Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Government Organization, Засгийн газрын 2-р байр, С. Данзангийн гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Ulaanbaatar.

30/05/2026

БЗД-ИЙН ИРГЭН Д.ЖАРГАЛСАЙХАН “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ГАНЦХАН ХОНОГИЙН ДОТОР БИЗНЕС ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭН АВЧЭЭ

27/05/2026

📌 Иргэн: Цахимаар хүсэлтээ гаргаад, үйл ажиллагаагаа явуулж байна. Галын дүгнэлтээс эхлээд зөвшөөрлүүд маш их уддаг байсан ч #Чөлөөлье санаачилга гарснаар цаг хэмнэсэн, нүдээ олсон ажил болж байна.

📌 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Чөлөөлье санаачилгад хяналт тавьж ажиллах үүргийнхээ хүрээнд дүүргүүдэд ажиллаж байна. e-business.mn сайтаар төрийн үйлчилгээг ямар ч шат дамжлагагүй авдаг болсонд жижиг дунд бизнес эрхлэгчид талархалтай байна.

26/05/2026

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд
e-business.mn зөвшөөрлийн цахим системээр дамжуулан мэдэгдээд үйл ажиллагаагаа шуурхай эхлүүлж байна.

Энэ хүрээнд хүнд суртал буураад зогсохгүй, үйл ажиллагаа эрт эхлэхийн хэрээр 10–15 хүний хагас сарын цалин, орлого наашилж, эдийн засгийн бодит үр ашиг бий болж, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар
#Чөлөөлье

25/05/2026

ИРГЭН ТА МЭДЭГДЭЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах бодит ажлууд шат дараатай хэрэгжиж эхэллээ.

Тус санаачилгын хүрээнд төрийн байгууллагууд иргэдэд шууд хүрч ажиллах, бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлд анхаарч байна.

Энэ хүрээнд албан ёсны зөвшөөрөл олголтын процессыг цахимжуулсан e-business.mn системийг ашиглан жижиг, дунд бизнес эрхлэгчид зөвшөөрлөө цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.

Ингэснээр иргэд төрийн байгууллагад биечлэн очих шаардлага багасаж, цаг хугацаа, зардлаа хэмнэх нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар

#Чөлөөлье

Photos from Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар's post 25/05/2026

21 АЙМАГТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжих, бизнесийн орчныг чөлөөтэй, тогтвортой болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, байгууллагын үйл ажиллагаа үр дүн, цаашид анхаарах асуудлыг 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт танилцууллаа.

Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй боловч бусад хуулиар бүртгүүлэх шаардлагатай үйл ажиллагааг цахимаар мэдэгдэн эхлүүлэх ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулах талаар чиглэл өглөө.

Түүнчлэн уулзалтын хүрээнд төрийн үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцоог идэвхжүүлэх шаардлагатайг онцолж, цаашид уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг зөвлөлөө.

Photos from Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар's post 22/05/2026

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН САЛБАРТ “ХЯНАЛТ”-ААС “ҮР ДҮН, ҮЙЛЧИЛГЭЭ”-НД ТӨВЛӨРСӨН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨН ТУСЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал болон цаашдын бодлогын чиглэлийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө.

Хяналт шинжилгээний үр дүнгээс харахад бодлого, төлөвлөлт, тайлагналын чанарыг сайжруулах шаардлагатай байна.

2025 онд нийт 3462 өргөдөл, гомдол хүлээж авснаас 96.5 хувийг шийдвэрлэсэн эерэг үзүүлэлттэй байгаа ч үйлчилгээ авсан иргэдийн сэтгэл ханамж дунд түвшинд байна. Ялангуяа төрийн албан хаагчийн харилцаа, үйлчилгээний шат дамжлага ихтэй байдал нь сэтгэл ханамж буурахад голлон нөлөөлж буйг дурдлаа. Мөн өргөдөл, гомдлын 62 хувийг биечлэн гаргасан нь мэдээлэл, зөвлөгөөний хүртээмж хангалтгүй байгааг илтгэж байна.

Түүнчлэн байгууллагын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул, зарим өөрчлөлт хууль, журмын хэрэгжилттэй зөрчилдсөн асуудал илэрсэн талаарх мэдээллийг өгч зөвлөн тусаллаа.
Цаашид төлөвлөлтийг бодит судалгаанд суурилах, үйлчилгээний шат дамжлагыг цахимжуулж багасгах, иргэн төвтэй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.

Photos from Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар's post 21/05/2026

Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй болон Ажлын байрны эмх цэгцийг сайжруулах 5S аргачлал сургалтыг "Менежмент ба Ур чадварын хүрээлэн" ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нийт ажилтан, албан хаагчид оролцож
📌 Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй
📌 Ажлын байрны эмх цэгц, ажлын бүтээмжийг 5S аргачлалаар дээшлүүлэх онол болон практик хосолсон мэдлэг олгож, зөвлөмж хүргэлээ.

Сургалтыг "Менежмент ба Ур чадварын хүрээлэн" ТББ-ын Н.Цогжавхлан багш удирдан явуулсан юм.

20/05/2026

"Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь" сэдвийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Нотолгоонд суурилсан судалгаа, шийдлийг цахимаар танилцуулна.
Төрийн албаны зөвлөлийн "7:4:10" цахим вебинар сургалт 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт болно.
✅Сургалт, мэдээлэлд хамрагдах линкийг байршуулав.
📌Join Zoom Meeting:
https://us06web.zoom.us/j/89678300272?pwd=UZhOb0OpgVagVLGt8CkKS4HFFR34Am.1
🆔 Meeting ID: 896 7830 0272
🔐 Passcode: 123456

Photos from Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар's post 19/05/2026

САЛБАРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИД ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор Засгийн газраас зарим 6000 гаруй төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зогсоох шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэрийг бодит ажил болгох, цаашлаад хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах “ухаалаг хяналт”-ыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас салбарын хяналтын байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар хяналт нэрийдлээр хязгаарлахаас илүү иргэн, аж ахуйн нэгжийг дэмжсэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд анхаарч “хяналт” биш, “хамтын хариуцлага” гэсэн шинэ хандлагыг бий болгох хэрэгцээ шаардлага үүсэж байгааг онцоллоо.

Уулзалтын хүрээнд дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийтийг хамарсан хоолны хордлого гарах, мөн барилга угсралтын ажил, уул уурхайн үйл ажиллагаа идэвхжиж үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул эдгээр салбарууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг тасралтгүй зохион байгуулах, иргэн аж ахуйн нэгжид мэдээлэл хүргэх, сургалт, сурталчилгааг идэвхтэй зохион байгуулж ажиллах талаар зөвлөн ажиллалаа.

​Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худалдан авалт болон хүний нөөцтэй холбоотой байна 18/05/2026

Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худалдан авалт болон хүний нөөцтэй холбоотой байна.

​Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худалдан авалт болон хүний нөөцтэй холбоотой байна Төрийн хяналтын байгууллага болох Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нээлттэй 7 хоногийн арга хэмжээгээ

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Засгийн газрын 2-р байр, С. Данзангийн гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30