29/05/2026
✅ ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Ганчулуун, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга З.Даваажав нар хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, 34 хорооны нийт 250 хүүхдэд бэлэг гардуулан баярлууллаа.
Хүүхэд багачуудын инээд хөөр, аз жаргалаар дүүрэн сайхан өдөр болж өнгөрлөө.
Хамтран ажилласан Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia Баянгол орон нутгийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
27/05/2026
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”, “Эх үрсийн баяр”-ийг тохиолдуулан Газрын дарга Б.Ганчулуун хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт өөрийн оюун ухаан, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
✅Салбартаа идэвх зүтгэл, амжилтаараа манлайлсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн Дашнямын Энхзулыг Монгол Улсын Засгийн газрын шагнал Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр,
✅Мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан мэргэжилтэн Мөнжаргалын Тэмүүжин, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн Доржоогийн Энхтуяа нарыг Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнаж урамшуулав.
✅Эх үрсийн баярыг тохиолдуулан “Эхийн алдар-2” одонтой 3 албан хаагчид хүндэтгэл үзүүлж, нийт албан хаагчиддаа баярын бэлэг гардууллаа.
25/05/2026
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэддээ хүргэх их үйлсэд сэтгэл оюунаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй салбарын нийт албан хаагч та бүхэндээ "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр"-ийн мэнд хүргэе.
20/05/2026
📌 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
✅Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарлаа.
✅Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
✅БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
📍1.ТӨСӨЛ
📍2.ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ
📍3.ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАГАА
✅ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.
🔹 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг
🔹 Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг
🔹 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.
✅“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд анхаарч ажиллана.
✅Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм.
19/05/2026
“ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа.
✅Энэ хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд сонгогдсон 350 зорилтот өрхтэй ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон сонгогдсон айлуудтай өдөр тутамдаа хамтарч ажиллах ахмад зөвлөх (коучинг)-үүдийг чадваржуулах, төгсөлтийн аргачлалыг танилцуулах сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
✅Сургалтаар зорилтот бүлэгтэй ажиллах “Төгсөлтийн аргачлал”-тай танилцах болон оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан мэдээлэл солилцон, нэгдсэн төлөвлөгөөнд холбогдох саналуудыг тусган, зөвлөхүүдийг чадавхжуулсан юм.
✅Энэ хөтөлбөр нь зорилтот өрх, иргэний хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, санхүү, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, зорилтот өрхийн бие даан амьдрах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
www.bgd.mn
08/05/2026
ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДҮҮРГИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
✅Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 04 дүгээр тогтоолоор батлуулсан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Дүүргийн Засаг даргын 2026 оны А/190 дүгээр захирамжаар байгуулж 2 дахь хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар:
✅Баянгол дүүргийн “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн хэмжээнд 350 өрхийг хамруулж, үр дүнтэй, шуурхай зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, салбар байгууллагуудын уялдаа холбоог хангах
✅Зорилтот өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх замаар зорилтот өрхийн бие даан амьдрах чадавхыг тасралтгүй сайжруулах зорилготой үйл ажиллагааны төлөвлөгөөг төлөвлөн ажиллаж байна.
✅ Мөн хөтөлбөрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт, сургалт мэдээлэл, арга зүйн туслалцаа цаг алдалгүй хүргэн, үр дүнг тооцож ажиллах Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар холбогдох төлөвлөгөө, зөвлөмж, чиглэлүүдийг боловсруулан ажиллаж байна.
✅ Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З. Балдандугар ажлын хэсгийн дарга ахлаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн төв, Болосролын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс Улсын бүртгэлийн хэлтэс, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Насан туршийн суралцахуйн төвийн дарга нарын бүрэлдэхүүнтэй оролцож, шинэ хөтөлбөрийн талаар танилцуулж, 2026 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж тус тусын үүрэг чиглэлийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхээр боллоо.
08/05/2026
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай Төрийн ордны Их танхимд уулзалт хийлээ. Тус арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 850 гаруй албан хаагч оролцож, салбарын бодлого, шинэчлэлийн асуудлаар мэдээлэл солилцсон юм.
Уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үг хэлэв. Тэрбээр “Манай салбарын шинэчлэл нь зөвхөн бодлогын өөрчлөлт бус, иргэн бүрийн амьдралд мэдэгдэхүйц ахиц авчрах зорилготой. Иймд бид бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, иргэн бүрийн амьдралын чанарт бодит ахиц гаргахын төлөө бүх шатанд хариуцлагатай ажиллах болно” гэдгийг онцолж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон хуулийн төслүүдийг танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор;
👏Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан Дагдангийн Жанцан
👏 Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмад ажилтан Цогоогийн Дашдондог
Хүний гавьяат эмч цолоор;
👏Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв, "Нарны хаан хүүхдүүд" цэцэрлэгийн их эмч Дамдинжавын Нямсүрэн
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор;
👏Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, "Өрнөх хөгжил" төрийн бус байгууллагын Эрүүл мэнд менежментийн зөвлөх Мөнхийн Дуламжав
🎖Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор;
👏Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Пүрэвжалын Хишигжаргал
👏Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ахмад ажилтан Уламын Сосорбурам
👏Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагч Бадамын Мөнхбат
👏 Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Осорын Энхтуяа
👏"Дүүдү боловсролын сан"-гийн үүсгэн байгуулагч Дашзэвэгийн Мөнхтулга
🌟Алтан гадас одонгоор;
👏 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Шагайхүүгийн Хонгорзул
👏Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Гомбосүрэнгийн Гэрэлмаа
👏Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтэн Төмөрхуягийн Цогжаргал
👏Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга Амгаланбаатарын Октябрь
👏Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Чулуунбаатарын Дашбаяр
🏅Хөдөлмөрийн хүндэт медалиар;
👏Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн тасгийн эрхлэгч Доёдын Тэгшжаргал
👏Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Гомбожавын Оюун
👏Нийслэлийн Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэнбаярын Наранцэцэг
👏Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Индрагийн Золдэлгэр
👏Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн Бат-Эрдэнийн Дэлгэрдалай нарт тус тус төрийн дээд одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулан өгсөн юм.
Үүний дараа ГБХНХЯ-ны харьяа газруудын удирдах ажилтнууд салбарын онцлох мэдээллүүдийг танилцуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.
30/04/2026
🟡СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
✅Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд (АЖ ҮЙЛВЭРИЙН САЛБАР)
✅Шалгалт зохион байгуулагдах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт шалгалтын танхимд
🔹https://hudulmur-halamj.gov.mn/content/15638
🔹БНСУ-ын АҮХНХЭГ-ын Төлөөлөгчийн газрын цахим хуудас www.monkor.net
https://epstopik.hrdkorea.or.kr/.../sechduleGuideDetail.do
29/04/2026
✅АЖЛЫН БАЙРАНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.
Дүүргийн нутаг дэвсгэрт барилга, хөнгөн үйлдвэр, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орныг бүрдүүлэх” болзолт уралдаан зарлагдлаа.
⏰ Хугацаа: 2025.04.29-05.13 хүртэл
📩 Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд доорх удирдамжийн дагуу холбогдох бичиг баримтыг ирүүлнэ үү.
📧 Хүлээн авах хугацаа:
2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ныг дуустал
👉 [email protected]
хаягаар ирүүлнэ үү.
📍 Байршил:
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
📞 Илүү дэлгэрэнгүй мэдээлэл:
77097030 дугаараас лавлана уу.
🏅 Шагналын сан:
🥇 1-р байр: Талархал, 500,000 төгрөг
🥈 2-р байр: Талархал, 300,000 төгрөг
🥉 3-р байр: Талархал, 200,000 төгрөг
✅Доорх линк дээр дарж удирдамжтай танилцана уу
28/04/2026
ГАРААНЫ БИЗНЕС, ШИНЭ САНААГ ДЭМЖИХ “STARTUP 2026” УЛСЫН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА
✅Шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих зорилготой “STARTUP 2026” улсын уралдаан зургаа дахь жилдээ зохион байгуулагдахаар боллоо. Тус уралдаан нь залуучуудад бизнес санаагаа хөгжүүлэх, мэргэжлийн менторууд болон туршлагатай бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авах, цаашдын санхүүжилтэд хамрагдах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.
✅Энэ удаагийн уралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон JCI Монгол төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.
✅Бүртгэл 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 4-ний өдөр хүртэл явагдах бөгөөд оролцогчид бизнесийн санаа, төслөө улсын хэмжээнд танилцуулж, дараагийн шатны хөгжүүлэлтэд шаардлагатай дэмжлэг авах боломжтой.
Уралдаанд амжилттай оролцож, эхний байруудад шалгарсан зургаан багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.
✅Тодруулбал,
📍Тэргүүн байрт шалгарсан нэг баг 20 сая төгрөг,
📍Дэд байрын хоёр баг тус бүр 17 сая төгрөг,
📍Гуравдугаар байрын гурван баг тус бүр 15 сая төгрөгийн санхүүжилт авах боломжтой.
✅Мөн шилдэг гурван баг Ази, Номхон далайн бүсийн CYE олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болох юм.
✅Сонирхсон залуучууд Startup Mongolia-Улсын уралдааны цахим хуудас болон 9903-8711 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.