Буриадын Дашпүрэв Dashpurev Buriad

Буриадын Дашпүрэв Dashpurev Buriad

Share

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
“Итгэлт хүмүүн” ТББ-ыг үүсгэн байгуулагч.

21/05/2026

Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орвол түүхий эдээ хаанаас олборлож, нийлүүлэх вэ?

Photos from Буриадын Дашпүрэв Dashpurev Buriad 's post 19/05/2026

“2+2 тэтгэлэгт хөтөлбөр”

Олон үйлдвэрүүд ашиглалтад орохтой холбогдуулан хүний нөөцөө бэлтгэх ажлууд зэрэгцэн хийгдэж байгаа.

Сонирхож, 12 дугаар анги төгсөх хүүхдүүдэд дамжуулж өгөөрэй. 👍

15/05/2026

БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж буй Уул уурхайн инновац, хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байна.

Photos from Буриадын Дашпүрэв Dashpurev Buriad 's post 13/05/2026

Увс аймгийн Малчин сумын удирдлагууд, засаг даргын тамгын газрын хамт олонтой уулзалт хийлээ.

Бид сум, орон нутгийн хөгжлийн талаар олон зүйлийг ярилцсан бөгөөд тэр дундаа Алслагдсан бүс нутгийн сул, давуу талууд, ашигт малтмал, газрын тосны төслүүдийн өр өгөөжийг нэмэгдүүлэх болон суманд тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх зэргээр идэвхтэй яриа өрнүүллээ.

Сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж, мэдлэг, мэдээллээ шинэчилж яваа манлайлагч залуусдаа сайн сайхныг хүсэн ерөөе. 👏👏👏

04/05/2026

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд АМНАТ-ийн 10 хувийг орон нутагт хуваарилдаг байсныг 15-20 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байна.

02/05/2026
30/04/2026

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэж байна.

Photos from Буриадын Дашпүрэв Dashpurev Buriad 's post 25/04/2026

Монгол инженер – 2026 нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Монгол инженер нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд инженер, технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэж буй төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын оюутнууд, багш судлаачид, мөн салбартаа туршлагатай мэргэшсэн инженерүүд өргөнөөр оролцож байна.
Монгол Улсын Засгийн газар аж үйлдвэрийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалт руу үе шаттайгаар шилжүүлэх, хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлэх томоохон бодлого, зорилтыг хэрэгжүүлж эхлээд байна. Ийм чухал цаг үед авьяас чадвар, эрдэм мэдлэгээ тэлж, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр шинжлэх ухаанч хандлагаар суралцан, ололт амжилтаа өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлж буй та бүхнээр бахархаж байна.

Бид хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хүрээнд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх зорилгоор бодлогын болон эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимтэй урагшлуулж байна. Монгол Улсад газрын тос боловсруулах, зэс боловсруулах, ган хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг байгуулж, ашиглалтад оруулахаар бодит ажлууд хийгдэж, заримынх нь сонгон шалгаруулалт зарлагдаад байна.

Эдгээр мега төслүүд хэрэгжиж, олон мянган ажлын байр шинээр бий болох үед та бүхний өнөөдөр эзэмшиж буй мэдлэг, ур чадвар, мэргэжлийн бэлтгэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжил, эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн инженер, техникийн мэргэжилтнүүд та бүхэнд талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээнд нь өндөр амжилт хүсье.

Photos from Буриадын Дашпүрэв Dashpurev Buriad 's post 24/04/2026

Увс аймгаас ирсэн манлайлагч залуустайгаа уулзаж Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн үр нөлөө зэрэг асуудлуудаар санал солилцож, орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан.

Тэгвэл 5 дугаар сарын 30, 31 нд Увс аймагт Уул уурхайн үндэсний ассоциаци, Увс аймгийн засаг даргын тамгын газартай хамтран Баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг зохион байгуулагдахаар боллоо.

“Хайгуулаас хаалт хүртэл хариуцлагатай”
#Увс

Photos from Буриадын Дашпүрэв Dashpurev Buriad 's post 17/04/2026

“Үл хайхрах хүчирхийллээс ангид байцгаая” Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам албан хаагчдынхаа хүүхдүүдийг аав, ээжийнхээ ажлын байртай танилцах арга хэмжээг зохион байгууллаа. 2 дахь гэр болсон ажлын байрандаа ихэнх цагийг өнгөрөөдөг албан хаагчид маань үр хүүхдүүддээ ямар ажил хийдэг, ямар орчинд ажилладаг, ямар хамт олонтой ажилладаг, ажлын үр бүтээл нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдөг зэргээ танилцуулсан чухал арга хэмжээ боллоо.

Энэ нь Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань сэтгэл дүүрэн аав, ээжийгээ хүлээх, ирээдүйд хийж бүтээх зорилгоо тодорхойлох, аав, ээжээрээ бахархан суралцах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Бусад албан байгууллагуудыг уриалж байна.
Жич:Хүүхдийн зураг зөвшөөрөгдсөн болно.

15/04/2026

Mongolia Mining 2026 олон улсын үзэсгэлэн 2011 оноос хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд 20 орчим орны 150 гаруй уул уурхайн ханган нийлүүлэгч компани оролцож байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar