31/05/2026
🌎Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Хүүхдийн баярын арга хэмжээ
📆2026 оны 05 сарын 30-ны өдөр амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тусалж дэмжиж оролцсон нийт аж ахуй нэгж байгууллагууддаа чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье.🙏🏻
Баянгол дүүргийн 13 дугаар хорооны ажлын алба.
📸Парт-1📸
21/05/2026
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “НОМИН”, “МИНИЙ ДЭЛГҮҮР”, “М-МАРТ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Номин", "Миний дэлгүүр", "М-Март" сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрийн байршлууд:
✅“М МАРТ”
📌1-р хороо, Богд Ар хороолол 21 А байр 1 давхарын 1 тоот,
📌2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-53, "ТБД андууд төв",
📌9-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 75 тоот,
📌17-р хороо, Дамдинбазарын гудамж 44-7,
📌 26-р хороо, "Нарны хороолол", Дунд гол гудамж, "Уран ган" төвийн баруун талд,
✅“МИНИЙ ДЭЛГҮҮР”
📌12-р хороо, Бичил хороолол, 16065 гудамж ХД-25/1 тоот хаягт байршилтай,
📌17-р хороо, 3, 4-р хороолол, "Koso center" -ын арын хаалга,
📌19-р хороо, "Алтан төгрөг" их дэлгүүрийн баруун талд, хуучнаар "Хороолол зах",
✅“НОМИН ХАЙПЕРМАРКЕТ”
📌 5-р хороо, 10 дугаар хороололд байрлах "Хас" үйлчилгээний төв,
📌14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө 15/4 байр.
Иргэд та бүхэн өөрт ойр салбарыг сонгон үйлчлүүлнэ үү.
12/05/2026
Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.