Батсуурийн Даваадалай Davaadalai Batsuury

Батсуурийн Даваадалай Davaadalai Batsuury

Share

"ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай

01/06/2026

🇲🇳🎈Эх орныхоо ирээдүй, ээж аавынхаа бахархал болсон энхрий бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Дэлхий нийтээрээ хүүхдийн эрхийн төлөө нэгддэг 6 дугаар сарын 1-ний өдрийг энэ жил “ХҮҮХЭД БҮРТ ТЭГШ ЭРХ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Томчууд бид хүүхдийн эрхийг дээдэлж, бүхий л хэлбэрээр зөрчихгүй байхын төлөө хамтдаа хичээцгээе

Манай улсад 1 сая 200 мянган хүүхэд эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийг бүтээлцэхээр өсөн торниж байна.

Гэрэлт ирээдүйн эзэд болсон бяцхан үрс минь инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай өсөн торниж, мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай

#ОлонУлсынХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#ХүүхэдБүртТэгшЭрх

31/05/2026

🪷 БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР🪷

Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг олсныг бэлгэддэг Их Дүйчин энэ гэгээн өдөр хүн бүр энэрэнгүй сэтгэлээр бусдад тусалж, эв нэгдлийг эрхэмлэн, сайн үйлс бүтээхийг чухалчилдаг уламжлалтай. Энэ өдөр үйлдсэн сайн үйл бүхэн буян хишиг болон арвижин дэлгэрдэг хэмээн бэлгэддэг билээ.

🌸 Энэрэл нигүүлсэл түгэн дэлгэрч,
🌸 Эв нэгдэл батжин бэхжиж,
🌸 Айл бүрт амар амгалан орших болтугай

Буян хурааж, сайн үйлс үргэлжид дэлгэрэх болтугай

31/05/2026
Photos from Батсуурийн Даваадалай Davaadalai Batsuury's post 28/05/2026

ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн удирдлагын компани, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

📌 Уулзалтад:
- T. Rowe Price
- Morgan Stanley Investment Management
- Capital Group
- Franklin Templeton
- Citibank зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр:
- Зэс боловсруулах цогцолбор,
- Ган боловсруулах үйлдвэр,
- Асгатын мөнгөний орд,
- Бортээгийн орд,
- Боловсруулах үйлдвэрлэл болон дэд бүтцийн стратегийн төслүүдийн талаар танилцуулж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

📌 Хөрөнгө оруулагчдын зүгээс:
- баялгийн сангийн засаглал,
- IPO болон хөрөнгийн зах зээлийн боломж,
- төслүүдийн санхүүжилтийн бүтэц,
- critical minerals бодлого,
- хууль эрх зүйн орчин,
- улс төрийн тогтвортой байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцлоо.

Мөн уулзалтаар Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд төрийн өмчит уул уурхайн салбарын шинэчлэл, хөрөнгийн удирдлагын бодлогыг танилцуулж, “Эрдэнэс Монгол” нэгдлийг үйл ажиллагааны холдинг бүтцээ үндэсний стратегийн хөрөнгийн мэргэжлийн удирдлагын тогтолцоотой уялдуулах, “Чингис Хаан Баялгийн Сан” корпораци болгон хөгжүүлж байгааг онцоллоо.

Өнөөдрийн уулзалт нь “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай стратегийн түншлэл хөгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох, шинэ хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагаагааны чухал алхам боллоо.


28/05/2026

✅“Эрдэнэс Монгол” уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж, “Чингис хаан үндэсний баялгийн сан” корпораци боллоо.

✅“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, зээлээр санхүүждэг, 10 компанийг татан буулгалаа.

✅Дарга нарын тоог цөөлнө. 260 орон тоо цомхотгож, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувиар буурснаар 67.3 тэрбум
төгрөг хэмнэнэ. 6 дугаар сарын 15-ны дотор багтаж, компаниудыг татан буулгах асуудлыг эцэслэнэ.

✅Төрийн өмчит компаниуд шилэн барилгад өндөр түрээс төлж буйг болиулна. Өөрсдийн боломж болон төрийн байгууллагын харьяанд байгаа сул байруудаа ашиглана.

27/05/2026

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай:

✅“Эрдэнэс Монгол” уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж, “Чингис хаан үндэсний баялгийн сан” корпораци боллоо.

✅“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, зээлээр санхүүждэг, 10 компанийг татан буулгалаа.

✅Дарга нарын тоог цөөлнө. 260 орон тоо цомхотгож, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувиар буурснаар 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ. 6 дугаар сарын 15-ны дотор багтаж, компаниудыг татан буулгах асуудлыг эцэслэнэ.

✅Төрийн өмчит компаниуд шилэн барилгад өндөр түрээс төлж буйг болиулна. Өөрсдийн боломж болон төрийн байгууллагын харьяанд байгаа сул байруудаа ашиглана.

27/05/2026
19/05/2026

“Батсуурь багш сан”-аас санаачлан Баянхонгор аймгийн ээжүүдийнхээ эрүүл мэндийг дэмжих үүднээс тэдний дунд хөхний хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ сарын 16-нд зохион байгуулсан юм. Үзлэг шинжилгээний дүн мэдээг та бүхэнд хүргэж байна.

Нийт үзлэг – 380
Өөрчлөлттэй – 34
Эдийн шинжилгээ авах шаардлагатай -8
Мамаграфийн шинжилгээ -24 эмэгтэй өгөх шаардлагатай гэж оношлосон.

Хөхний үзлэгийн явцыг харахад хөхөнд нь өөрчлөлт орсон ээжүүдийг нарийвчлан үзэж харах, хөхний суваг, булчирхайн өөрчлөлтийн хэлбэрийг тогтоох зэргээс хамаарч нэг хүнд оногдох хугацаа тооцоолсноос урт байсныг эмч нар ярьж байлаа.

Манай ээжүүдийн дунд хөхний үзлэгт анх удаа хамрагдсан хүмүүс нэлээдгүй хувийг эзэлж байсан ба ямар нэгэн өөрчлөлттэйгээ мэдсэн ээжүүд хавдар болохоос урьтаж оношоо тогтоолгон, дараагийн шатлалын эмнэлэгт хугацаа алдалгүй хандах болсноор дээрх хөхний үзлэгийн үр дүн гарч байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar
11976