ хангайн сайхан бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байсан гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. Иймд тэмээ сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулдаг байжээ. Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ. Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгойгоо бөхийлгөн гунигтайгаар “Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай. Ийм муухай мөлчгөр духтай яаж очих билээ. Ядаж түр зуур ч гэсэн таных шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн. Тэмээ та өршөөж өнөөдөр надад энэ эврээ түр өгөөч? Маргааш таныг ус уухаар энд ирэхэд чинь би эврийг чинь авчирч өгөмз” гэж гуйжээ. Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тул эврээ мулталж өгөөд “Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй?” гэж захив. Замд нь морь дайралдсанд буга хэнээс эвэр авснаа моринд хэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очоод сүүлийг нь гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадаагүй ажээ. Авлагатай уулзаад эвэр сүүл хоёрыг нь “Эргүүлж өгнө” гэж амласныг сануулахад цаадуул нь дооглон инээгээд буга бас “Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний шинэ сүүлийг гарахаар өгөмз” гэж нэмж хэлэв. Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад тэр уулын оройг харж байн байн өлийн зогсдог нь “Усан дээр эврийг нь авчирч өгнө” гэж амласан бугын болзоог санаад “Буга эврийг минь авчирч яваа болов уу?” гэж горьдон хардаг учраас тэр гэнэ. Харин буга тэмээний эврийг мэхлэн авсан тул түүний эвэр нь жил болгон гуужин унадаг учиртай юм гэнэ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar