Save water - Усаа хайрлая

Save water - Усаа хайрлая

Share

Төмөр тэрэгний түлш хомсдоход үргэлжилж болох амьдрал та биднийг тэтгэгч ус хомсдоход үргэлжлэх болов уу?

Photos from Save water - Усаа хайрлая's post 02/12/2023

Жижигхэн зүйл асар том өөрчлөлтийн шалтгаан болдог 🤔.

Эрвээхэйн нөлөө буюу butterfly effect-ийн онолын дагуу бид амьдралынхаа хэмнэлд жижигхэн өөрчлөлт оруулахад тэдгээр нь явцдаа том өрнөлд хүргэдэг бөгөөд одоо бид өөрсдийн үйлдлийг хянаж, усаа хэмнэдэг зуршлыг бий болгож чадвал тун ойрхон байгаа усны хомсдлоос сэргийлэхэд хувь нэмэр оруулж чадах юм. Өнөөдрөөс эхлэн өөрсдөдөө амлалт өгцгөөе. Утсандаа ирсэн мэдэгдлээ шалгахаа мартдаггүй шиг эдгээр үйлдлийг хийхдээ өөрийгөө хянадаг байгаарай.

Хэрэв та эдгээр үйлдлийг яг одооноос хэрэгжүүлж эхлэх гэж байгаа бол ❤️, аль хэдийн дадал болгочихсон бол 👍 дараад найзууддаа хуваалцан уриалаарай.

13/11/2023

Ус нь экосистемийг хадгалах, амьд организмын оршин тогтноход зайлшгүй шаардлагатай элемент гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ.

Гэвч амьд организмыг тэжээн тэтгэхээс гадна дэлхийн цаг уурын зохицуулалт, өөрөөр хэлбэл биднийг амьдрахад тааламжтай уур амьсгалтай байхад чухал үүрэгтэйг тэр бүр мэддэггүй. Чухамдаа ус үгүй бол дэлхийн температур эрс нэмэгдэж, экосистем устана гэсэн үг. Түүнчлэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон бусад олон салбарт зайлшгүй шаардлагатай бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншилд гүнзгий нөлөө үзүүлдгийг мартаж болохгүй.

Товчхондоо, дэлхийн усны хомсдол нь бүх амьд организм болон дэлхийг бүхэлд нь хамарсан, сүйрлийн үр дагаварт хүргэх гамшигт үзэгдэл юм.

Та ус уухгүйгээр хэдэн өдөр амьдарч чадах вэ? Амьдралын гол ундарга болсон усаа (гол мөрөн, нуур, далай, гүний, хэрэглээний ус гэх мэт) хайрлаж хамгаалах, хэмнэх нь байгаль орчиндоо үзүүлж буй хамгийн эерэг нөлөөллийн нэг юм шүү.

Photos from Save water - Усаа хайрлая's post 05/10/2021

Дэлхий усны хомсдолд орж, түүнээс үүдсэн өвчлөл их байгааг батлах бодит амьдрал дээрх маш олон тохиолдол, нотолгоо нүдэн дээр илхэн байгаа ч ихэнх хүмүүс одоогоор хананаас нь хязгааргүй урсан буй усныхаа нөөцийг төдийлөн мэддэггүй мэт гамгүй ашигладгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Монгол улсын хувьд Говь нутгийнхан аль хэдийн мэдэрчихсэн энэ чухал зүйлийг бид яагаад хайрлах ёстойг харуулсан дараагийн 10 баримтыг хүргэж байна.

04/10/2021

АНУ, МУ-ын Засгийн газар МУ-д тулгамдаад буй хэрэглээний усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх 350 сая ам.долларын Усны компакт гэрээнд гарын үсэг зурав.
https://mn.usembassy.gov/mn/2018-mcc-water-compact-signing-mn/

Монгол улс цэвэр усны нөөцөөр 145 орноос 22-т бүртгэгддэг ч усны нөөц багатай орны тоонд багтдаг 04/10/2021

Монгол улс цэвэр усны нөөцөөр 145 орноос 22-т бүртгэгддэг ч усны нөөц багатай орны тоонд багтдаг

Монгол улс цэвэр усны нөөцөөр 145 орноос 22-т бүртгэгддэг ч усны нөөц багатай орны тоонд багтдаг Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа

04/10/2021
Photos from Save water - Усаа хайрлая's post 04/10/2021
Photos from Save water - Усаа хайрлая's post 04/10/2021

Бидний анзаарахгүйгээр угаалгын өрөөндөө нэг таталтандаа урсгадаг 8 литр, машины нэг угаалтанд зарцуулдагддаг 120-150 литр, гэрээсээ гараагүй өдрөө ч албатай юм шиг биеэ зүлгэж урсгадаг, хязгаартай хэрнээ хязгааргүй мэт хэрэглэгддэг, чандмань эрдэнэ хэмээгддэг ч эрдэнэ шиг хайрлагддаггүй ус нь зөвхөн хүн төрөлхтний хэрэглээ биш гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл юун түрүүнд энэхүү цэнхэр алтыг заавал хэмнэх ёстой хамгийн суурь болсон 6 шалтгааныг хүргэж байна.

Эх сурвалж: https://www.h2ouse.net/why-save-water/

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar
17300