Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн

Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн

Share

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн

28/05/2026

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний 2-р үе шатанд орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжихэд түлхүү анхаарна.

26/05/2026

Ч.Даваабаяр: Эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтанд орсоноор жилд 20 сая доллар импортоос хэмнэж, дотоодын хэрэгцээг 100% хангахаас гадна орон нутагт 200 орчим ажлын байрыг бий болгож байна

25/05/2026

✅Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Байгальд ээлтэй, хүний биед аюулгүй Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр нээлтээ хийлээ | Хүнсний хувьсгал 25/05/2026

Байгальд ээлтэй, хүний биед аюулгүй Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр нээлтээ хийлээ

Байгальд ээлтэй, хүний биед аюулгүй Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр нээлтээ хийлээ | Хүнсний хувьсгал Монгол Улсын барилгын материалын салбарт байгальд ээлтэй, эрүүл мэндэд аюулгүй үйлдвэрлэлийн шинэ стандартыг нэвтрүүлсэн “ALPHA” эко гипсэн хавтангийн үйлдвэр 2026 ...

Photos from Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн's post 24/05/2026

✅Байгальд ээлтэй, хүний биед аюулгүй Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр нээлтээ хийлээ

☘️Монгол Улсын барилгын материалын салбарт байгальд ээлтэй, эрүүл мэндэд аюулгүй үйлдвэрлэлийн шинэ стандартыг нэвтрүүлсэн “ALPHA” эко гипсэн хавтангийн үйлдвэр 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Нью Прогресс Групп-ийн охин компани болох “Эко Драйволл” ХХК-ийн хэрэгжүүлсэн тус үйлдвэр нь Монгол Улсад анх удаа байгалийн цэвэр гөлтгөнөөр эко гипсэн хавтан үйлдвэрлэж байгаа үндэсний хэмжээний анхны үйлдвэр болж байна.

Photos from Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн's post 24/05/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НЬЮ ПРОГРЕСС ГРУППЫН ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт ажилтан албан хаагчид аа,
Эрхэм хүндэт баялаг бүтээгчид ээ,
Хүндэт зочид оо!

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улс орны тогтвортой хөгжлийг хангах, хүн амын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд барилга, бүтээн байгуулалтын салбар онцгой үүрэгтэй билээ.

Манай улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжөөд нэгэн зууны түүхийг бүтээхдээ хотжилт их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал амьдралын хэв маягт хослон шилжихэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.

Монгол Улс 1990-ээд оны эхээр зах зээлийн нийгмийг сонгож, нийгэм, эдийн засгийн томоохон шилжилт хийсэн нь манай улсын барилгын салбарт хүчтэй нөлөөлж, хувийн өмчийн олон аж ахуйн нэгж бий болсны нэг нь Нью прогресс групп компани юм.

Та бүхний 26 жилийн уйгагүй хөдөлмөр, бүтээлч хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжсэн олон төсөл, бүтээн байгуулалт Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж, олон мянган ажлын байрыг бий болж ирсэн билээ.

Тухайлбал гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Та бүхний бүтээн байгуулсан Ховдын цементийн үйлдвэрийн нээлтэд оролцож байсан бол өнөөдөр Монгол Улсын анхны гипсэн хавтангийн үйлдвэрийг ашиглалтад оруулах үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гипсэн хавтангийн хэрэглээг 100 хувь хангах бөгөөд жилд 20 сая ам.долларын импортын худалдан авалтыг бууруулж, энэ хэмжээгээр дотоодын валютын нөөцийг хадгалах тооцоо гарсан нь туйлын сайшаалтай байна.

Мөн орон нутгийн 100 гаруй иргэдийг ажлын байраар ханган, тогтмол орлоготой болгож, монгол инженерүүдийг барилгын материалын шинэ техник, технологи эзэмшүүлэн мэргэшүүлж, орон нутгийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх чухал бааз суурь болж байна.

Монголчууд өөрсдөө эх орныхоо хөрсөнд үүссэн түүхий эдээр, монгол инженерийн мэдлэг, монгол хүний гараар барилгын гипсэн хавтан үйлдвэрлэж байгаа нь манай барилгын салбарт гарч буй томоохон дэвшил төдийгүй, монгол хүний ур чадварыг нотлон харуулж байна.

Нөгөөтэйгүүр энэхүү гипсэн хавтангийн үндсэн түүхий эд нь Монголын газар шорооноос гарган авсан цэвэр байгалийн гөлтгөнө байгаа нь хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, барилгын дотоод эрүүл орчныг бүрдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм.

Цаашид Монгол айл өрх, албан байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүдийн дотоод орчин илүү цэвэр, аюулгүй байх нөхцөл бүрдэж байгаад баяртай байна.

Монголын анхны гипсэн хавтангийн үйлдвэрийг бүтээн байгуулахад гар бие оролцсон нийт ажилтан, албан хаагчид болон “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрийн хамт олон Та бүхэндээ дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Мөн баялаг бүтээгчид, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэддээ хандан үндэсний бүтээгдэхүүнээ харилцан дэмжиж, хамтдаа урагшлахыг уриалъя.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар"-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон мед 22/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар”-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар"-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон мед Төрийн дээд одон, медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардуулан өглөө. АЛТАНГАДАС ОДОНГООР: ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ | Хүнсний хувьсгал 22/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ | Хүнсний хувьсгал Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нартай уулзалт хийлээ Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлы....

21/05/2026

Ч.Даваабаяр: "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хоёр тэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг оруулах нь чухал гэж үзэж байна

21/05/2026

Н.Отгонбаяр: Мал аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд бид дан дангаараа тэжээлээ бэлдээд байх бус хамтарч, нэгдэж ажиллах ёстой

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Энхтайваны өргөн чөлөө
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:30
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00