Түшигт XOT хаус ХХК

Түшигт XOT хаус ХХК

Share

ЭРҮҮЛ МОНГОЛ ИРЭЭДҮЙ ӨНӨӨДРИЙН ШИЙДВЭРЭЭС ЭХЭЛНЭ.

Photos from Барилгын хөгжлийн төв's post 23/05/2025

Стандарт норм доторх хаус, Эрчим хүчний хэмнэлттэй хаус, Пассив хаус гээд сураад судлаад л 2008 оноос хойш сурсан мэдсэнээ хэрэгжүүлж буй зураг, төслүүддээ шингээгээд хэрэгжүүлсээр ирлээ.

Одоо харин "Ногоон барилга"-ын талаар сураад ирэхэд өмнө сурсан мэдсэн маань үүний дэргэд дөнгөж эхлэл байжээ.

Манай компани энэ жил түлхүүр гардуулах төслийн захиалга дүүрсэн.

2026 онд хэрэгжүүлэх Ногоон барилгын зураг төсөл, төлөвлөлтийн захиалга 2025 оны 10 сарын сүүлээс авч эхэлнэ.

18/03/2025

#ТермоБазалт компанитай хамтран хөгжүүлж байгаа #ТермоБазалтПассивХаус-ны бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр мэргэжилтнүүдээс шүүмж, зөвлөгөө авах эхний уулзалт маань амжилттай боллоо. даацын дам нуруугаар өмнө төлөвлөлт хийж баайсан туршлагатай архитекторууд, угсралт хийж байсан туршлагатай инженерүүдийг урьж, шинээр хөгжүүлж буй бүтээгдэхүүний талаар амттай, үр дүнтэй сайхан ярилцлагыг өрнүүллээ.
#ТермоБазалт-ын мэргэжилтэн залуус маань өөр өөрсдийн ажлын чиглэлээр олон сайхан хэрэгтэй мэдээлэл, санааг олж авлаа гээд сэтгэл өндөр байсанд зохион байгуулагчийн зүгээс урамтай байлаа.
Урилга хүлээн авч, Үнэтэй цаг заваа зориулан ирж, хэрэгтэй мэдээлэл өгсөн туршлагатай, практик архитектор, практик инженерүүддээ маш их баярлалаа.
Энэ системээр бодит эхний төслийн захиалгын зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна.
Танд пассив байшин барих хэрэгцээ шаардлага байгаа бол энэ системийг судлаад үзээрэй.
Бүх талаараа 30 см чулуун хөвөн дулаалгатай шал, хана, тааз, дээвэр үндсэн хийц 1мкв нь 1,1 сая төгрөг /үйлдвэрээс гарах үнэ/ Үнэнд 30см Жойст араг бүтээц, 30 см зузаан чулуун хөвөн дулаалга, уур ус чийг тусгаарлагч гадна болон дотор талдаа хийсэн, ОСБ хавтан гадна болон дотроо хийснээр таны гар дээр очих болно.
Барилгын талбай дээрх олон үе шатны олон ажлыг үйлдвэрт таны өмнөөс хийсэн учир барилга угсралтын хугацааг хэмнэх, энэ хэрээр зардал буурна.

27/02/2025

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
#түшигтхотхаусххк

Могой жилийн бэлэг болгож, #ТермоБазалт компаниас үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэх #ТермоБазалтПассивХауз-ыг ашиглан, маш хурдан түргэн, цэвэрхэн баригдах, байгальд ээлтэй, дулаан хадгалалт маш өндөр, #ЛегоПассивБазалтХаус-ыг тун удахгүй танилцуулах болноо.

16/02/2025

Манай компани 2025 онд захиалга авах 4 загвараа танилцуулж байна.
Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 40, 50, 70, 80 хүртэлх мкв талбайтай загваруудаас та өөрийн хэрэгцээ, санхүүдээ тохируулан захиалгаа өгч, өөрийн газар дээр бариулах боломжтой.

15/02/2025

2025 онд захиалга авах ЗАГВАР #4 буюу 77,65 мкв Ипотекийн 80 хүртэлх мкв ангилалд хамаарна. 4 улирлын турш амьдрахад тохиромжтой.
Дэлгэрангүйг тун удахгүй...

Та зээлээ #ХаанБанк, #ТөрийнБанк, #ХасБанк, #ХудалдааХөгжлийнБанк-уудаар судлуулан хаусаа зээлээр бариулах боломжтой.

15/02/2025

2025 онд захиалга авах ЗАГВАР #3 буюу 69,53 мкв, 4 улирлын турш амьдрахад тав тухтай, нас ахимаг гэр бүлд тохиромжтой.
Ипотекийн 70 хүртэлх мкв ангилалд хамаарна.
Дэлгэрэнгүйг тун удахгүй...

15/02/2025

2025 онд захиалга авах ЗАГВАР #2 буюу 50,12 мкв дублекс загвартай, залуу боловч олон хүүхэдтэй айлд тохиромжтой.
Ипотекийн 50 хүртэлх мкв ангилалд хамаарна.
Дэлгэрэнгүй тун удахгүй...

15/02/2025

2025 онд захиалга авах Загвар #1 буюу 35,17 мкв талбай бүхий мини загвар. Ипотекийн 40 хүртэлдх мкв ангилалд хамаарна.
Цөөн ам бүлтэй эсвэл нялх нярайгаа салхинд гаргах амралтын өдрүүдэд ашиглахад тохиромжтой, ахмад настнуудаа цэвэр агаарт байрлуулах бол бас тохиромжтой.
Дэлгэрэнгүйг тун удахгүй...

Photos from Түшигт XOT хаус ХХК's post 14/01/2025

2024 оны бүтээн байгуулалт.
♻️ #ЭгӨргөөЛегоБлок оор барьсан анхны 3 давхар далд цутгамал каркастай барилга маань гадна талаасаа дуусаж, 4 талаасаа ингэж харагдаж байна. Дотор инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийн зурагт захиалагчийн хүсэлтээр өөрчлөлт оруулж байна. Бүрэн дуусаад Гандан хавьд их тухтай, цэвэрхэн, боломжийн үнэтэй түрээсийн Hostel нэгээр нэмэгдэх юм бизээ.
♻️ #БаатарХайрханХХК ий дулаалгатай металл фасад,
♻️ #ЦонхКонстракшнХХК ий 3 давхар шилтэй, эрчим хүчний хэмнэлттэй цонх хийсэн.
♻️Эрчим хүч хэмнэлтийн гэрчилгээтэй.

09/01/2025

2025 онд дулаан байшин барихаар, бариулахаар төлөвлөж буй хэн бүхний анхааралд:
Материал үйлдвэрлэлийн салбарын мундаг инженер, бизнесмэн, хүндэлж явдаг "Шарк"-тайгаа уулзаж, ард иргэдээ боломжийн үнэтэй, дулаан байшинтай болгож, агаарын бохирдлыг бууруулахад мэргэжилтэн бид хэрхэн хамтран ажиллах талаар, 2025 оны ажлаа төлөвлөн ярилаа.
#ТермоБазалтПассивХауз #ТүшигтХотХаус #ЭрчимХүчнийХэмнэлттэйАминыОронСууц

Пассив барилгын дулаалга битүүмжийн олон улсын мэргэжилтэн архитектор М.Энхтуул,Түшигт Суурь ХХК-ны захирал Зундуй нартайгаа
#ТЕРМОБАЗАЛЬТПАССИВХАУЗ төслийн хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.
Хийж буй ажилдаа мэрэгшсэн чадварлаг залуустай хамтрахаар боллоо.
Улаанбаатарчуудыг Утаанаас салгачих юм байна.

31/12/2024

2025 ОНДОО АЙЛ БҮР ДУЛААН БАЙШИНДАА, ТАВ ТУХТАЙ, ХАЛУУН ДОТНО, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ!

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Улаанбаатар хот, БЗД, 14-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-63, Алфа оффис, 105 тоот
Ulaanbaatar