Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хороо

Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хороо

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хороо, Political Party, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу 2, 24Б, Ulaanbaatar.

02/06/2026

🎈Сүхбаатар дүүргийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны салбар зөвлөл болон Сүхбаатар дүүргийн Социал Демократ Монголын Оюутны Холбооноос Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус дүүргийн хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.

25/05/2026

🤳 SDY IS CALLING YOU...

Photos from Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хороо's post 22/05/2026

ORIENTATION DAY - HELLO PARTY

Монгол Ардын Намын шинэ гишүүдэд зориулсан Orientation Day "Hello Party” үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Намд шинээр элсэж буй гишүүдэд намын үзэл баримтлал, үнэт зүйлс, түүхэн замнал, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах, цаашдын оролцоо, манлайллыг дэмжих зорилготой бөгөөд оролцогчдын харилцаа холбоог өргөжүүлэх, нэгдсэн ойлголт бий болгох “Hello Party” хөтөлбөр явагдана.
Монгол Ардын Намд нэгдэн, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой иргэдийг мөн нээлттэй урьж байна.
Намд шинээр элсэх хүсэлтэй иргэд дараах бүртгэлийн формыг бөглөнө үү.

https://forms.gle/aGWJTx1AUMM2wAEs7

19/05/2026

🤞 Өнгөрсөн амралтын өдрүүдэд YES MONGOLIA ТББ-аас зохион байгуулсан “ЧӨЛӨӨЛЬЕ” нөхөрсөг тэмцээндээ оролцож, хамт олонтойгоо спортлог нэгэн өдрийг өнгөрүүллээ.

🏐 Миний бие арван жилийн сурагч байхаасаа волейболын спортод дурлаж, багийн спортоор хичээллэж маш олон уралдаан тэмцээнд оролцдог байсан.

Тийм ч учраас спорт хүнийг зөв дадал, зөв хүмүүжил, зөв төлөвшил, зөв амьдралд хөтөлдөг гэдэгт итгэдэг.

15/05/2026

Сүхбаатар дүүргийн СДМЗХ-ны тэргүүн Ч.Санжидрагчаа: ''KARL POPPER болон PARLIAMENTARY DEBATE'' мэтгэлцээний аваргууд тодорлоо

Photos from Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хороо's post 15/05/2026

СҮХБААТАР ДҮҮРГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ГИШҮҮД ''ГИШҮҮН ТӨВТЭЙ Е4 СТРАТЕГИ”-ТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Ардын намын ээлжит 31 дүгээр Их хурал өнгөрсөн 2025 онд болж намын даргаар сонгогдсон Н.Учрал “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг танилцуулж батлуулсан билээ.
Намын даргын дэвшүүлсэн гишүүдээ сонсдог, тэдэндээ хүрч ажиллах зорилго бүхий дээрх стратегийг танилцуулах, мэдээлэл солилцох уулзалтыг нийслэлийн есөн дүүргийн намын хороонд танилцуулж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн гишүүд, дэмжигчдэд танилцууллаа.

“Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийн талаар Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг “Энэхүү стратегийг хэрэгжүүлэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороог салбар тус бүрээр байгуулсан, мөн Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан, намын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар, Улс төрийн манлайллын академийг нэмж байгуулсан” гэж онцлов.
Мөн намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбооны зохион байгуулж буй онцлох ажлууд, сургалтууд, зөвхөн гишүүд дэмжигчдээс гадна сонирхлын бүлгүүдийг байгуулж буй, намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой ENAM 3.0 платформыг саяхан хэрэглээнд нэвтрүүлснийг танилцуулсан.

Намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ намын мөрийн хөтөлбөрийг олон улсын MARPOR аргачлал болон LLM хиймэл оюун ухаанд суурилан бодлогын 11 хорооны оролцоотойгоор анх удаа үнэлсэн талаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны гишүүдэд дэлгэрэнгүй тайлбарлав. Энэхүү үнэлгээг хийхдээ хүний хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, цахим засаглал, шинжлэх ухаан, технологи гэх зэргээр салбар, бодлого тус бүрээр хувь хэмжээг илүү нарийвчлалтай гаргасан байна.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга О.Бат-Өлзий намын хорооны ажлын тайлангаа гишүүд, дэмжигчдэдээ танилцуулав.

Уулзалтад оролцогчид санал хүсэлтээ цаасаар, цахимаар, биечлэн хэлж, асуултдаа хариулт авсан юм. Гишүүдтэйгээ эргэн холбоотой ажиллах, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах, намын эв нэгдэл, нэр хүндэд анхаарах, ENAM 3.0 платформыг ахмадуудад илүү тайлбарлах гэх зэрэг санал, хүсэлтийг хэлж байлаа.

Ийнхүү намын анхан, дунд шатны нэгжид хүрэх, тэнд ажиллаж байгаа гишүүдээ сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий Е4 стратегийг нийслэлийн есөн дүүргийн намын хороонд танилцуулж дууслаа.

11/05/2026
Photos from Govisaikhan.M's post 09/05/2026
Photos from Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хороо's post 05/05/2026

✌️ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУ БАГШ НАР НЭГДЛЭЭ

Сүхбаатар дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос тус дүүргийн залуу багш нарын дунд ‘’EduCamp Sukhbaatar-2026’’ хөгжлийн өдөрлөгийг амжилтай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны дарга М.Говьсайхан 2015 онд Монголын залуу багш нарын холбоог байгуулж, тухайн үед тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж багш, сурган хүмүүжүүлэгчид рүү чиглэсэн олон ажил, арга хэмжээ зохион байгуулсан туршлагаа хуваалцаж, Сүхбаатар дүүргийн Залуу багш нарын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж, залуу багш нарыг дэмжиж, бүхий л тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу 2, 24Б
Ulaanbaatar
000976