Нийслэлийн ерөнхий боловсролын 148-р сургуулийн "ЭКО клуб"

Нийслэлийн ерөнхий боловсролын 148-р сургуулийн "ЭКО клуб"

Share

Эх дэлхий эрүүл байх хүүхэд биднээс шалтгаална.

28/04/2025
Photos from Нийслэлийн ерөнхий боловсролын 148-р сургуулийн "ЭКО клуб"'s post 21/03/2025

Дэлхийн усны өдөр (World Water Day) нь жил бүрийн 3-р сарын 22-нд тэмдэглэдэг олон улсын өдөр юм. НЕБ-ын 148 дугаар сургуулийн Байгалын ухааны заах аргын нэгдлийг багш нар, тус сургуулийн "Эко" клубийн сурагчид усны өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ.
Ус бол амьдралын үндэс. Энэ өдрийг тохиолдуулан бид усны үнэ цэнийг санаж, ирээдүй хойчдоо цэвэр усыг хадгалж үлдээх талаар бодох нь чухал юм. Цэнхэр алт усаа хайрлая, хэмнэе гэж уриалж байна.

19/03/2025

Улаанбаатар хотод нүхэн жорлон нь томоохон асуудлуудын нэг байсаар ирсэн. Хотын нийт өрхийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй тул нүхэн жорлон ашигладаг. Энэ нь эрүүл ахуй, хөрсний бохирдол, орчны үнэр, ундны усны бохирдол зэрэг олон асуудал дагуулдаг.
Улаанбаатар хотын нүхэн жорлон нь хөрсний бохирдолд олон сөрөг нөлөө зүүлдэг. Гэр хороололд төвлөрсөн ариун цэврийн байгууламж байхгүй тул ихэнх айл өрхүүд энгийн нүхэн жорлон ашигладаг. Энэ нь хөрсний болон гүний усны бохирдлын гол шалтгаануудын нэг юм.

Хөрсний бохирдолд үзүүлэх гол нөлөөлөл:

1. Өтгөн, шингэн ялгадааны шүүрэл

Нүхэн жорлонг ихэвчлэн зохих стандартгүй ухдаг тул ялгадааны шингэн хэсэг хөрсөнд шүүрч, химийн болон биологийн бохирдол үүсгэдэг.

Үүнд хүний биед хортой нитрат, нитрит, аммиак, хүнд металл, нян, вирус, шимэгч хорхойн өндөг зэрэг бохирдуулагчид багтана.

2. Гүний усны бохирдол

Улаанбаатар хотод ундны усны гол эх үүсвэр нь гүний ус бөгөөд нүхэн жорлонгоос ялгарсан бохир бодисууд бороо, хайлсан цасны усны нөлөөгөөр доош нэвчин, гүний усанд хүрч бохирдуулдаг.

Нитрат, нитритээр бохирдсон ус нь нярай, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудын эрүүл мэндэд онцгой аюултай.

3. Хөрсний эвдрэл, үржил шим буурах

Бохирдсон хөрсөнд өвчин үүсгэгч нянгууд удаан хугацаанд хадгалагддаг.

Хөрсний байгалийн бүтэц эвдрэхийн зэрэгцээ ургамал ургах чадвар муудаж, ногоон байгууламжийн хөгжил саардаг.

4. Хорт хий ялгаруулалт

Нүхэн жорлонгоос ялгарах метан (CH₄), устөрөгчийн сульфид (H₂S), аммиак (NH₃) зэрэг хийнүүд нь агаарыг бохирдуулж, орчны эвгүй үнэр үүсгэдэг.

Эдгээр хийнүүд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд урт хугацаанд амьсгалснаар амьсгалын замын өвчлөл, хордлого, харшил үүсгэх эрсдэлтэй.

Шийдэл, гарц:

Эко жорлон, хуурай ариун цэврийн байгууламж нэвтрүүлэх

Цэвэрлэх байгууламжтай, бохир ус татан зайлуулах систем хөгжүүлэх

Нүхэн жорлонгийн стандарт мөрдүүлэх

Олон нийтийн оролцоо, иргэдийн хандлага өөрчлөх нь эрүүл амьдрах эхний алхам юм.

Photos from Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургууль's post 24/04/2024

Клубын идэвх зүтгэлтэй сурагчид, чиглүүлэгч багш нартаа баяр хүргэе.

Photos from Нийслэлийн ерөнхий боловсролын 148-р сургуулийн "ЭКО клуб"'s post 29/03/2024

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан сургуулийн хана, ариун цэврийн өрөөний хаалган дээр ус хэмнэх, усны зөв хэрэглээний тухай зөвлөмж байршууллаа. Идэвхтэй оролцсон дунд ангийн сурагчиддаа баярлалаа💚

23/03/2024

Дэлхийн усны өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн ерөнхий боловсролын 148-р сургуулийн "ЭКО клуб"-ийн зүгээс сурагчид болон томчууддаа усаа гамнаж хэрэглэхийг уриалж байна.Цэнхэр алт усаа хайрлая, хэмнэе.🤗🤗🤗

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


БЗД 19 хороо Цайз 19 гудамж
Ulaanbaatar
0411