01/04/2026
👩🏫👨🏫 НТБЗСТ-ийн 3-р курсийн оюутнуудын “Туршин заах” дадлагын тайлан хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа 👏
Багш бэлтгэх үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон “Туршин заах” дадлагын хүрээнд оюутнууд маань онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, мэргэжлийн ур чадвараа бататган, бодит ажлын орчинд үнэ цэнэтэй туршлага хуримтлууллаа.
Оюутнууд маань дараах байгууллагуудад дадлагаа амжилттай гүйцэтгэлээ.
📍БГД-ийн Насан туршийн суралцахуйн төвд:
• Б.Уянга
• Б.Мичидмаа
• П.Мөнгөнсарнай
• О.Энхжин
📍 Хан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төвд:
• Ө.Мөнх-Эрмүүн
📍СХД-ийн Насан туршийн суралцахуйн төвд:
• Б.Амин-Эрдэнэ
📍 Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төвд:
• Д.Болор-Эрдэнэ
📍 Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төвд:
• И.Хишигдүүрэн
Энэхүү дадлагын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, оюутнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан НТСТөвүүдийн удирдлага, менежерүүд, багш нартаа талархал илэрхийлье.
🌱 Ирээдүйн чадварлаг багш нарыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэндээ баярлалаа😊
Хан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төв
Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төв
СХД-ийн Насан туршийн боловсролын төв
01/04/2026
🌍📚Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн 2-р курсын оюутан А.Мөнгөн-Эрдэнэ, О.Ширнэн нар 2024–2025 оны хичээлийн жилд БНСУ-ын Сүнчон Их сургуульд хэрэгжсэн оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаж ирсэн билээ📚🇲🇳🇰🇷
🌍👩🎓👩🎓Тэдгээр оюутнууд маань Сүнчон Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан туршлага, сурч мэдсэн зүйлсээ хуваалцах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа🌍🗣🔊
Тус өдөрлөгт оюутан, суралцагчид идэвхтэй оролцож, гадаадад суралцах боломж, оюутан солилцооны хөтөлбөрийн онцлог, давуу тал, мөн цаашид ахисан түвшинд боловсрол эзэмших боломжуудын талаар бодит мэдээлэл авч, туршлага судалсан үр дүнтэй арга хэмжээ боллоо🤝👩🎓
📚🌟Оролцогч оюутнуудын хувьд өөрийгөө хөгжүүлэх, зорилгоо тодорхойлох, олон улсын түвшинд суралцах хүсэл тэмүүллээ нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, өгөөжтэй өдөрлөг болж өндөрлөлөө🌍✨
01/04/2026
🏁📚Ирээдүйгээ тодорхойлох алхам – Өнөөдрийн сонголтоос эхэлнэ👋
Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс санаачлан зохион байгуулсан “Ирээдүйгээ төлөвлөе” өдөрлөгт Багш, насан туршийн боловсролын 2 дугаар ангийн оюутнууд маань зөвлөх багшийн хамт идэвхтэй оролцож, мэдлэг туршлагаа хуваалцлаа👩🎓👩🏫
✨ Өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдад ирээдүйн мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн талаар зөвлөгөө өгч, харин 12-р ангийн сурагчдад өөрсдийн сургуулийн онцлог, багш мэргэжлийн үнэ цэнэ, боломжийг танилцуулсан нь онцлог байлаа.
🏢💼Мөн оюутнууд маань Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид ажлын байранд гараад ямар чиг үүрэг гүйцэтгэх, хэрхэн боловсролын үйлчилгээ үзүүлэх, иргэдтэй хэрхэн ажиллах талаар бодит ойлголт авч, туршлага хуримтлууллаа.
👩🏫🧑🏫Багш мэргэжил бол зөвхөн мэдлэг түгээх бус — Ирээдүйг бүтээх, хүнийг хүн болгон төлөвшүүлэх хамгийн эрхэм үйлс юм.
👏 Идэвх санаачилгатай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Та бүхэн бол маргаашийн боловсролын гэрэл гэгээ юм.
🌱 Багануур дүүргийн суралцагч залуус та бүхэнд ирээдүй тань гэрэлтэй, сонголт тань зөв байж, хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай. Өнөөдөр хийж буй алхам бүр тань амжилт руу хөтлөх болтугай!
Багахангай дүүргийн Насан туршийн суралцахуйн төв
Багануур Насан Туршийн Суралцахуй
#ирээдүйгээтөлөвлөе #багшмэргэжил #насантуршийнболовсрол
28/03/2026
СУИС-ийн Театрын урлагийн сургууль-д
Гоо зүй мэдрэмжийн боловсрол хичээлийн хүрээнд НТБ-ын 1 курсын оюутнууд өнөөдөр Хятадын зохиолч Сю Тунгийн "Улаан дэнлүүт асар" жүжгийг үзлээ. Уг жүжгээс хуучны Хятадын асар, хашаа, цэцэрлэг, оройн улаан дэнлүүний гэрэл тайван мөртлөө нууцлаг, гунигтай уур амьсгалыг тайзнаас харж, хүний дотоод ертөнцөд ганцаардал, дурсамж, хайр, хагацалыг бүхий л өнгийг нэгэн дор мэдэрсэн өдөр байлаа.
Хамтарч дэмжин ажилладаг СУИС-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
27/03/2026
📖🌍Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн 2-р курсын оюутан А.Мөнгөн-Эрдэнэ, О.Ширнэн нар 2024–2025 оны хичээлийн жилд БНСУ-ын Сүнчон Их сургуульд хэрэгжсэн оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирсэн билээ📚🇲🇳🇰🇷📖
🌍👩🎓👩🎓Эдгээр оюутнууд маань Сүнчон Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан туршлага, сурч мэдсэн зүйлсээ хуваалцах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна🌍🗣🔊
Иймд оюутан, суралцагч та бүхнийг идэвхтэй оролцож, оюутан солилцоогоор гадаадад суралцах, цаашлаад ахисан түвшинд боловсрол эзэмших боломжийн талаар мэдээлэл авч, өөрийгөө хөгжүүлэхийг урьж байна🤝👩🎓👩🎓
23/03/2026
Бүртгэл явагдаж байна..
"Багшлах мэргэжил" сертификатын сургалтын бүртгэл эхэллээ.
"Багшлах мэргэжил"-ийн сертификат олгох 45 хоногийн сургалтад гадаад, дотоодын их, дээд сургуулийг багш бус мэргэжлээр төгссөн, цаашид Их, дээд сургууль, МСҮТ, коллежид багшлах хүсэлтэй, магистраас дээш зэрэгтэй хүн болон одоо ажиллаж буй хүмүүс хамрагдах боломжтой.
Уг сургалтад хамрагдаж төгссөн суралцагчдад "Багшлах мэргэжил" сертификат олгоно.
/Жич: Ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй./
📘Сургалтын үргэлжлэх хугацаа 45 хоног бөгөөд хичээл даваагаас баасан гарагт 14:00-18:50 цагийн хооронд үргэлжилнэ.
🕔Бүртгэлийн хугацаа: 2026.03.03-2026.03.31 хүртэл 09:00-17:00 цагт
Дэлгэрэнгүй мэдээллийг 8928-5656 дугаараас авна уу.
16/03/2026
Гоо зүй мэдрэмжийн боловсрол ба Урлагаар эмчлэхүй
Зураг зурах, шавраар бүтээл хийх, будах болон бусад бүтээлч урлагийн үйл ажиллагаагаар дамжуулан хүний стресс багасгах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, сэтгэл зүйн асуудлаа даван туулах зэрэг олон сайн талтайг мэдэрсэн бүтээлч өдөр байлаа.
Ялангуяа насан туршийн боловсролын багш мэргэжлээр төгсөх оюутнуудын хувьд урлагаар дамжуулан иргэдийн наснаас үл хамааран тэдний илэрхийлэх дотоод мэдрэмжийг ойлгох , сэтгэл санааг тайвшруулах, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжихэд суралцах явдал юм.
Оюутнуудын маань бүтээлтэй танилцана уу.