УОК-ын Шуурхай штаб

УОК-ын Шуурхай штаб

Share

Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб

10/10/2025

09/10/2025
Photos from УОК-ын Шуурхай штаб's post 09/09/2025

ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой комиссынн бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.

Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумдад 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийнхан газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагын алба хаагчид хорио, дэглэмийг сахиулан ажиллаж байна.

Тиймээс цаашид хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх, иргэдийн орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, мэдээллийг цаг алдалгүй солилцох, халдваргүйтэл, ариутгалыг хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг хурандаа Т.Баярхүү энэ үеэр даалгалаа.

09/09/2025

Тарваган тахал нь халдварлалт, нас баралт өндөртэй зоонозын халдварт өвчин. Дээр үед дэлхий дахинаа “хар үхэл” гэж нэрлэдэг байсан бөгөөд хот тосгоноороо сүйдэж, эзэнгүйрч байсан түүх олон бий.

Бид ч гэсэн Цогт тайж кинон дээр Лигдэн хаан тарваган тахлаар цэрэггүй болж байгааг үзэж байсан даа. Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна. Хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Тарваган тахал өвчин эмнэл зүйн 5 хэлбэр байдаг (булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний, хавсарсан). Эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр юм.

1. Тарвага өвчих үед арьсаа зүсэх эсвэл ил шархаар дамжин халдвар авна. Эхний үед шархтай хэсгийн булчирхай цочно. Цаашлаад цавь, суга, хүзүү зэрэг бүх тунгалагын булчирхай хавдах, хөндүүрлэх, үрэвсэх, буглах шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэнэт өндөр халуурах, толгой үе мөчөөр янгинан өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж хүчтэй илэрдэг.

2. Уушгины хэлбэр хамгийн халдвар ихтэй, аюултай хэлбэр юм. Гэнэт өндөр халуурах, цээжээр хүүчтэй өвдөх, ханиах, цэр гарах, цустай цэр гарах зэрэг шинж илэрдэг. Хурдан явцтай, амь насанд халтай.

3. Үжлийн хэлбэрийн үед халдвар цусаар дамжин бүх эд эрхтэнд тархсан байдаг. Өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гардаг. Маш хүнд явцтай, гол төлөв эндэгдлээр төгсдөг.

4. Гэдэсний хэлбэрийн үед гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдэг гардаг. Тарваганы мах, эд эрхтнийг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд гол төлөв гардаг.

5. Хавсарсан гэдэг нь дээрх хэлбэрүүдийн шинж тэмдгүүд хавсаран илэрдэг хамгийн хүнд хэлбэр юм.
Уг нь урьдчилан сэргийлэх арга нь хамгийн энгийн тарвага агнахгүй, арьс мах, эд эрхтнийг нь хэрэглэхгүй байх.

Мэдээлэл зөвлөгөөг бэлтгэсэн,
Д.Нарангэрэл
НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх, ЭХГА

28/08/2025

ЦУОШГ: Цаг агаарын үндсэн мэдээллүүдийг хиймэл дагуулын зурагтай нэгтгэж, бодит цагийн мэдээллийг эх хэл дээрээ газрын зургаас үзэх бололцоог бүрдүүллээ.

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 20/08/2025
18/08/2025
Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 06/08/2025

#ойхээрийнтүймэр

06/08/2025

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт II багийн "Өндөр хүрээ” гэдэг газар өнөөдөр /2025.08.05/ гарсан хээрийн 🔥гал түймрийг 21:46 цагт бүрэн унтраалаа.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Партизаны гудамж/6
Ulaanbaatar