БГД 20-р хороо ИНХ

БГД 20-р хороо ИНХ

Share

Баянгол дүүргийн 20-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын албан ёсны хуудас

16/11/2023

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийг тохиолдуулан Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн нийт иргэдийн дунд “Эссэ бичлэг”, “Видео контент”, “Гар зургийн уралдаан”-ыг зарлаж байна.
Линк дээр дарж уралдааны удирдамжтай танилцаж болно.
https://online.fliphtml5.com/sbwyu/bubv/ =1

15/11/2023

Facebook хаягтайгаа холбосон гар утасны дугаарт ирсэн нэг удаагийн кодыг та бусдад дамжуулснаар, таны ойр дотны хүмүүс залилах гэмт хэргийн хохирогч болж байна.

30/10/2023

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам" батлагдсан.
2023.10.30-ны 15:00 цагаас хорооны иргэний танхимд Дэвшил сангийн аж ахуй хэсэгт байрлах "Талын метал нунтаг" ХХК нь 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг төслийн нөлөөллийн бүсийн оршин суугчдад танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=210262&showType=1

04/10/2023

Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ.
https://www.parliament.mn/nc/podcast/

Photos from Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 28/09/2023
Photos from БГД 20-р хороо ИНХ's post 17/08/2023


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

32 дугаар зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал

32.1.Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.

32.2.Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

32.3.Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.

32.4.Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.

32.5.Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:
32.5.1.хэлэлцэх асуудал санаачлах;
32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;
32.5.3.Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;
32.5.4.Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох; 32.5.5.хуралдааны дэгийг сахих.

32.6.Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.

32.7.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна.

32.8.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:
32.8.1.баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
32.8.2.Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох;
32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;
32.8.5.тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх; 32.8.6.Засаг даргыг хууль тогтоомжид заасан үндэслэлээр огцруулах санал гаргах;
32.8.7.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;
32.8.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

32.9.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ.

32.10.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн хуралдаанаас сонгосон дарга удирдаж явуулна.

32.11.Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад ажилласан хугацааны урамшууллыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгож болно.

32.12.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг улируулан сонгож болно.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16106891904801

Photos from ParliamentMN's post 16/08/2023
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar