Зүүн Төвийн Холбоо
Зүүн төвийн үзлийг иргэдэд таниулах, мэдээлэл хүргэх, ?
Гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу?
Гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, гагцхүү шударга нөхцөлөөр, авилга хээл хахууль авч давуу нөхцөл олголгүйгээр оруулах хэрэгтэй.
Монгол хүний хөлс хөдөлмөрийн үнэлгээг дэлхийн түвшинд болгож гадаадын капитал орж ирэх гол хүчин зүйлийн нэг нь хөдөлмөрийн мөлжлөг байдгийг болиулах хэрэгтэй.
Гадаадын хөрөнгө оруулалтыг үндэсний боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байгаа, дэлхийн өндөр техник технологи нэвтрүүлэх, оюуны хөдөлмөр түлхүү эрхлэх салбарт чиглүүлэн оруулах хэрэгтэй. Ийм салбарт бол 5-10 жилийн хөнгөлөлттэй нөхцөл олгосон ч яах вэ дээ.
Ингэж чадвал гадаадын хөрөнгө оруулалт манай улсад ажлын байр бий болгож, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж, ард иргэдийн орлогыг дээшлүүлэхэд нэмэр болж, улсын хөгжлийг түргэтгэх нэгэн хэрэгсэл болох юм.
Өөрөөр хэлбэл бид гадаадын хөрөнгө оруулалтад дан "мөлжүүлэх" бус, өөрсдөө бас "мөлжиж" сурах хэрэгтэй гэсэн үг. Яваандаа бид капитал, чадвартай болмогц бусдын яснаас бас "мөлжилцөж" болно.
Гагцхүү бид үүнтэй холбоотой төрийн бодлого, хууль журмыг оновчтой болгож, зөвшөөрөл, лиценз олголт, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд бугшсан авилгажилт, улс төрийн нөлөөллөөс ангижрах хэрэгтэй байна.
09/01/2021
Барууны тэргүүлэх хэвлэл мэдээллээр Оросын вакциныг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Хэт яараад, хэт propaganda болгосноос биш уг нь дажгүй вакцин байсан юм биш үү гэсэн утгатай бичиж байна.
New York Times : Why I Got the Russian Vaccine
https://www.nytimes.com/2021/01/08/world/europe/russian-vaccine.html?action=click&module=Editors%20Picks&pgtype=Homepage
Bloomberg: Even without seeing detailed trial data, there are reasons to be confident in the Sputnik V shot. The same can’t be said yet for China’s CoronaVac vaccine.
https://www.bloomberg.com/opinion/articles/2021-01-08/how-does-russia-s-covid-19-vaccine-compare-with-pfizer-moderna?sref=qrKQ0Wpo
Оросууд манайд нийлүүлэхэд бэлэн байх. Яаралтай вакцинжуулалтыг эхлүүлэх бодитой боломж нь Оросын вакциныг оруулж ирэх гэж бодогдож байна.
Would You Take Russia's Covid-19 Vaccine? Even without seeing detailed trial data, there are reasons to be confident in the Sputnik V shot. The same can’t be said yet for China’s CoronaVac vaccine.
08/01/2021
Монгол Улс ал5ь вакциныг авах гэж байна вэ? Дэлхийд бол эдгээр вакцинууд эрэлт өндөртэй байна.
More Than 17.5 Million Shots Given: Covid-19 Vaccine Tracker Bloomberg counted up the shots administered in 38 countries and 58 U.S. states and territories
When Credit is Due
Ерөнхий сайд асан Сү.Батболд ярилцагадаа өөрийн хийсэн томоохон ажлын нэгээр Люксембург, Нидерландтай хийсэн давхар татварын гэрээг цуцалсан тухайгаа дурджээ. Энэ бол тэр хүний цөөхөн гавъяаны нэг гэдэг үнэн. Гайхалтай Монгол Улсад ашиггүй, стандарт бус тийм давхар татвараас чөлөөлөх гэрээ байсан нь бас үнэн. Тэрхүү гэрээг ашиглаж татвараас зайлсхийсэн бүтцийг бүрдүүлсэн хэд хэдэн компанийн нэг нь Mongolian Mining Corporation гэдэг нь бас үнэн.
Энэхүү гэрээг анх байгуулсан эзэд нь хариуцлага хүлээх ёстой гэдэг нь бас үнэн.
03/12/2020
Карл Маркс, Владимр Ленин нарын дэвшүүлсэн үндсэн үзэл санаа бодол алдаатай, биелэх боломжгүй байсан гэдэг дээр ихэнх санал нийлнэ. Мэдээж нэг сахалтай нөхөр, хэчнээн суут ухаантан байсан ч гэсэн, номын санд баахан сууж байгаад бодож олсон санаа нь туйлын зөв байна гэдэг нь угаасаа боломжгүй зүйл.
Гэхдээ энэ 2 нөхөр капиталист нийгмийн мөн чанар, муухай талыг соргогоор олж харч, хурцаар илэрхийлж байсан.
Karl Marx said "Capital has no Motherland. " "Хөрөнгөнд эх орон байдаггүй.
V. Lenin wrote, “When it comes time to hang the capitalists, they will vie with each other for the rope contract.”
"Капиталистуудыг дүүжлэх болоход тэд өөрсдийг нь дүүжлэх олс нийлүүлэх тендер авах гэж хоорондоо алалцах болно".
Мэдээж капитал, капиталистууд гэдэг бол нийгэмд хэрэгтэй хүчтэй арга хэрэгсэл, тэднийг зөв ашиглах хэрэгтэй. Зөв ашиглахгүй бол өөрсдөө тэдний боол болно.
Өнөөдөр Wall Street Journal сонин дээр хэрхэн Wall Street ийнхэн Хятадын өмнөөс лоббиг нь хийж ирсэн тухай томоохон нийтлэл гарчээ. Америкын бизнесменүүдийн Правда болсон сонин дээр ийм нийтлэл гарна гэдэг нь нэг талаас гайххаар хэрэг, нөгөө талаас Wall Street улс орны хил хязгаарыг давж, өөрийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй болсон дээр Америк даяар хэр их эмзэглэж байгааг харуулж байна.
Манай глобалист капиталистууд ч ялгаагүй бололтой. Ковидыг далимдуулж гадаадынхны ногдол ашгийн татварыг бууруулах санаархал эхэлсэн мэдээтэй байна.
Монгол улсын хөгжил ба нутгийн өөрөө удирдах ёс.
(Орон нутгийн сонгуульд зориулав)
Монгол улсад орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дөнгөж эхлээд байна. Миний оршин сууж буй Улаанбаатар хот өнөөдөр оршин суугчиддаа хэр ээлтэй, тухтай, аюулгүй орчин болж чадсан бэ? Үүнд эрх барьж ирсэн улс төрийн хүчнүүд, дарга нар ямар үүрэг гүйцэтгэв гэдгий сонгогч та дэнслэн суугаа байх. Зундаа халуун усаа сараар нь таслаад труба сольж байна гээд нүх ухаад хаячихдаг, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй, өвөлдөө түгжрээ, утаа, хальтиргаа гээд түмэн асуудал, барьж буй барилгаас юм унаж ирнэ, цонхыг чинь хаагаад нэг авилгачин байшин бариад эхэлнэ, хаа сайгүй эвдэрхий зам, траншейны онгорхой нүх.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид ч амлаж өгч байна оо. Зам засаад өгнө л гэнэ, гэрэлтүүлэг тавиад өгнө л гэнэ, түгжрээ арилгаад өгнө л гэнэ, зарим нь ч гэрийг чинь цэвэрлээд өгье л гэх байх. Сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс гарвал зарим нэг асуудал дээрдэх л байх, гэхдээ үндсээрээ шийдэгдэж зөв гольдролдоо орох нь юу л бол. Тэгээд ч орон нутгийн асуудал гэдэг бол зөвхөн УБ хотын асуудал биш, ажилгүйдэл, ядуурал ихтэй, дундаж орлого, хөгжлийн хувьд бусдаасаа хоцорч буй аймаг сумдын асуудал ч хүндхэн байна.
Тэгээд асуудлын шийдэл юунд байгаа юм гэж үү? Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд байгаа юм. Өнөөдөр орон нутагт бие дааж хөгжих боломж бараг л байхгүй. Төсөв санхүүгийн хувьд бие даасан байдал үгүй, засаг даргаа шууд сонгодоггүй, өөрийн орон нутгийн онцлог, хэрэгцээнд тохирсон, давуу байдлыг ашигласан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх боломж үгүй, ажлын байр үүсгэж, оршин суугчдынхаа орлого амьжиргааг өсгөх талаар бусад аймаг, сумтай өрсөлдөх сэдэл үгүй. Зөвхөн төв засгийн газрын үүрэг даалгаварыг биелүүлэх, ялсан намын ашиг сонирхлыг хамгаалж бэхжүүлэх, тэр намынхаа дарга албан тушаалтныг хөрөнгөжүүлж хөлжүүлэх тогтолцоо ажиллаж байна. Ийм байхад хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн гарч ирээд ч үр бүтээлтэй ажил хийх боломж хомсхон байна.
Уг нь нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлж байж Монголчууд жинхэнэ ёсоор төрсөн нутагтаа эзэн болж, өөрийн хүссэнээр хөгжүүлэх боломж бүрдэх юм. Нутгийнхаа жинхэнэ эзэн нь болсноор нутгийнхаа баялагийг уралдаж идэж цөлмөх бус харин хөгжүүлж цэцэглүүлж, өөдлөн дэвшүүлэх сэтгэлтэй болно.
Манай улс нутгийн өөрөө удирдах ёсыг нэвтрүүлэн хөгжүүлж, харин төр засаг ҮАБ, батлан хамгаалах, улс орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үүргээ гүйцэтгэвэл зохилтой бөгөөд "хувийн хувшил чадах юмыг хувийн хэвшилд нь, орон нутаг чадах юмыг орон нутагт нь" хариуцуулмаар байгаа юм. Чадахгүй байж бүх юманд хутгалдан орсноос хөгжлийн гацаа, бүх юмны садаа болж буйгаа ойлговол зохино.
Нутгийн өөрөө удирдах ёс ярихаар улсын нэгдмэл байдалд аюул учруулах гэлээ зэргээр ярьдаг хүмүүс байдаг. Манай улсын хувьд салан тусгаарлагч өөр үндэстнүүд оршин суудгүй тул энэ эрсдэл бараг үгүй биз дээ. Дэлхийд хөгжлөөр тэргүүлж буй, орон нутаг нь жигд хөгжсөн улсууд болох АНУ, ХБНГУ зэрэг холбооны улсууд, Франц, Япон зэрэг нэгдмэл улсууд бүгд л зохистой хэмжээнд нутгийн өөрөө удирах ёсыг дэмжин хөгжүүлэх ёстой гэж үздгийг анхааран судлах нь зүйтэй буй заа.
Гэтэл бид одоо болтол Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдээ хот гэж нэрлэх үү, сум гэж нэрлэх үү гэсэн хэрүүлтэйгээ л явж байна. Яамаар ч юм бэ дээ.
Хуульч ЗУУНАЙН ШАГДАРСҮРЭН-тэй
эдийн засагч Т.ЭНХБАЯР, инженер Ж.ЛХАГВАСҮРЭН нар Үндсэн хуулийн 6.2-ийн талаар дүгнэж ярилцлаа.
2020 оны сонгуульд УИХ-д нэр дэвшсэн ЗУУНАЙН ШАГДАРСҮРЭН, эдийн засагч Т.ЭНХБАЯР, инженер Ж.ЛХАГВАСҮРЭН
нар 2020 оны сонгуулийн үр дүн,
орон нутгийн сонгууль, хотын асуудлын талаар "хов базаж", чөлөөтэй ярилцлаа.
Санхүүгийн эрх зүйч ЗУУНАЙН ШАГДАРСҮРЭН, эдийн засагч Т.ЭНХБАЯР нартай зээлийн хүүг бууруулах боломжийн талаар, хэн энд хамгийн чухал үүрэгтэй болох зэрэг талаар халуун яриа өрнүүллээ.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
