Багануур дүүрэг 3 дугаар хороо

Багануур дүүрэг 3 дугаар хороо

Share

3-р хороо

27/01/2024

✅"ӨӨХӨӨ ТУШААЯ" АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

🔰Хаягдал өөхөө өргөн хэрэглээний бараагаар солих боломжтой “Өөхөө тушаая” аяныг “Натурал Грасс Ланд” ХХК Багануур дүүргийн ЗДТГ-тай хамтран 2024 оны 01 дүгээр сарын 27-ны амралтын өдөр “Жижиг дунд үйлдвэрлэлийн хашаанд зохион байгуулах тул иргэд та бүхэн “ӨӨХӨӨ ТУШААЯ” аянд нэгдээрэй.
☎️Холбогдох утас: 8076-7770, 7272-4070

25/01/2024
Photos from Багануурын мэдээ's post 25/01/2024
Photos from Багануур дүүрэг 3 дугаар хороо's post 25/01/2024

❄️🧹50м бүсийн цас цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэлээ.

25/01/2024

1) www.burtgel.gov.mn цахим хуудаст нэвтрэн “Байнга оршин суугаа хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгах” цонхоор эсхүл www.check.burtgel.gov.mn холбоосоор хандана.

2) Өөрийн регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллээ оруулан "ИЛГЭЭХ" товчийг дарснаар таны оршин суух хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэл харагдана.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ МЭДЭГДЭХ” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх, мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандах боломжтой.

🌐https://burtgel.gov.mn

Photos from Багануур дүүрэг 3 дугаар хороо's post 18/01/2024

👮🏻‍♀️👮🏻‍♂️Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шөнийн эргүүл хийж ажиллалаа.

17/01/2024

✅НЭГДҮГЭЭР САРЫН 20-НООС ҮЙЛЧЛЭХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ЗУРГААН ЧИГЛЭЛ

🔰Нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг ирэх энэ сарын 20-ноос нэвтрүүлнэ.Тодруулбал:

👉М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
👉М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна.
👉М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
👉М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
👉M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Гермес центр ороод буцаад явна.
👉М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очдог үндсэн зургаан чиглэлийг нэвтрүүлнэ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Багануур дүүрэг 3-р хороо
Ulaanbaatar
7021