10/03/2026
✅"Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдах гэж байна.
📍Энэхүү хэлэлцүүлэг ЗДТГ-ын 2 давхар иргэний танхимд байгуулахаар боллоо. Иргэдийн санал бодлыг сонсох, мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэгт сумын төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагчид, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хаана: ЗДТГ иргэний танхим
Хэзээ: 2026.03.12
Цаг:10:00
Зохион байгуулагч: Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Лавлах утас: 80063091
Иргэн таны санал бодол газрын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах болно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
17/03/2025
“ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ” ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг байсан зохицуулалтыг өөрчлөн 2023 онд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар батлахаар болсон.
Тус газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбож дундын мэдээллийн санг байгуулах, газартай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулах, сүүлийн үеийн технологид нийцсэн системийн хөгжүүлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хийж дууссан тул энэхүү үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд тус журмын төслийг Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2025.03.06/-ийн өдөр хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” батлагдсанаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэж байна. Үүнд:
✅Газрын тухай хуульд заасны дагуу иргэний шинээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг болов;
✅Газар эзэмших, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахим системээр хүлээн авч, шийдвэрлэх боломж бүрдэв;
✅Иргэн, хуулийн этгээдээс шаарддаг 15 гаруй төрлийн цаасан материалуудыг QR кодоор баталгаажуулж, системээс автоматаар үүсгэх, мөн төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийг иргэдээс дахин шаардахгүй байхаар болов;
✅Газартай холбоотой 40 гаруй төрлийн үйлчилгээг И-газар цахим систем, И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн портал болон киоск төхөөрөмжөөр дамжуулан авах боломжтой болов;
✅Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуульд байхгүй зохицуулалтаар буюу ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан тогтолцоог өөрчилж, тухайн асуудал хариуцсан албан хаагч шууд цахимаар шийдвэрлэж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэв;
✅Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуулийн хугацаанд буюу 5 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг бүрдэв;
✅Төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдэж байна.
10/10/2023
✅✅✅ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
Увс аймгийн Бөхмөрөн сумын 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг цахимаар саналаа өгнө үү.
Санал өгөх хугацаа: 2023-11-10-ны өдрийг хүртэл
Та бүхэн дараах QR код болон линкээр нэвтэрч саналаа цахимаар өгөөрэй.
17/08/2023
БӨХМӨРӨН_СУМЫН_ГАЗРЫН_ДААМАЛ
2023 оны Бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох хээрийн судалгааны ажлыг сумын хэмжээнд 21 цэгт 08 сарын 13-15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.Судалгааг хийх явцад энэ жил манай сумын хувьд бороо хур бага, гандуу, өвсний ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад тарчиг бөгөөд сийрэг байна.Ялангуяа Хар-Алтат багийн нутаг дэвсгэр өвсний гарц муу байна.Иймээс малчид, иргэд та бүхэн хадлан тэжээлээ арвин базааж , өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангаж өвлийг өнөтэй давна уу.
20/06/2023
https://www.youtube.com/watch?v=ofbArMK00Bw
ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМД ГАЗАР ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ
ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ (WWW.MLE.MN)-Д ГАЗАР ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХГазрын биржийн цахим системд “хэрэглэгч”-ээр бүрт...
24/04/2023
Нээлттэй хаалганы өдөрлөг.2023.04.14