Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Share

Таны хөтөч

Photos from Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 17/01/2025

**Сумдын ИТХ-ын үйл ажиллагааг үнэлж дүгнэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.*

Аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын 2024 оны үйл ажиллагаа, ажлын албаны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Шинээр эхэлж буй бүрэн эрхийн хугацаандаа иргэддээ ээлтэй бодлого, шийдвэр гаргах, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд алдаа мадаггүй ажиллах чиглэл өгч, шинээр томилогдсон дарга нар, түүний ажлын албаныханыг зөвлөлгөө мэдээллээр хангалаа.
Сумдын ИТХ 2024 онд нийт 118 удаа хуралдаж, 756 асуудал хэлэлцэж, 613 тогтоол баталсан байна.

Photos from Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 17/01/2025

2025.01.17 | ӨВӨРХАНГАЙ
***Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ түвшинд гаргаж, хариуцлагатай ажиллах талаар сумдын салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт чиглэл өглөө***

Сумдын ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар, нарийн бичгийн дарга нарын хамт сургалт, чиглүүлэх арга хэмжээнд хамрагдаж байна. 2025 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлого гаргаж, тодорхой ажил хийх, гэмт хэргийг гарсан хойно нь халаглах биш, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга зам хайж, оролдлого хийдэг байх үүрэг чиглэлийг аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын зүгээс сумдын дарга нарт өглөө. Сумдын салбар зөвлөлийн дарга нар өөр өөрсдийн сум, орон нутгийн нутаг дэвсгэрийн онцлог байдлаа танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар харилцан санал солилцлоо.

13/01/2025

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдөр.1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өнөөгийн шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Өвөрхангай аймгаас АИХ-ын 237 дугаар тойргийн депутатаар сонгогдож "ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ" баталсан Б.ДАШПУНЦАГ депутаттай ярилцалаа.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТАНД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ТҮҮХЭН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

13/01/2025

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдөр.1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өнөөгийн шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Өвөрхангай аймгаас АИХ-ын депутатаар сонгогдож "ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ" баталсан 23 эрхэмийг алдаршуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТАНД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ТҮҮХЭН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Photos from Эрүүл Мэндийн Яам's post 10/01/2025
Photos from Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар's post 20/12/2024
Photos from Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 18/12/2024

2024.12.18
——————
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
—————————————————————————-

Аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 3,4-нд хуралдаж “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Аймгийн ИТХ-ын 2023 оны "Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай" 23/04 дугаар тогтоолын хэрэгжилт, аймгийн хэмжээнд 2025 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээ тогтоох тухай зэрэг 8 асуудлыг хэлэлцэн 2025 оны улсын төсөвт Монгол улсын Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан 2 асуудлыг хойшлуулан хуралдааны дэгийн дагуу 2 дугаар хуралдааныг нээлттэй үлдээсэн болно.

Монгол улсын 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2024.12.18/ аймгийн ИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аймгийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай, аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн тухай асуудлыг хэлэлцэн батална.

Photos from Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 16/12/2024

2024.12.16
-------------
АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭРХ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
---------------------------------------------------------
Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ял эдлүүлэх ажиллагааг гүйцэтгэх болон, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, бусад чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллүүд оролцож байна. Зөвлөгөөний агуулгын хүрээнд ял эдлүүлэх орчин нөхцөл, ажиллагааны явц дахь эрх нь хязгаарлагдсан хүний эрхийг хангах талаарх асуудлууд, талуудын хуулиар хүлээсэн үүрэг, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээрх хамтын ажиллагааны талаар үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрхэх талаар ярилцаж байна.

Photos from Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 11/12/2024

2024.12.11
-------------
Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа.
Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт гарч буй зөрчил, дутагдал, Авлигатай тэмцэх газар, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, Авлигын гэмт хэргийн тухай сэдвийн хүрээнд сургалт орлоо. Сургалтад нийт
370 орчим аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн захиргааны албан хаагчид оролцлоо.

03/12/2024

Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлагдсан шийдвэрээс:

03/12/2024

2024.12.03
-------------
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэлэлцүүлэг эхэлж байна. Хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж танилцуулж байна.

Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр нь Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурласан, орон нутгийн хөгжлийг Арвайхээр, Хархорин, Есөнзүйл, Сант, Гучин-Ус төвтэй дэд бүсээр хөгжүүлэхээр төлөвлөсөн, хүний хөгжил, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарсан 4 бүлэг 66 зорилттой байхаар боловсруулагджээ.

Photos from Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 03/12/2024

2024.12.03
------------
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.
-----------------------------------------------------
Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 85%-ийн ирцтэй Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай;
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай;
3. Аймгийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт , 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай;
4. Аймгийн ИТХ-ын 2023 оны "Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай" 23/04 дугаар тогтоолын хэрэгжилт, аймгийн хэмжээнд 2025 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээ тогтоох тухай;
5. Аймгийн ИТХ-ын "2024 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээ батлах тухай" 2023 оны 23/06 дугаар тогтоолын биелэлт, 2025 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээ батлах тухай;
6. Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай;
7. "Цахим шилжилтийг эрчимжүүлэх" зорилтот жилийн ажлын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
8. Төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай;
9. Аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн тухай;
10. Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar