“МОДОН ЛУУ” жилийн ОНЦЛОХ 6 ажлыг Та бүхэндээ танилцуулъя.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Жуковын АЛДАРЖАВХЛАН
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
Бүтээгч Хан-Уулчууд -2023
Төр, хувийн хэвшлийн нээлттэй өдөрлөг
☘️☘️☘️Эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөг 🌾“Алтан намар”🌾 уриан дор дүүргийн 14 дүгээр хороонд амжилттай зохион байгуулагдлаа.
🌾 “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаа 2023.09.20-нд дүүргийн 13 дугаар хороонд үргэлжлэн явагдана.
“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023
“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД -2023” өдөрлөг “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаагаар үргэлжилнэ
🤝Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хорооны газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтарсан “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаа энэ сарын 19,20-ний өдрүүдэд дараах байршил дээр зохион байгуулагдана.
👉 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 дүгээр хорооны гадна талбай
👉09 дүгээр сарын 20-ны өдөр 13 дугаар хорооны гадна талбайд тус тус зохион байгуулагдана.
🤝Эко дүүргийн иргэн бүрийг “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023
18/09/2023
Эко дүүргийн иргэн бүрийг "АЛТАН НАМАР" үзэсгэлэн худалдаанд өргөнөөр хүрэлцэн ирэхийг УРЬЖ байна.
👇Хэзээ: 2023.09.19-20-ны өдрүүдэд 11:00-17:00
👉 09 дүгээр сарын 19-ний өдөр ХУД-ийн 14 дүгээр хорооны гадна талбайд
👉09 дүгээр сарын 20-ны өдөр ХУД-ийн 13 дугаар хорооны гадна талбайд
БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД -2023
02/07/2023
“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөгт 3000-4000 орчим иргэд хүрэлцэн ирж, үндэсний их баяр наадмаар өмсөх хувцас хэрэгслээ худалдан авчээ
🔰Үндэсний Их баяр наадмыг угтан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг 60 гаруй байгууллагууд нэг дор цугларч үндэсний өв уламжлалаа тодотгосон бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулж, өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
🔰Өдөрлөгийн үеэр иргэдэд зориулан урлагийн тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн, хүүхэд, залуучуудын дунд хөгжөөнт уралдаан, тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг бүтэн өдрийн турш Богд хааны ордон” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, өдөрлөгт 3000-4000 орчим иргэд хүрэлцэн ирж, үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжин бараа бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авалт хийсэн үр дүнтэй өдөрлөг болж өндөрлөв.
🔰Дүүргийн нутаг дэвсгэрт үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг 60 гаруй байгууллагуудын төлөөлөл “Үйлдвэрлэгчдээ дэмжсэн цаг үеэ мэдэрсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Цаашдаа давтамжтай зохион байгуулбал үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байна. Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосон маш их дэмжлэг боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
02/07/2023
Эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
Үндэсний Их баяр наадмыг угтан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг 60 гаруй байгууллагууд нэг дор цугларч үндэсний өв уламжлалаа тодотгосон бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулахаас гадна урлагийн тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн, хүүхэд, залуучуудын дунд хөгжөөнт уралдаан, тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг бүтэн өдрийн турш Богд хааны ордон” цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгт Эко дүүргийн 3670 орчим иргэн хүрэлцэн ирж, үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжин идэвх санаачилгатай оролцсон байна.
https://khanuul.mn/2023/07/02/15959/
02/07/2023
7 настай Г.Маргад “Би цэцэрлэгт байхаасаа даам тоглож сурсан юм. Манай цэцэрлэгийн багш даам авчир гэж хэлээд бүх хүүхдүүддээ даам тоглохыг зааж сургаж өгсөн. Аавтайгаа дүүтэйгээ хамт даам тоглож сурсан. Өнөөдөр энд хоёр найзтайгаа ирсэн. Хоёулантай нь тоглоод нэг хожиж, хоёр хожигдсон байна. Хожитлоо тоглоно гэж бодож байгаа. Нүүдлээ сайн харж байж хождог. Би өвөөтэйгээ ирсэн. Өвөө үзэсгэлэн үзээд явж байгаа” гэлээ.
Бүтээгч Хан-Уулчууд -2023
02/07/2023
Бадамгэрэл : “Би багаасаа шагай тоглож сурсан. Манай өвөө эмээ шагай наадах, морь уралдуулахыг зааж өгсөн. Шагай тоглох нь шагай шүүрэх нь их өрсөлдөөнтэй байдаг. Өнөөдөр дүүтэйгээ морь уралдуулаад түрүүлсэн” гэв.
Бүтээгч Хан-Уулчууд -2023
02/07/2023
Өдөрлөгийг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр үг хэллээ.
Тэрбээр “Мөсөн өргөөний гадаа зохион байгуулсан томоохон үзэсгэлэн худалдаа болон өдөрлөг үр дүнгээ өгсөн. Өнөөдөр болж байгаа энэ арга хэмжээнд бол Хан-Уул дүүргийн төвийн бүс болон ойр орчмынхон оролцож байна. Өдөрлөгийн гол зорилго нь баяр наадам дөхөж байгаа энэ өдрүүдэд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ-чиддээ дэмжье гээд өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт 60 гаруй ААН бүртгүүлсэн байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, хямдралтай зарж борлуулна. Үнэ өртгийн тухайд гэвэл анхны үйлдвэрлэлээс гарсан үнээр зарж борлуулж байна. Зарим нь бас маш сайн хөнгөлөлтүүдийг үзүүлж байна. Хүүхдүүдэд зориулсан тоглоомыг үнэ төлбөргүй зохион байгууллаа гэв.
Бүтээгч Хан-Уулчууд -2023
Бүтээгч Хан-Уулчууд -2023 эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өдөрлөгт 3600 гаруй иргэд хүрэлцэн ирж, баяр наадмынхаа хувцас, хэрэгсэлийг худалдан авч, дүүргийнхээ баялагч бүтээгчдийгээ дэмжлээ
Бүтээгч Хан-Уулчууд -2023 уран бүтээлчид ая дуугаа өргөн үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө
Богд хааны ордон музей
Хан-Уул Эко Дүүрэг
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
