Үзүүрлэгч

Үзүүрлэгч

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Үзүүрлэгч, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, Цэнгэлдэх хотхон, 213-байр, 1 давхар, 102 тоот, Ulaanbaatar.

Мөрөөдөл |

Бүх л зүйл интернетэд байдаг хэдий ч гарт баригдаж, нүдэнд харагдан, үнэртэх мэдрэмж зүйрлэшгүй. Сайхан хэвлэгдсэн, агуулга сайн ном өрөөд тавьсан ч үзэсгэлэнтэй байдаг шүү дээ. Тэр л үзэсгэлэн гоог олноор таашаан мэдлэгт хамтдаа хүрэх орчин бүрдүүлэх мөрөөдөлтэй.

Зорилго |

Архитектур, төрөл бүрийн дизайн, барилгын номыг олон нийтэд нээлттэйгээр танилцуулах, түрээслэх, худалдаалах зорилготой.

Photos from Үзүүрлэгч's post 06/09/2024

☀️Нартай сайхан өдрийн мэндээ 🌿
Өчигдөрхөн хэвлэлтээс гарсан шив шинэхэн 🍀ном худалдаанд гарлаа. 🌱
🙏Эрхэм хүний амьдралын түүхийг өгүүлэх баялаг сантай лут ном, хос хэлээр гарсныг уншигч олон таалан болгооно уу 🤲

12/11/2023
Photos from Үзүүрлэгч's post 30/05/2023

🌧 Бороотой өдрийн мэнд 🌧
Гараад удаагүй шинэхэн ном танилцуулж байна

🍀 ЭРДЭМ-БОЛОВСРОЛ АЖИЛ АМЬДРАЛЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ 🍀

📚Зохиогчийн үг
“1921 он. Ардын хувьсгал ялж, ард олны нүд сэргэж нуруу нь тэгширсэн, түүхэн тэр үеэс хойш 100 жил өнгөрч би гэдэг хүн тэр баярт мөчтэй золгосон хувь тавиландаа хөөрсөн сэтгэлээр өөрийнхөө амьдралыг эргэж дурсах, эвлүүлж хармаар санагдлаа. Олон сайхан дурсгалтай үйл явдлын дунд холилдон өнгөрөөсөн, азтай нэгэн явснаа энэ мөчид мэдрэх юм даа. Энэ 100 жилийн дотор юу болж, би юу үзэж мэдрэв?”...
…Ямар ч болов би тоолж, бичиж, уншиж сурчээ. Үүнийг сурах, чадахын дэвсгэр нь тэр эрүүл бие, саруул ухаан заяасан ээж аавын буян бус уу. Чихэнд чинь сонсогдох анхны дуу, анх нүдэнд чинь харагдсан юмсын бараа, дүрснээс эхлээд хожим хойно ч хальт мөлт харсан юм бүхэн, хагас дутуу сонссон үг бүхэн чиний /хүний/ ой дурсамжийн санд агуулагдан хадгалагдаж, хожим тухайн үеийн үйл явдлын "түүх" болон эргэн дурсагддаг ажээ. Тэр бүхэн хүүхэд байхаас нь эхлэн түүний төлөвшил, боловсрол, ажил бүтээл, амьдрал, зан үйлд эхлэл болж шингэсэн байдгийг хүн бүхэн хожим мэдэрдэг бололтой…
…Нэгэнт нарт хорвоод хүн болж төрж, хүний зэрэгтэй амьдрахын тулд хүмүүжиж төлөвшихөөс эхлэн сурч боловсрох, ажиллаж амьдрахдаа бүтээж үлдээхийн урт замыг мэдэрч туулах учиртай. Энэ нь чиний эрдэм буюу чи "эрдэмтэй хүн" болой. Иймийн учир хойч үеийнхэн, мэргэжил нэгт нөхөд, шавь нар минь үүнийг сэтгэл оюундаа тунгаан, ажил амьдралдаа төсөөлөн бодож үзвээс "амьдралын тань замын зураглал" тодорч дүрслэгдэх буй хэмээн сэтгэлийн найдвар, залбирлын хадгаа барьж мөргөмүү. 🙏

09/06/2022

ТОКИО хотын өнгөрсөн, одоо, ирээдүй
ӨМНӨХ ҮГ
Бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухааны нэгэн төв болсон мега хот, Токио метрополитан нийслэл хотын өнгөрсөн түүх, одоогийн хөгжлийн тухай хураангуйлсан бага боловч эмхтгэл мэдээлэлтэй танилцаад аливаа ХОТ, суурингийн хэтийн амьдрал, тасралтгүй үргэлжлэх ирээдүй өөд чиглэсэн хөгжил, дэвшлийн талаар эргэцүүлэн тунгаахад тань нэмэр болог хэмээн энэхүү хураангуй номыг өргөн барьж байна.
Миний бие Токиогийн их сургуулийн Инженерийн сургуулийн Хотын инженерийн салбарт магистрын зэрэг хамгаалан суралцахдаа Токио хотод хоёр жилийн турш амьдарсан билээ. Үлэмж том хотын түүх, амьдралтай нэг бүрчлэн танилцахад хоёр жил хэдий богино хугацаа боловч Токио хотын жирийн нэг оршин суугч, эсвэл зарим үед гадаадын иргэн, мэргэжлийн судлаачийн нүдээр харж нийслэл Улаанбаатар хотынхоо ирээдүйн хөгжилд тус нэмэр болох туршлагаас суралцахыг хичээж байсан өдрүүд өнгөрчээ. 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Тоохокүгийн газар хөдлөлтийн дараа үүссэн гамшгийн дараах нөхцөлд Токио хотын ард иргэд хэрхэн хатуужил, дэг журамтайгаар хот суурингийн гамшгийн нөхцөлийг даван гарч, хотын инженерийн шугам сүлжээний болон нийгмийн үйл ажиллагааг эрсдэл, аюулгүйгээр зохион байгуулж, хот хэвийн амьдралдаа шилжиж байсныг тухайн орчинд нь мэдэрсэн юм. Энэ мэтчилэн биеэр мэдэрч танилцсан туршлага төдийгүй Ном, хэвлэлүүдээс уншиж судалсан мэдээлэлдээ үндэслэн энэхүү хураангуй номыг эмхтгэлээ. Эх зургуудыг дуурайн зурсан бөгөөд цаашид дэлгэрэнгүй судлахаар сонирхсон хэн бүхэнд сурвалж болох нэрсийг латин болон ханз үсгээр дурдаж, зарим зургийн тайлбар хавсаргав.
Энэ номонд хураангуйлсан мэдээллүүд нь Япон орон, Токио хотын талаар өргөн мэдлэгтэй уншигчдын хувьд өнгөц мэдээллүүд төдий, гэрэл зураг бүр хуучирсан мэт санагдаж магад тул хүлцэл эрье.
Хатагин овогт Сүхбаатарын Амгалан

27/05/2022

НОМЫН ТАНИЛЦУУЛГА
📌Энэ удаад ШУТИС БАС багш С. Амгалан
“ПАРИС”, “ТОКИО” номнуудыг танилцуулж байна.
❎Энэхүү номыг үзүүрлэгч худалдаалахгүй болно.

27/05/2022

ӨМНӨХ ҮГ
2015 онд Монгол улсын ШУТИС ба Франц улсын Парис Ла Виллетийн Архитектурын Үндэсний Их Сургуулийн Архитектур, Хот төлөвлөлтийн мэргэжлийн багш, оюутнууд Парис хотын архитектур, Хот төлөвлөлт, хот байгуулалтын тухай хамтарсан сургалт, судалгаа явуулж хотын түүх, одоогийн хөгжил, дэвшил төдийгүй тулгарч буй асуудал бэрхшээлүүдтэй ч танилцан мэргэжлийн судалгаа, шинжилгээ гүйцэтгэсэн юм.
Судалгааны үеэр Парис хотын Арсеналь Павлионь (Pavillon del'Arsenal) дахь хотын түүх, архитектур, Хот байгуулалтын музейг үзэж танилцсан мэдээлэлдээ үндэслэн энэхүү хураангуйг эмхтгэн гаргалаа. Эх зургуудыг дуурайн зурсан бөгөөд цаашид Дэлгэрэнгүй судлахаар сонирхсон хэн бүхэнд сурвалж болох нэрсийг латин үсгээр бичигдсэн хэлбэрээр нь дурдаж, зургийн тайлбаруудыг хавсаргав.
Архитектур, хот байгуулалтын баялаг түүхтэй өрнийн гайхамшигт хот Парисын тухай Өнгөрсөн, одоог хураангуйлсан бага боловч эмхтгэл мэдээлэлтэй танилцаад хот суурингийн хөгжлийн Хэтийн ирээдүйн талаар эргэцүүлэн тунгаахад тань нэмэр болог хэмээн энэхүү номыг өргөн барьж байна.
С.Амгалан

27/05/2022

ӨМНӨХ ҮГ
Бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухааны нэгэн төв болсон мега хот, Токио метрополитан нийслэл хотын өнгөрсөн түүх, одоогийн хөгжлийн тухай хураангуйлсан бага боловч эмхтгэл мэдээлэлтэй танилцаад аливаа хот, суурингийн хэтийн амьдрал, тасралтгүй үргэлжлэх ирээдүй өөд чиглэсэн хөгжил, дэвшлийн талаар эргэцүүлэн тунгаахад тань нэмэр болог хэмээн энэхүү хураангуй номыг өргөн барьж байна.
Миний бие Токиогийн их сургуулийн Инженерийн сургуулийн Хотын инженерийн салбарт магистрын зэрэг хамгаалан суралцахдаа Токио хотод хоёр жилийн турш амьдарсан билээ. Үлэмж том хотын түүх, амьдралтай нэг бүрчлэн танилцахад хоёр жил хэдий богино хугацаа боловч Токио хотын жирийн нэг оршин суугч, эсвэл зарим үед гадаадын иргэн, мэргэжлийн судлаачийн нүдээр харж нийслэл Улаанбаатар хотынхоо ирээдүйн хөгжилд тус нэмэр болох туршлагаас суралцахыг хичээж байсан өдрүүд өнгөрчээ. 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Тоохокүгийн газар хөдлөлтийн дараа үүссэн гамшгийн дараах нөхцөлд Токио хотын ард иргэд хэрхэн хатуужил, дэг журамтайгаар хот суурингийн гамшгийн нөхцөлийг даван гарч, хотын инженерийн шугам сүлжээний болон нийгмийн үйл ажиллагааг эрсдэл, аюулгүйгээр зохион байгуулж, хот хэвийн амьдралдаа шилжиж байсныг тухайн орчинд нь мэдэрсэн юм. Энэ мэтчилэн биеэр мэдэрч танилцсан туршлага төдийгүй ном, хэвлэлүүдээс уншиж судалсан мэдээлэлдээ үндэслэн энэхүү хураангуй номыг эмхтгэлээ. Эх зургуудыг дуурайн зурсан бөгөөд цаашид дэлгэрэнгүй судлахаар сонирхсон хэн бүхэнд сурвалж болох нэрсийг латин болон ханз үсгээр дурдаж, зарим зургийн тайлбар хавсаргав.
Энэ номонд хураангуйлсан мэдээллүүд нь Япон орон, Токио хотын талаар өргөн мэдлэгтэй уншигчдын хувьд өнгөц мэдээллүүд төдий, гэрэл зураг бүр хуучирсан мэт санагдаж магад тул хүлцэл эрье.
Хатагин овогт Сүхбаатарын Амгалан

29/04/2022

МАЙМАА ХОТ
Хүрээний Маймаа хот буюу Маймаачин-гаас үлдсэн Дарга эхийн сүмийг миний бие Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газарт ажиллаж байхдаа 1989 онд хэмжилт судалгаа хийж, Гол сүм болон хоёр давхар сүмийг сэргээн засварлах зураг төслийг боловсруулсан билээ. Дара эхийн сүмээс улбаалан түүний оршиж байсан Маймаа хотын үүсэл, хөгжил, төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалтын талаарх судалгааг 2012 оноос буюу Жанжин клубыг буулгах тухай яригдах үед тэдгээрийн дурсгалт барилгын гэрэл зургийг авахаас эхэлсэн юм. Гэхдээ 2014-2016 онд Гүжийн сүм буюу бунхны барилгын судалгааны ажлыг хийж, ном бичиж хэвлүүлэх гээд түр хөндийрсөн ч холбогдох материалыг цуглуулж байлаа……Монгол нутгаар дайран гарч хэдэн зуунаар шалгарсан Цайны Их зам нь өнөөдөр аялал жуулчлалыг нэг гарц болж байгаа үед дээрх худалдааны хотуудаас үлдсэн түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, ил музей болгох, цайны замын хотуудын музейд шинэ танхим нээх зэргэээр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох , цайны худалдааны замын түүхийг тодруулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг мөн зорив.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, Цэнгэлдэх хотхон, 213-байр, 1 давхар, 102 тоот
Ulaanbaatar