26/05/2026
Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн 3-р үе шатны хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантад хэрэгжиж буй доройтсон ойн нөхөн сэргээлтийн 3-р талбай буюу Жаргалант 450га талбайд 2025 онд таригдсан тарьцуудыг шалгалаа.
Ойн газар - National Forest Agency of Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
20/05/2026
САЙН ДУРЫН АЖИЛТАН БҮРТГЭЖ БАЙНА!
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хуралд ажиллах сайн дурынхныг урьж байна!
Ногоон бүсийн асар дээр Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулна.
Сайн дурын ажил хийх хугацаа: 2026.08.17 – 2026.08.28 хооронд
Тавигдах шаардлага:
- Англи/Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- 16 нас хүрсэн байх
- Харилцааны ур чадвартай
- Цаг баримталдаг
- Бүтээлч сэтгэлгээтэй байвал давуу тал болно.
Бүртгэлийн хугацаа: 2026.06.08 хүртэл
Сайн дурын ажлын сертификат олгоно.
/Хоол, унааны мөнгө олгоно./
Доорх линкээр орж бүртгүүлнэ үү!
https://forms.gle/6bAYjqD3UriSsgKg6
19/05/2026
Бид 2026 оны мод тарилтаа амжилттай эхлүүллээ! 💚
Горхи-Тэрэлжийн БЦГ дахь 4.4 га талбай бүхий Хамтын ойн төгөлд энэ жилийн мод тарилтаа хийж, хайлаас, бургас болон шар хуайс зэрэг нийт 465+ мод, бутлаг ургамал тарилаа. 🌳🌿
Энэ жил Имартын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид шар хуайс бутлаг ургамлаар “E” үсгийн хэлбэр бүхий бэлгэдэлт төгөл байгуулсан нь энэ удаагийн онцлох хэсэг байлаа. 💛
2024 оноос хойш хэрэгжүүлж буй🌿 “Forest Tomorrow” төслийн онцлог нь зөвхөн мод тариад орхих бус, мэргэжлийн байгууллагуудын тусламжтайгаар усалгаа, арчилгаа, цэцэрлэгжүүлэлтийг тогтмол хийж, тарьсан мод бүрийг ургуулахад сэтгэлээ шингээдэгт оршдог билээ.
Нэг мод тарих нь ирээдүйдээ итгэл тарьж буйтай ижил. 🌏
Байгаль дэлхийгээ хамтдаа хайрлаж, ногоон ирээдүйг бүтээцгээе. 💚
#Имарт #МодТарих #ТэрбумМод #НогоонИрээдүй
19/05/2026
ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн удирдах хорооны хурал 2026 оны 05-р сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлаар:
- 2025 онд гүйцэтгэсэн ажлын үр дүнг танилцуулах
- 2026 оны ажлын төлөвлөгөөг удирдах хорооны гишүүдэд танилцуулах
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хуралд оролцох төлөвлөгөөг зөвшилцөх
- 3-р үе шатны үйл ажиллагааны хүрээнд байгуулсан талбайдыг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх бэлтгэл ажлын төлөвлөгөөг танилцуулах
- 4-р үе шатны үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж санал солилцлоо.
Хоёр орны ойн салбарын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжихийг хүсэн ерөөе.
Хуралд оролцсон удирдах хорооны гишүүддээ талархал илэрхийлье.
Ойн газар - National Forest Agency of Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
19/05/2026
2026 оны 05-р сарын 18-ны өдөр бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн Горхи-Тэрэлжийн БЦГ-т хэрэгжиж буй “Хамтын ойн төгөл”-ийн 4.4 га талбайд “Emart Монгол” салбарын 50 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын баг талбайд зочлон “E” лого үсгийн хэсэг болон явган хүний замын дагуу нийт 100 ширхэг Шар хуайс, 400 ширхэг Хайлаас, мөн нөхөн тарилтаар 250 ширхэг Хайлаасыг тус тус тарилаа. Мөн Хайлаасны 530м зурвас хэсгийн өнжсөн зэрлэг ургамлыг түүж цэвэрлэх сайн дурын ажлыг хийлээ.
Манай төслийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг та бүхэндээ баярлалаа. 🌳🌲🌱
Emart
Ойн газар - National Forest Agency of Mongolia
Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
18/05/2026
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН "НОГООН ХЭРЭМ" ТӨСЛИЙН 3-Р ҮЕ ШАТНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН БУГАНТ ТОСГОНД ХЭРЭГЖИЖ БУЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН ТАЛБАЙН АЖИЛ ТОГТМОЛ ЯВАГДАЖ БАЙНА. 🌳🌲🌱
한-몽 그린벨트 사업단 셀렝게 양묘사업소의 업무가 계획에 따라 순조롭게 진행되고 있습니다.
KOREA-MONGOLIA GREENBELT PROJECT’S SELENGE TREE NURSERY SITE IS PROGRESSING SMOOTHLY ACCORDING TO THE PLAN.
Ойн газар - National Forest Agency of Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
15/05/2026
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН "НОГООН ХЭРЭМ" ТӨСЛИЙН 3-Р ҮЕ ШАТНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМД ХЭРЭГЖИЖ БУЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН ТАЛБАЙН АЖИЛ ТОГТМОЛ ЯВАГДАЖ БАЙНА. 🌳🌲🌱
한-몽 그린벨트 사업단 훕스굴 양묘사업소의 업무가 계획에 따라 순조롭게 진행되고 있습니다.
KOREA-MONGOLIA GREENBELT PROJECT’S KHOVSGOL TREE NURSERY SITE IS PROGRESSING SMOOTHLY ACCORDING TO THE PLAN.
Ойн газар - National Forest Agency of Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
14/05/2026
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН "НОГООН ХЭРЭМ" ТӨСЛИЙН 3-Р ҮЕ ШАТНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМД ХЭРЭГЖИЖ БУЙ "АРВАЙ" МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН ТАЛБАЙН АЖИЛ ТОГТМОЛ ЯВАГДАЖ БАЙНА. 🌳🌲🛠🚜🌱
한-몽 그린벨트 사업단 우브르항가이 양묘사업소의 업무가 계획에 따라 순조롭게 진행되고 있습니다.
KOREA-MONGOLIA GREENBELT PROJECT’S UVURKHANGAI TREE NURSERT SITE IS PROGRESSING SMOOTHLY ACCORDING TO THE PLAN.
Ойн газар - National Forest Agency of Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам