14/10/2022
👉 Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх Малчдын байгууллагыг дэмжих хөтөлбөр
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх малчдын байгууллагыг дэмжих хөтөлбөр зарлагдлаа.
Дараах холбоосоор орж хөтөлбөрийн өргөдлийн маягтыг татаж авч бөглөнө үү.
https://tinyurl.com/mvnve24t
Хөтөлбөрийн маягтыг хэрхэн бөглөх зааврыг танилцуулсан видеог дараах холбоосоор орж харна уу.
https://www.youtube.com/watch?v=stY3gFogPoE
Хөтөлбөрийн талаарх сургалтад дараах холбоосоор орж хамрагдана уу.
2022/10/25-ны 11 цагт https://tinyurl.com/2p8v2snc
2022/11/01-ний 11 цагт https://tinyurl.com/mwnjj3p8
13/10/2022
✅Хотын тээвэр нь хүрээлэн буй орчин, хүн төрөлхтөний амьдралд эерэг болон сөрөг олон асуудлыг учруулж байдаг. Судалгаанаас харахад хотын тээврийн салбар нь дангаараа жил тутам 4 тэрбум тонн СО2 – экв ялгаруулдаг байна.
✅Мөн хотын тээврийн хэрэгслүүд нь гадна орчны агаар бохирдуулагч томоохон эх үүсвэрт тооцогддог билээ. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилт болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хотын тээврийн асуудал нэн чухал үүрэгтэй байдаг.
✅Urban transport plays a key role in various challenges facing humanity and the environment. According to the study, it contributes to 4 billion tons of CO2 - eq annually, accounting for over 40% of the total emissions of the transport sector. The vehicles in the city also emit large amounts of outdoor air pollutants. Thus, the mobility transition is essential to meeting SDGs and global climate goals.
Хотын тээвэр хөдөлгөөний хөгжлийн шилжилтийн замын зураглалыг...
NDC
30/09/2022
Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 5 орчим хувийг барилгын салбар эзэлдэг.
Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн хэрэгжилтийг барилгын салбарт...
NDC
23/09/2022
👉Эрчим хүчээ хэмнэх энгийн алхам, ирээдүй эх байгальдаа оруулах том хувь нэмэр
Эрчим хүчний хэмнэлт
GGGI
22/09/2022
✅ “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын хурал болж өнгөрлөө
“Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон...
NDC
20/09/2022
🤝БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Ази, Номхон далайн бүсийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөгжлийн бодлогын шийдвэрийг нэмэгдүүлэх нь” техникийн туслалцааны бүсийн төслийг 2022-2023 оны хооронд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь уур амьсгалын эрсдэлд үндэслэсэн төсвийн шийдвэр гаргалтын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, зорилтот оролцогч талуудын уур амьсгалын эрсдлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх замаар төсвийн бодлого, төрийн санхүүгийн удирдлагын үйл явцад уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, эсрдэлийг тооцоолсон төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих зорилготой юм.
“Төслийн оролцогч талуудын уялдааг хангах анхдугаар уулзалт”...
NDC
12/09/2022
✅ Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд манай орны малын тоо, толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгаа байдаг.
✅ Завхан аймгийн малчид, төрийн байгууллагуудын удирдлагуудаас уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн талаар саналаа хуваалцлаа.
✅ In the last 30 years, the number of livestock in our country has increased three times, and there is a study that the capacity of pastures has been exceeded compared to the number of livestock
10/09/2022
🎉"Тогвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг 9 сарын 10 буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. 🎉
✅ Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт нь Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилт "Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах" -д чухал ач холбогдолтой баримт бичиг билээ.
✅ Өнөөдрийн нээлттэй өдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх хүнд баярлалаа.☺️🎉
🎉 SDG open day was held in Sukhbaatar square on 10 September🎉
✅ NDC participated in the SDG Open Day event today. NDC has been contributing to SDG Goal 13 - Climate Action.
Thank you everyone for visiting us today. ☺️🎉
07/09/2022
📣 ЗОРИЛГО 13. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНИЙ ҮР НӨЛӨӨГ БАГАСГАХ ТАЛААР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ
✅ Зорилт 13.1 Улс орнуудад тулгарч буй цаг ууртай холбоотой аюул осол, байгалийн гамшгийг даван туулах, тэдгээрт зохицох чадавхыг бэхжүүлэх
✅ Зорилт 13.2 Цаг уурын өөрчлөлтийн талаарх арга хэмжээг үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд тусгах
✅ Зорилт 13.3 Цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн болон институтийн чадавхыг сайжруулах
✅ Зорилт 13.а Эрсдэлийг бууруулах үндсэн арга хэмжээ болон түүний хэрэгжилтийн талаарх ил тод байдлын хүрээнд хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах, Ногоон цаг уурын сангийн үйл ажиллагааг тус санд хуримтлагдсан хөрөнгийг ашиглан аль болох хурдан бүрэн эхлүүлэх зорилгоор бүх төрлийн эх үүсвэрээс 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларыг хамтран бүрдүүлэх зорилтын үүднээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг хэрэгжүүлэхээр хүлээсэн хөгжингүй улс орнуудын үүрэг амлалтыг биелүүлэх
✅ Зорилт 13.b Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд голлон анхаарч нэн буурай хөгжилтэй улс орнуудад цаг уурын өөрчлөлттэй холбоотой үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх чадавхыг нэмэгдүүлэх механизмыг хөхүүлэн дэмжих
30/08/2022
📣 Завхан аймгийн “Байгальд ээлтэй” малчдын зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улиастай хотод 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
📣 Зөвлөгөөний нээлтийн үеэр Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Малчин бол ажил олгогч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч болсон байна. Өнөөдөр Завхан аймгийн бэлчээрийн даац малын тоо толгойгоо даахаа больчихлоо. Иймд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Малаа таваарлаг болгосон хүнийг аймгийн аварга малчин болгоё, малчид маань нэгийг бодож хоёрыг тунгаан тооноос чанарлуу шилжих цаг нэгэнт болсон байна”,
📣 БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, АДАПТ төслийн үндэсний захирал Ш.Цэрэндулам “Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд манай орны малын тоо, толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгаатай байна. Үүнтэй уялдуулан мал аж салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс өдөр тутмын амьдрал нь хамаарч байдаг малчин ард та бүхэн үүнд үнэтэй хувь нэмэр оруулах болно" хэмээн зөвлөгөөнд оролцогч малчид, төлөөлөгчдөд уриалга гарган, амжилт хүслээ.
https://ndc.mne.gov.mn/article/bajgald-eeltej-malchdyn-z-vl-g-n-zavhan-ajmagt-bolloo/mn