Сэцэн Ханы Ордон Музейн гадна тохижилтын ажлын видеог хүргэж байна.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь М-Си-Эс групптэй MCS Group хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ онд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордон Музейн нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг эхлүүлж, 5200м2 явган хүний зам, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон нийтийн талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажил болон түүх, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан, хамгаалж хойч үедээ үлдээе
Өв Эрдэнэ /Uv Erdene/
MCS Group
Arts Council of Mongolia
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн музей
Хэнтий-100 жил
Өв Эрдэнэ /Uv Erdene/
Маргаашийн өвийг
Өнөөдөр хамгаалж, хадгалъя
28/07/2023
СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТАЛБАЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Энэ сарын 27-нд “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордон музейн гадна талбайн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Сэцэн Хан Ордон Музейн нийт 8225 м2 гадна талбай, 5200м2 явган хүний зам, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон нийтийн талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.
Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан, хамгаалж хойч үедээ үлдээе
Өв Эрдэнэ /Uv Erdene/
MCS Group
Arts Council of Mongolia
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн музей
Хэнтий-100 жил
26/07/2023
СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЛАА.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь М-Си-Эс групптэй MCS Group хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төсөл, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн AR дижитал үзмэр бүтээх төсөл, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа, Монголын Уран зургийн галерейн уран зураг сэргээн засварлах лабораторийн дотоод засал чимэглэл, Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз зэрэг 14 төслийг тус тус амжилттай хэрэгжүүлж, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, сэргээн засварлалтын гадаад дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж ирлээ.
Энэ онд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, 5200м2 явган хүний зам, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон нийтийн талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.
Мөн орчны тохижилтын гэрэлтүүлэг хийсний зэрэгцээ түүх, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү тохижилтын төслийг амжилттай гүйцэтгэж дууссанаар Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөр нь М-Си-Эс Группийн санхүүжилтээр 5 жилийн хугацаанд нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай хэрэгжүүллээ.
Сэцэн Ханы Ордон нь Халхын Сэцэн хан аймгийн угсаа залгамжилсан хануудын ажиллаж, амьдарч байсан зуны ордон өргөө ба 1828 онд баригдсан Монгол улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг юм. Уг ордон нь анх 30 гаруй сүм, дуганаас бүрдсэн, гадуураа хэрмэн хашаатай, дотор талд нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм хэмээх гурван хэсгээс бүрдсэн цогцолбор газар байжээ. Одоо зөвхөн Сэцэн Ханы сангийн болон шүтээний, гал тогооны сүмүүд болох 5 сүм үлджээ. Уг ордныг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор уран барилгын хосгүй ховор дурсгал хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Энэхүү төсөлд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий хөгжил сан, Хэнтий аймгийн музей хамтран ажиллаж, орон нутгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь тохижилтын ажлыг гүйцэтгэлд ихээхэн хувь нэмэр боллоо. Төслийн явган хүний зам талбайн ажлыг “Сүлдэт Эмпайр” ХХК, цахилгаан, гэрэлтүүлгийн ажлыг “Клийн Ресурс Девелопмент” ХХК, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг “Анифло” ХХК тус тус хийж гүйцэтгэлээ.
Төслийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 7-р сарын 27-ны 15 цагт Хэнтий аймгийн Чингис хотын Сэцэн Ханы Ордны гадна талбайд болно.
Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан, хамгаалж хойч үедээ үлдээе
Өв Эрдэнэ /Uv Erdene/
MCS Group
Arts Council of Mongolia
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн музей
Хэнтий-100 жил
11/10/2022
International and Local Efforts established restoration laboratory to protect masterpieces of Mongolian arts
On October 7th, 2022 a new international standard canvas painting restoration laboratory launched within the National Art Gallery of Mongolia. As part of the Federal Foreign Office’s Cultural Heritage Preservation Program, the German Embassy in Mongolia provided 100,000 EUR to procure special painting restoration equipment tools, furniture products and to organize 3 phased capacity building training conducted by German experts. Whereas, the Mongolian local business company “MCS holding” provided 87 million MNT financial support for developing interior design and construction work of the new laboratory through their “Uv Erdene” Cultural Heritage Grants Program. For the last 4 years, MCS holding LLC invested approximately 600,000 USD for more than 10 cultural heritage preservation projects implemented by the Arts Council of Mongolia.
The new laboratory is fully equipped with furniture, tools equipment, materials and modern technology that meet international standards.
The main factor for the continued operation of this comprehensive laboratory is the human resource and the capacity building of restorers. Within the framework of the project, German specialists will conduct a comprehensive three-step workshop on the restoration of damaged paintings. The laboratory will restore paintings from the collection of 46 public museums and 28 private galleries in Mongolia.
11/10/2022
Монголын Уран Зургийн Галерей дотор Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төслийг #ӨвЭрдэнэ соёлын өвийн хөтөлбөрөөс дэмжиж, 87 сая төгрөгний санхүүжилтээр лабораторийн дотоод заслын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд орууллаа. Бидэнтэй хамтран үр бүтээлтэй ажилласан Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia удирдлага хамт олонд MCS Group ба ArtsCouncil Mongolia Acm зүгээс талархал илэрхийлж байна.
11/05/2022
Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia -д ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Уран зураг сэргээн засварлах лаборатори“-ийн төслийг #ӨвЭрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрөөс дэмжин, лабораторийн интерьер тохижилтын зураг, гүйцэтгэлийн ажлыг санхүүжүүлж байна.
Энэхүү лаборатори байгуулагдснаар 20-р зууны Монголын сор бүтээлүүд соёлын өвийг сэргээн засварлах ажил эрчимжих юм. Ивээн тэтгэгч: MCS Group Хэрэгжүүлэгч: Монголын Урлагийн зөвлөл Arts Council of Mongolia.
18/05/2021
Монголын нийт музейн ажилтан, уран бүтээлчдэд Олон Улсын Музейн Өдрийн баярын мэндийг хүргэе!
30/03/2021
MCS Group, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ Arts Council of Mongolia хамтран хэрэгжүүлж буй Өв Эрдэнэ /Uv Erdene/ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-н биет өвийн мэргэжилтэн, ICOMOS буюу “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл”-ийн Америкийн хорооны тэргүүлэгч гишүүн, АНУ-ын түүх соёлын дурсгалт барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Ж.Келли нь
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ олон улсын стандартыг дагуу боловсрууллаа.
Профессор Стивен Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей -н 8 барилгын эвдрэл гэмтэл, нөхцөл байдлын судалгааг 2019 онд хийсэн бөгөөд цаашид тус сүмийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах талаарх зөвлөмжийг энэхүү төлөвлөгөөнд тусгасан.
Архитектор Стивен Келли 2021 оноос АНУ-ын элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан, Дэлхийн хөшөө дурсгалын сан, МУЗ-тэй хамтран Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг сэргээн засварлах төсөлд хамтран ажиллаж байна.
https://www.slideshare.net/ACMACM3/hadgalalt-hamgaalaltiin-management-tuluvluguu-choijin-lamiin-sum-muzei
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ М-Си-Эс Групп, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-н биет өвийн мэргэжилтэн, ICOMOS буюу “Хөшөө ду....
Та бүхэндээ цагаагчин үхэр жилдээ бие эрүүл энх, сэтгэл тэгш амгалан, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Ирэх жилүүдэд #ӨвЭрдэнэ хөтөлбөрийн баг Arts Council of Mongolia MCS Group үндэсний түүх соёлын дурсгалыг сэргээх чиглэлээр төрийн ба ОУ-ын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.
2019-2020 онд бидний хэрэгжүүлсэн Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей тохижилтын төслийн дурсамжийг үлдээе.
#ӨвЭрдэнэ
Music : Ata Borgujin
Wishing you Healthy Prosperous Lunar new year from Uv Erdene program team MCS Group Arts Council of Mongolia. In next 2 years will continue partnering with state institution to revitalize Mongolian heritage sites & historic monuments. Here's throwback video to 2019-2020 Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей preservation project.
#ӨвЭрдэнэ
-
Music : Ata Borgujin
22/01/2021
“Түүх соёлын дурсгалт газрыг хамгаалахад олон нийтийн оролцоо ба төр, хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлэг
Хэлэлцүүлэгчийн модератор: Сэтгүүлч Б.Оюунчимэг
Хэлэлцүүлгийн зочид:
Хөшөө, дурсгалт газруудын олон улсын зөвлөл/ICOMOS-/ийн МҮК-н дарга, СГЗ, доктор, профессор Г.Уртнасан
М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин
Соёлын яамны соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат
МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл
Архитектор, хот төлөвлөгч Т.Алдарсайхан
Соёлын яам
Соёлын Өвийн Үндэсний Төв
MCS Group
Arts Council of Mongolia
Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей
#ӨвЭрдэнэ
Uv-Erdene “Түүх соёлын дурсгалт газрыг хамгаалахад олон нийтийн оролцоо ба төр хэвшлийн түншлэл” хэлэлцүүлэг
Click here to claim your Sponsored Listing.
“Өв Эрдэнэ” хөтөлбөр
М-Си-Эс Групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, 5 жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр байна.
Location
Category
Website
Address
Chingeltei District, Juulchin Street Delta Center Room 402
Ulaanbaatar
15170
