"Хүүхдийн төв номын сангийн 'Мөрөөдлийн танхим'-ын сан хөмрөгт дараах цуврал номууд шинээр нэмэгдсэнийг уншигч хүүхдүүддээ дуулгахад таатай байна."
Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia, Library, Ерөнхий сайд А. Амарын гудамж, Соёлын төв өргөө Б корпус Хүүхдийн төв номын сан, Ulaanbaatar.
03/06/2026
“БҮТЭЭЛЧ ЗУН” ЗУНЫ СУРГАЛТЫН ХУВААРЬ 🌅
✔️ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас.
https://www.facebook.com/reel/934388746090650
30/05/2026
📖 “Их мэдэх” уншлагын танхимд
💑 Эх үрсийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Шэхрибан Чэтин зохиолчийн “Дэлдэнгийн гэр бүл” цуврал номоор Чанга уншлага хийж,уншигч хүүхдүүдтэй халуун дулаан гэр бүлийн хайр халамж,аз жаргал, амар амгаланг хуваалцаж, уншлагаар дамжуулан аав, ээж болон ахмад настнуудаа сонсож, хэлж ярьсан, зааж сургасан сургамжийг нь өөр өөрсдийн ойлголт мэдрэмжээр биелүүлж, дадал хэвшил болгох тухай ярилцлаа.🥰🤱
Уншигч хүүхдүүд уншсан зохиолыг маш сайн ойлгож, өөрт авсан мэдрэмжээ гар зургаар илэрхийллээ.🎨🖌️
Удахгүй “Эх үрсийн баяр” нь тохиох гэж байгаа бяцхан хүүхдүүдээ “амттан”-аар баярлуулав.🍩🥤🤗
#их мэдэх
#гэр бүл
#амттан
29/05/2026
Хүүхэд, залууст номыг хайрлан гамнах зөв хандлага, дадлыг эзэмшүүлэхийн зэрэгцээ хуучирч элэгдсэн, урагдаж гэмтсэн номыг наах, хавтаслах, сэргээн засварлах арга барилд сургах, номыг арчлан хамгаалах мэдлэг, чадварыг олгох зорилгоор “Номын эмч” сургалтыг Хүүхдийн төв номын сангаас зохион байгуулан, ном сэргээн засварлагч Э.Ариунсанаа хийлээ.
Манай энэ удаагийн сургалтад нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн Н.Ганболд багштай 6а ангийн сурагчид, 3 дугаар ангийн сурагч Мягмартогтох 3 настай дүү Мөнхзулын хамт хамрагдан, ном сэргээн засварлах, хавтаслах, чимэглэх арга барилд сурлаа.
27/05/2026
🌸🌸🌸ТАЛАРХАЛ 🌸🌸🌸
Гэгээн мөрөөдлөөр сэтгэлээ цалгисан
Гэнэн багын он жилүүдээ дуулаарай
Сүүлчийн хонхны цагаахан уянгатай
Сурагч насаа мөнхөд дурсаарай
Өрнө - Дорно дахины уншлагын танхимын байнгын
уншигчдын маань нэг НЕБ-ын 130 дугаар сургуулийн
12 “Б” ангийн сурагчид номын сандаа ирж “ЭРДМИЙН БАЯР”- аа хуваалцлаа 🥰🥰🥰
Баяр дээр давхар баяр болсон сургуулийнхаа “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”- өөр шалгарсан ТӨМӨРХҮҮГИЙН ДӨЛГӨӨН-дөө томоос том баяр хүргэе ээ 💫
Өнөөдөр “ЭРДМИЙН БАЯР аа тэмдэглэж буй та нартаа ирээдүйн зүг итгэл дүүрэн алхаарай хэмээн ерөөлийн үгээ өргөе❤️💜💚🩷💙
#НЕБ-ын 130 дугаар сургууль
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Ерөнхий сайд А. Амарын гудамж, Соёлын төв өргөө Б корпус Хүүхдийн төв номын сан
Ulaanbaatar
11000
