Баянзүрх дүүргийн 26-р хороо
#Ээлтэй_хороо26
21/01/2025
Оройн мэнд 26 дугаар хорооны иргэдээ
АЛДАРТ ЭХ 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хорооны нийгмийн ажилтан хүлээн авна.
Холбогдох утас 85000326
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичин, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /
2. Анкет /нийгмийн ажилтанаас авах/
3. И монголиа-с лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй.
И монголиа-с лавлагаагүй тохиолдолд
-Эхийн цахим үнэмлэхнийг нотариатаар батлуулсан хуулбар
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /
5. Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/
6.Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол
-Иргэний үнэмлэхийн лавлагаа
-Төрсний лавлагаа
-Иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргах
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол улсын бүртгэлээс лавлагаа авах.
2. Хамгийн бага хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх
3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРОО
06/01/2025
Оройн мэнд 26-р хорооны иргэдээ, Цэргийн бүртгэл 2025 өнөөдрөөс буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 22-ныг дуустал эхэллээ Та бүхэн идэвхтэй хамрагдан бүртгүүлнэ үү. Хороонд ирж бүртгүүлэх болон, E-Mongolia апп ашиглан Цэргийн бүртгэл гэсэн цэсээр орон бүртгүүлэх боломжтой.
03/12/2024
Өдрийн мэнд 26 дугаар хорооны байранд улсын бүртгэлийн киоск машин нэвтэрлээ. Та нийт 8 төрлийн үйлчилгээ авах боломжтой.
Үүнд: 1. Иргэний лавлагаа
2.Хуулийн этгээдийн лавлагаа
3. Эд хөрөнгийн лавлагаа
4. Тоон гарын үсэг
5. Цахим иргэний үйлчилгээ
6. Иргэн үйлчилгээ
7. Хуулийн этгээд үйлчилгээ
8. Эд хөрөнгө үйлчилгээ
Одоогоор сүлжээ суурилалтын ажил хийгдэж байгаа тул 2-3 хоногийн дараа хэвийн болох төлөвтэй байна.
Мандала хотхонд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгт нэмэлт элсэлтээр цөөн тооны хүүхэд нэмж авна. Утас 88084487, 99452272
25/11/2024
📌Иргэдийн анхааралд📌
Томуу, томуу төст өвчний үед Баянзүрх дүүрэгт уртасгасан цагаар ажиллах амбулаториудын хаяг байршил, цагийн хуваарийг хүргэж байна.
Ханиад томуугаас хамтдаа сэргийлье!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
