08/06/2026
🇲🇳Монгол Улсад 2026 оны хагас жилийн байдлаар нийт 6653 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 3554 нь үндэсний стандарт бөгөөд нийт стандартын 53.4 хувийг эзэлж байна.
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл, Government Organization, Стандарт, хэмжил зүйн газрын I байр, Энхтайвны Өргөн Чөлөө 46А, Улаанбаатар 13343, Ulaanbaatar.
Засгийн газрын тохируулагч агентлаг
Ажлын цаг: 08:30-17:30
Цайны цаг: 12:30-13:30
Лавлах утас: 1800-2525
Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах төв утас: 7000-1699
08/06/2026
🇲🇳Монгол Улсад 2026 оны хагас жилийн байдлаар нийт 6653 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 3554 нь үндэсний стандарт бөгөөд нийт стандартын 53.4 хувийг эзэлж байна.
05/06/2026
“СТАНДАРТ, ХӨГЖЛИЙН ТУЛГУУР – НИЙГМИЙН БАТАЛГАА” ЦАХИМ УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
🔹 Стандарт, хэмжил зүйн газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.5 дахь зорилт болох “Салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах” ажлын хүрээнд “Стандарт, хөгжлийн тулгуур – Нийгмийн баталгаа” цахим уралдааныг зохион байгуулсан.
🔹 Өнөөдөр шилдэг оролцогч аймгуудад шагналыг гардууллаа. Үүнд:
🥇 1 дүгээр байр – Өвөрхангай аймаг
🥈 2 дугаар байр – Архангай аймаг
🥉 3 дугаар байр – Завхан аймаг
🏅 Тусгай байр – Дундговь аймаг
📌 Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Нэг улс – Нэгдсэн стандарт” зорилтын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар нь байгууллагын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг тогтмол хэрэгжүүлдэг.
📌 Энэхүү чиг үүргийг Стандарт, хэмжил зүйн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв хариуцан ажиллаж, стандартын ач холбогдол, хэрэгжилтийг иргэд, олон нийтэд хүргэхэд онцгойлон анхаарч байна.
05/06/2026
ХАНГАЙН БҮСИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ БОЛЛОО
🌍Дэлхийн итгэмжлэлийн өдрийг угтан хангайн бүсийн төрийн байгууллагуудын итгэмжлэгдсэн лабораторийн албан хаагчдыг хамруулсан MNS ISO/IEC 17025:2017 “Сорилтын лабораторид тавих шаардлага”стандартаар сургалт зохион байгуулж байна.
🔹 Энэхүү сургалтын зорилго нь MNS ISO 17025:2018 стандартын шаардлагууд, нэвтрүүлэх ач холбогдол болон үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлж байнга сайжруулах талаар нэгдсэн ойлголт өгч Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн удирдлага зохион байгуулалт техникийн чадавхын суурь ойлголт, нэр томьёог тайлбарлах ур чадварыг эзэмшүүлэх юм.
🔹 Тус сургалтад Архангай, Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчид болон Архангай аймгийн Мал эмнэлэгийн газрын Итгэмжлэгдсэн лаборатори, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори, Ус цаг уур орчны шинжилгээний газрын Итгэмжлэгдсэн лабораторийн нийт 40 гаруй албан хаагч хамрагдаж байна.
03/06/2026
🇲🇳ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
✅Улсын Онцгой комиссын 2026 оны I хуралдаан өнөөдөр боллоо.
✅Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд, ялангуяа, яамдын оролцоо чухал. Улсын нөөцийн тогтолцоонд шинэчлэл хийх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна.
✅“Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Улсын Онцгой комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллах шаардлагатай”-г Шадар сайд Н.Номтойбаяр онцлов.
https://mongolia.gov.mn/news/view/27627
📌 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
📌Шадар сайдын цаг нэвтрүүлгийн хэсгээс...
📌 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
29/05/2026
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
📌 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
🔹 Энэ хүрээнд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай” хуулийн төслийн шинэчлэл болон хэрэгжилтийн явцад санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
🔹 Хэлэлцүүлэгт Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн доктор, судлаач, холбогдох байгууллагуудын албан хаагчид, салбарын мэргэжилтнүүд оролцож, хуулийн төслийн шинэчлэлийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцов. Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл өөрсдийн саналаа илэрхийллээ.
🔹 Хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийн хүрээнд лабораторийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг илүү нарийвчлан зохицуулах, нэр томьёоны тодорхойлолтыг боловсронгуй болгож ойлгомжтой болгох, иргэн, хуулийн этгээд стандартын шаардлагыг ханган мөрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгоход чиглэж байна.
🔹 Түүнчлэн стандартчилал, тохирлын үнэлгээний салбар дундын уялдаа холбоог сайжруулах, тохирлын үнэлгээний үр дүнг төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тохирлын үнэлгээний байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, олон улсад хүчингүй болсон стандартыг Монгол Улсад мөн адил хүчингүй болгох зохицуулалтыг бий болгохоор өргөн хүрээнд ажиллаж байна.
✅ Хуулийн төсөл батлагдсанаар стандартыг хэрэглэх, хэрэгжүүлэх тогтолцоо улам боловсронгуй болж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, гадаад худалдаа, экспортыг дэмжих боломж нэмэгдэхээс гадна стандартын хэрэгжилт сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
28/05/2026
СОРЬЦЫН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТИЙГ ЦАХИМЖУУЛНА
📌 Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал тавдугаар сарын 27-ны өдөр Сорьцын хяналтын газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө.
🔹 Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар нь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, эрдэнийн чулууны лаборатори, алт хайлах цех гэсэн үндсэн 3 хэсэгтэй. 2026 онд Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг 7 дахь удаагаа давтан итгэмжлүүлж, Баянхонгор болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудыг анх удаа итгэмжлүүлсэн.
🔹 Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал: “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах, Эрдэнийн чулууны лабораторийн дүгнэлтийг цахимжуулж, блокчэйн технологи ашиглан зах зээлийн үнэ цэнийг баталгаажуулахыг ажил хэрэг болгох, хувийн хэвшил хийж буй ажлуудыг төр зэрэгцэн хийхгүй байх зарчим баримтлан өөрчлөлт хийнэ” гэдгийг онцоллоо.
✅ Дашрамд дурдахад, 2025 онд давхардсан тоогоор 3300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид бүрэн үйлчилгээ үзүүлж, 1,9 тэрбум төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна. Төсвийн орлого бүрдүүлэлт 199.6%-ийн биелэлттэй гарсан юм.
27/05/2026
НИЙСЛЭЛИЙН ЛАБОРАТОРИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
📌 Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал өнөөдөр Нийслэлийн лабораторид ажиллаж, тулгамдаж буй асуудал болон нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар санал солилцлоо.
🔹 Тус лаборатори жилд дунджаар 20,000–25,000 сорьцод 60,000–65,000 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг бөгөөд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны болон ахуйн химийн бүтээгдэхүүн, хотын төвлөрсөн усан хангамжийн ундны болон ахуйн цэвэр ус, бохир ус, хот орчмын булаг шанд, гүний худгийн ус, хөрсний шинжилгээг гүйцэтгэн, стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтоон ажиллаж байна.
🔹 Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал:
“Бид тогтолцооны шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлэх замаар төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан лабораторийн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг шинэ шатанд гаргана. Мөн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийг шинэчилж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
🔹 Харин Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа: “Манай лаборатори нь бүх төрлийн хүнс, ахуйн бүтээгдэхүүн, ажлын байрны нөхцөл, хүрээлэн буй орчны бохирдолд химийн, хор судлалын болон микробиологийн шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, орчин үеийн болон уламжлалт стандарт арга, аргачлалын дагуу гүйцэтгэдэг итгэмжлэгдсэн төрийн лаборатори юм” гэв.
🔹 Түүнчлэн Нийслэлийн лаборатори нь Багануур, Налайх дүүргүүд дэх өөрийн харьяа лабораториуд болон 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн сорилтын лабораториудад сорилт гүйцэтгэх итгэмжлэлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 50 хоногийн хугацаанд бүсчилсэн хөгжил, онцгой байдал, чөлөөт бүс, стандартчилал зэрэг салбаруудад баримталж байгаа зарчим, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрлэлтийн талаар тоймлон хүргэе.
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |