01/06/2026
🇨🇿🇲🇳 Манай Aid for Trade төслөөр Чехийн ноу-хау технологийг нэвтрүүлэн Монгол Улсын гутлын үйлдвэрлэлийг бэхжүүлж байна. Төслийг хэрэгжүүлж, Traco s.r.o. компанийн тоног төхөөрөмжийг Дархан хот дахь Charaha Leather Shoe Factory👞-д нийлүүлсэн болно. 🇨🇿♥️🇲🇳
27/05/2026
Эдгээр өдрүүдэд “OPERATION ANTHROPOID” ажиллагааны 84 жилийн ой тохиож байна. Энэ нь эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцэлд 🇬🇧-тай хамтран ажиллахын ач холбогдлыг харуулсан юм. 🇨🇿🇸🇰🇬🇧
1942 оны 5 сар: Холокостын гол зохион байгуулагч, харгис хэрцгий байдлаараа бүр нацистуудын дунд ч цочирдомд тооцогдож байсан Нацист SS-ийн Райнхард Хайдрихыг Чехословакын эсэргүүцлийн хөдөлгөөнийхэн Прага хотод “Operation Anthropoid” ажиллагааны үеэр хөнөөсөн юм. Энэ нь Холбоотнуудын зүгээс нацистын дээд удирдагчийн эсрэг хийсэн цорын ганц аллага үйлдэх оролдлого байв.
Чехийн 🇨🇿 “Operation Anthropoid” ажиллагааны тухай “The Man with the Iron Heart”, “Anthropoid” зэрэг хэд хэдэн кино бүтээгдсэн байдаг.
26/05/2026
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН ТҮҮХЭН БӨГӨӨД ҮР ДҮНТЭЙ УУЛЗАЛТ 🇨🇿🇲🇳
Чех-Монголын найрамдал, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой Дархан-Уул аймгийн Засаг даргатай уулзсандаа туйлын баяртай байна. Дархан хотыг байгуулахад Пршеров хотын "PSP Engineering" компанийн 1961–1967 оны хооронд барьж байгуулсан Чехийн цементийн үйлдвэр томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг мэдэх хүн цөөн байж магадгүй юм. Жилд 185,000–200,000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь орчин үеийн Дархан хотын хөгжлийн үндэс суурь болж, олон арван жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн билээ. Өдгөө "Эрэл Цемент" нэртэй болсон тус үйлдвэрийг ирээдүйд дахин үйл ажиллагаагаа сэргээнэ гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна.
Гэхдээ Дархан хотод үзүүлэх Чехийн дэмжлэг үүгээр зогсоогүй юм. Олон жилийн хугацаанд Чехийн байгууллага, компаниуд дараах чиглэлээр туслалцаа үзүүлж ирсэн:
Хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсрол болон дадлагын газруудыг шинэчлэх,
Домогт Шарын гол дахь ойн аж ахуйн төслүүд болон мод үржүүлгийн газруудыг дэмжих,
Орон нутгийн үйлдвэрүүдэд зориулсан бохир ус цэвэрлэх байгууламж барих,
Залуучууд болон боловсролын төслүүдийг дэмжих,
Саяхнаас Дархан хот дахь Монголын гутлын үйлдвэрлэлд Чехийн ноу-хау, технологийг нэвтрүүлэх гэх мэт
Өнөөдөр Чех-Монголын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөөр байна. Чех улстай холбоотой компаниуд Монгол улс дахь орчин үеийн томоохон төслүүдэд гар бие оролцож байна. Үүнд: зэргэлдээх Эрдэнэт хотод баригдаж буй томоохон орон сууцны хороолол, ресторан, шар айрагны үйлдвэрээс эхлээд Улаанбаатар-Дархан чиглэлийн стратегийн чухал зам дагуух авто замын үйлчилгээний цогцолборын барилгын ажил багтаж байна.
Олон арван жилийн өмнө Дархан хотын суурийг тавихад тусалж байсан түншлэл маань өнөөдөр ч Монгол улсад шинэ боломжуудыг нээсээр байгааг харахад үнэхээр сайхан байна. 🇨🇿🤝🇲🇳
21/05/2026
ЧЕХЭД 60.000 ГАРУЙ ГАДААД ОЮУТАН СУРАЛЦДАГ (тийм ээ, англи хэлээр ч хичээл заадаг) мөн 1 сая гаруй гадаадын иргэн ажилладгийг статистикийн шинэ мэдээнээс харж болно. ОУВС Чех улсыг өндөр хөгжилтэй эдийн засагтай орнуудын үсрэнгүй хөгжиж буй ангилалд багтаасан байна. 📈👍
19/05/2026
5 дугаар сарын 23-ны Бямба гарагт Дархан хотод болох „ЕХ-ны өдөрлөг 2026“-д хүрэлцэн ирэхийг урьж байна! 🇨🇿🇲🇳🇪🇺
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Дархан хотноо зохион байгуулагдах „ЕХ-ны өдөрлөг 2026“ арга хэмжээнд оролцох гэж байна. Бид Чех-Монголын бодит хамтын ажиллагааг харуулсан Чехийн болон Чех улстай хамтран ажилладаг шилдэг байгууллагуудын асруудыг танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энд болор эдлэл, ном зохиолоос эхлээд цай, хиам, талх, явган алхалтын зам, хүмүүнлэгийн үйлс гэх мэтийн олон сонирхолтой бүтээгдхүүн, төслүүд дэлгэгдэх болно.
📍 Та Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны 34 тоот асраар зочлоорой.
Чехтэй холбоотой дараах түншүүд болон найз нөхдийнхөө асраар заавал зочлоорой:
📍 Асар №1 – Bohemia Crystal
Чех гар урлал, уламжлалын бэлэг тэмдэг болсон оргиналь, жинхэнэ Чех болор бүтээгдэхүүнүүд.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/p/Crystal-Bohemia-Mongolia-100063353613454/
📍 Асар №2 – Хойргошилд цэг тавих нь
Чехийн зохиолч Петр Людвигийн олон улсын бэстселлер ном монгол хэлнээ орчуулагдсан байна. Дэлхий даяар 500,000 гаруй хувь борлогдож, 20 гаруй хэлнээ орчуулагдсан уг ном нь танд хойргоших зуршлыг ялан дийлж, ажлын байрандаа зорилгоо олоход шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэрэгслүүдийг зааж өгөх бөгөөд монгол хэлнээ „Хойргошилд цэг тавих нь“ нэртэйгээр хэвлэгджээ.
Дэлгэрэнгүйг: https://procrastination.com/book
Мөн энэхүү асар дээр Чехийн ном зохиолыг орчуулж хэвлэн гаргах замаар Монголын уншигчдад илүү ойртуулахаар ажиллаж буй "S.O.G. Publishing" хэвлэлийн газартай танилцах боломжтой. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/ManduPublishing/
📍 Асар №18 – Dyasis
Эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын түнш байгууллага. Чех улсын Элчин сайдын яам нь Dyasis компанитай хамтран Монгол улсын эрүүл мэндийн салбарын хэрэгцээг дэмжих хөгжлийн хамтын ажиллагааны жижиг төслийг хэрэгжүүлсэн билээ.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/share/18v9dAiNTW/?mibextid=wwXIfr
Түүнчлэн тус асрыг Чех улстай холбоотой, ургамал, байгалийн гаралтай бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын өөр нэгэн түнш болох "Hortus Botanicus" ХХК-тай хамтран ашиглаж байгаа юм.
📍 Асар №14 – Dr. Müller Pharma Mongolia
Чехийн хамгийн алдартай байгалийн гаралтай эмийн брэндүүдийн нэг болох Dr. Müller Pharma-ийн дээд зэрэглэлийн ургамлын гаралтай цай, бальзам, хүлхмэл болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд, тэр дундаа Чехийн алдартай „Jemča“ цайг сонирхоорой. Dr. Müller Pharma нь 2025 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод Монгол дахь салбараа албан ёсоор нээсэн.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/p/Dr-Muller-pharma-Mongolia-100063776060533/
📍 Асар №15 – Алтан Тариа
Чех маягийн Праг хиам (Prague Klobasa) болон бусад бүтээгдэхүүнийг Монголд амталж үзээрэй. Энэ бол Чех-Монголын хоолны соёлын жинхэнэ бэлэг тэмдэг юм. 🌭
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/AltantariaMongolia/
📍 Асар №16 – Хаан Хүнс Импекс
Чех амтлагч, Чех үндэсний амт чанараар бэлтгэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж буй Монголын мах үйлдвэрлэлийн салбарын компани. Хаан Хүнс Импекс нь Чехийн мах боловсруулах салбарын компаниудтай харилцаа холбоогоо идэвхтэй хөгжүүлж байгаа юм.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/KhaanKhunsImpex/
📍 Асар №17 – Талх Чихэр
Чехийн орчин үеийн талх нарийн боовны зуух, технологиор үйлдвэрлэсэн шинэхэн талх, нарийн боов. Чехийн инженерийн шийдэл Монголчуудын ширээн дээр ямар амтыг авчирдгийг эндээс мэдрээрэй! 🍞
Дэлгэрэнгүйг: https://talkh-chikher.mn/
📍 Асар №20 – Пипл ин Нид Монгол (People in Need Mongolia)
Чехийн хүмүүнлэгийн тэргүүлэгч ТББ-ын баг хамт олонтой уулзаж, тэдний 2008 оноос хойш Монголд хэрэгжүүлж буй урт хугацааны төслүүд болох гамшгийн үеийн тусламж (зудын хариу арга хэмжээ), хөдөөгийн амьжиргааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангах, иргэний нийгмийн хөгжил зэрэг ажлуудтай танилцаарай. ❤️
Дэлгэрэнгүйг: https://mongolia.peopleinneed.net/en/
📍 Асар №68 – Монголын Явган Алхалтын Холбоо (MWA)
Монголын Явган Алхалтын Холбоо нь Чехийн аялал жуулчлалын клуб (KČT), „Czech Aid“ болон Менделийн их сургуультай хамтран Чехийн алдарт явган аяллын замын тэмдэглэгээний системийг албан ёсоор нэвтрүүлсэн. Та бүхэн Богдхан уул, Тэрэлжид тавигдсан тэмдэглэгээт замаар аялах боломжтой бөгөөд тун удахгүй Говьд шинэ замууд нээгдэх болно! 🚶♂️ Энэхүү систем нь аюулгүй, таатай аялахад нэн тохиромжтой.
Манай Чехийн Элчин сайдын яамны асраар зочлохоо бүү мартаарай. Бид Чех-Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар тантай найрсаг яриа өрнүүлэхдээ баяртай байх болно! Бидэнтэй уулзаж, Чехийн бүтээгдэхүүн, түүхтэй танилцаж, Дархан хотод Европын соёлын өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлцгээе!
Та бүхнийг ирэхийг тэсэн ядан хүлээж байна!
🇨🇿🤝🇲🇳 „ЕХ-ны өдөрлөг“-өөр уулзацгаая!
#Дархан EU Delegation to Mongolia
18/05/2026
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ДНБ-НИЙ ШИНЭ ҮЗҮҮЛЭЛТҮҮД (GDP per capita, ppp)нь эдийн засаг хурдацтай өсөж байгааг харуулж байгаа бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ тус улс аль хэдийн Япон болон Испани улсыг гүйцэж түрүүлээд байна. Гэсэн хэдий ч бидний өмнө хийх ажил их байна. 🇨🇿
International Monetary Fund
16/05/2026
ПРАГИЙН ЗООПАРКИЙН “МОНГОЛЫН ГОВЬ”ТӨВД ДАХИН 1 УНАГА ТӨРЛӨӨ! 🧡 Дүүжин замын дээд буудлын хажуугийн үзэсгэлэнгээс Та тахийн 2 унагыг харж болно. 4 сард эм унага төрж энэ даваа гарагт сүргийн тоо 1 эр унагаар нэмэгдлээ.
🎥 Комментоос👇 шинээр төрсөн унаганы бичлэгийг олж үзээрэй.
Montsame News Agency